Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Өсвөр насны хямрал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шилжилтийн нас буюу 12-оос дээш насны хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйд нь олон янзын өөрчлөлт явагдаж байдаг. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор цочирдох, сэтгэл санаа тогтворгүй болох, аливаа зүйлийг хүлээн авах, дасан зохицох чадварт нь хямрал үүсдэг байна. Үүнийг өсвөр насны хямрал гэх бөгөөд үндсэн хоёр хэсэгт хувааж үздэг.

  1. Бэлгийн бойжилтын хямрал
  2. Нийгэм, сэтгэл зүйн хувьд өөрийгөө тодорхойлохын хямрал.

Бэлгийн бойжилтын хямрал:  Өсвөр насанд дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагаа маш ихээр эрчимжиж, дааврын зохицуулалт алдагдах, яс болон бэлгийн хөгжил эрчимтэй явагддаг учраас энэ байдал нь тэднийг дасан зохицлын хямралд оруулдаг.

Уг хямралыг даван туулах явцдаа сөрөг, буруу зүйлд  татагдах, хүсээгүй үр дагаварт хүргэх эрсдэл ч бий болох талтай. Тухайлбал, эрт бэлгийн харьцаанд орсноор биеийн өсөлт хөгжил дутуу явагдах, БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтэд өртөх тохиолдлууд гардаг.

Тиймээс өсвөр насны хүүхдүүд бие махбодын хөгжил, хүмүүс хоорондын харилцаа хамаарал, бие физиологидоо гарч буй өөрчлөлтүүдийнхээ талаар урьдчилан мэдэж, ирээдүйд гарах сөрөг үр дагавраас өөрийгөө хамгаалах, бэлгийн амьдралтай холбоотой мэдлэг, чадваруудыг эцэг, эхтэйгээ нээлттэй ярилцдаг, мэддэг байх ёстой.

Нийгэм сэтгэлзүйн хямрал: Өсвөр үеийнхний нийгэм, сэтгэл зүйн үндсэн шинж чанар нь өөрийгөө тодорхойлох байдаг. Өөрийгөө сайхан зүс царайтай юу эсвэл царай муутай юу, бэлгийн чиг баримжааны хувьд ямар байна, танин мэдэх, оюун ухааны чадавхаа үнэлэх зэргээр тодорхойлолт гаргадаг.

Өөрийнхөө бодит байдлыг байгаагаар нь мэдэх эсвэл гуйвуулж тодорхойлохыг өөрийгөө тодорхойлохын хямрал гэнэ. Ингэж тодорхойлох нь сэтгэл зүйн хувьд хэрхэн төлөвшиж, хүмүүжсэнтэй шууд холбоотой юм.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөртөө тулгамдаж буй асуудлуудаа ярих, тэдний хамгийн дотны туслагч нь эцэг эх байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг, сонсдог, тасралтгүй харилцаа холбоотой байх нь чухал. Бие физиологит гарч байгаа өөрчлөлтүүд хүн бүрт л тохиолддог учраас санаа зовох хэрэггүй гэдгийг ойлгох, бусдын дарамт шахалтанд орохгүй, өөрийгөө хамгаалахын тулд зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Өсвөр нас, Сэтгэл санаа тогтворгүй болох, Шилжилтийн нас

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нойргүйдэл Сэтгэл түгших эмгэг
Scroll to top