Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Үү

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Эмчид хэзээ хандах вэ? Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ

Гар болон хуруун дээр арьс ургацаг ургахыг үү гэнэ. Үү ургацагт хүрэхэд хатуу байх бөгөөд дотроо жижиг хар цэгүүдтэй байж болно. Эдгээр хар цэгүүд нь цусны бүлэнгүүд юм.

Үү ургацаг нь хүрэхэд гарт халдварлах вирусийн гаралтай өвчин бөгөөд бага насны хүүхдүүд болон 20-30 насны залуу хүмүүс өвчлөх нь элбэг байдаг. Мөн дархлал суларсан үед үү гарж болно. Ихэнх тохиолдолд үү нь эмчилгээний шаардлагагүйгээр алга болдог боловч хүмүүс авахуулахыг илүүд үздэг байна.

Шалтгаан

HPV гэх вирусийн халдвараар үү нь үүсгэгддэг бөгөөд 100 гаруй төрлийн HPV вирус байдаг. Гар дээрх үүг зөвхөн хэдхэн төрлийн HPV үүсгэдэг бөгөөд бусад төрлийн HPV нь хөл, ам болон биеийн бусад хэсгүүд дээр үү үүсгэнэ. Ихэнх төрлийн HPV нь эмчилгээгүй эдгэрдэг бөгөөд хүндрэл учруулдаггүй бол умайн хорт хавдарт үүсгэх HPV вирус ч байдаг, Тиймээс заавал мэргэжлийн эмчид хандаарай.

Үүтэй хүний гарт хүрснээс, эсвэл өөрийн гар дээр гарсан байсан үү-н вирус биеийн бусад хэсэгт халдварласнаас үү гарч болно. Үүний вирус нь шархлаа, арьсны бусад гэмтлүүдээс үүдэн биед орсон байх боломжтой.

Хүн бүрийн дархлаа HPV вируст өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг тул HPV вирусийн халдвар авсан хүн бүрт үү гардаггүй. Дараах тохиолдолд үү гарах магадлал өндөр байна.

  • Бага насны хүүхдүүд
  • 20-30 насны залуучууд
  • ХДХВ болон бусад дархлалын өвчтэй хүмүүс

Үү ургацийг эмч үзэж, дээд хэсгийг хусан хар цэгүүд тогтсон эсэхийг шалгах, ургацагаас дээж авч шинжлэх байдлаар үүг оношилдог.

Шинж тэмдэг

  • Жижиг ургацаг үүсэх.
  • Цэврүү шиг харагдах ягаан эсвэл цагаан өнгийн зүйл ургасан байх.
  • Хүрэхэд хатуу байх.
  • Олон жижиг хар цэгтэй ургацаг гар, хуруугаар гарсан бол үү байх магадлалтай.

Эмчид хэзээ хандах вэ?

Үү ургацагийн өнгө өөрчлөгдөж өвчин орох, үүг эмчлэх гэж оролдсон боловч эдгэрэхгүй байх, ахин дахин үү гарах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Урьдчилан сэргийлэлт

  • Үүтэй хүнд хүрэхгүй байх.
  • Өөрийн гар дээр ургасан үүд хүрэхгүй байх, хүрсэн гараараа биеийн бусад хэсэгт хүрэхгүй байх.
  • Хуруугаа амандаа хийхгүй байх.
  • Хумсаа мэрэхгүй байх.
  • Хумсаа авахдаа гүн авч гэмтээхгүй байх.
  • Гараа тогтмол угаах.

Эмчилгээ

Гар хуруун дээр гарах үү нь ихэнх тохиолдолд хэдэн сараас 2 жил хүртэлх хугацаанд эмчилгээгүйгээр эдгэрдэг боловч гоо сайхандаа анхаарах үүднээс хагалгааны аргаар авахуулах тохиолдол олон байдаг.

Үү ургасан газраас хамааран өөр өөр эмчилгээ хийнэ. Эмчилгээний гол зорилго нь үүг устган дархлааг сайжруулахад оршдог. Үү урагцагийн эмчилгээг хэдэн сараар ч хийж болох бөгөөд ахин дахин ургах магадлалтай. Бага насны хүүхдүүдийн хувьд өвдөлтгүй эмчилгээ хийхийг илүүд үзнэ.

  • Хөлдөөх – Шингэн нитрогенийг ургасан үү дээр түрхэж хөлдөөх арга хэмжээ авна. Ойролцоогоор 7 хоногийн дараа үү нь үхжиж унадаг. Эмчилгээний нөлөөгөөр өвдөлт мэдрэгдэх, арьсны өнгө өөрчлөгдөх магадлалтай.
  • Бусад хүчиллэг бодисууд – Хэрэв хөлдөөх эмчилгээ үр дүнгүй бол хүчиллэг бодисоор ургасан үүг түлж устгана. Энэ эмчилгээг долоо хоног тутам хийлгэх шаардлагатай. Харин эмчилгээний нөлөөгөөр өвдөлт мэдрэгддэг.
  • Лазер эмчилгээ – Лазер туяагаар үү ургасан хэсгийг шарж вирусийн халдвар орсон хэсгийн үү салж унана. Энэ эмчилгээний нөлөөгөөр сорви үлдэх магадлалтай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Ургацагт хүрэхэд хатуу байх, Хар цэгтэй ургацаг ургах , Хуруун дээр ургацаг ургах
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шамбарам Хайрст үлд
Scroll to top