Архаг гепатит
Элэгний үрэвсэл нь 6 болон түүнээс дээш сараар үргэлжилсэн тохиолдол элэгний архаг гепатит бий болно. Архаг гепатитийн шинж тэмдэг нь хөнгөн, шинж тэмдэггүй байдаг боловч энэ нь удаан хугацаагаар элгийг үрэвсүүлж улмаар элэгний эс холбогч эдээр солигдож элэгний хатуурал буюу хүргэдэг. Цаашдаа элэгний дутагдал болж хүндэрнэ. Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст цирроз, элэгний хавдар үүсэх эрсдэл ихтэй.
Шалтгаан
Архаг гепатит нь маш олон шалтгааны улмаас үүсэх ба вирусийн халдвар, аутоиммуны өвчний үед бие махбодын өөрийн эсүүд элэгний эсийг гэмтээсний улмаар үүсдэг.
Зарим эмийн бодисууд, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх болон бодисын солилцооны эмгэгүүдийн үед үүсдэг. Гепатит С вирусийн халдвар нь элэгний архаг үрэвслийн хамгийн гол шалтгаан бөгөөд гепатит В болон D вирус нь ховор үүсгэх ба гепатит А болон Е халдвар огт үүсгэдэггүй. Зарим хүмүүс цочмог элэгний үрэвслийг тоолгүй орхисны улмаас архагт шилжин ноцтой шинж тэмдгүүд илэрч эхэлнэ.
Аутоиммуны шалтгаант элэгний үрэвсэл нь тодорхой бус боловч эмэгтэйчүүд илүү өвчилдөг.
Цөөн тохиолдолд зарим эмийн бодис тухайлбал изонакид нь архаг элэгний үрэвслийг үүсгэдэг. МӨн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь элэгний архаг үрэвсэлд хүргэдэг.
Заримдаа бодисын солилцооны эмгэгүүд элэгний архаг үрэвслийг үүсгэдэг, тухайлбал удамшлын өвчин болох гемохроматоз өвчний үед бие махбодод цусанд төмөр илүүдэл хэмжээгээр хуримтлагдаж эд эсийг гэмтээдэг.
Шинж тэмдэг
Зарим тохиолдолд архаг гепатит нь шинж тэмдэггүй явагдах ба хэрэв илэрсэн тохиолдолд дараах шинжтэй:
- Хоолны дуршил буурах
- Жингээ алдах
- Арьс салст шарлах
- Хэвлий цардайх
- Хэвлийн баруун дээд хэсгээр эвгүй оргих
Үрэвсэл удаан хугацаагаар үргэлжлэн элэгний хатууралыг үүсгэж элэг холбогдох хоол боловсруулах замын эрхтнүүдэдтэй холбогдох элэгний үүдэн венийн судас даралт нэмэгдэн үүний улмаас цус алдах эрсдэлтэй. Зарим тохиолдолд цирроз элэгний дутагдалд хүргэж, амь насанд аюул учруулна.
Авч болох арга хэмжээ
Эмч таны биеийн байдлыг үнэлж, цусны шинжилгээ хийж, элэгний үйл ажиллагааг шалгаад, үүсгэж буй шалтгааныг тодорхойлох болно. Оношийг бататгах зорилгоор элэгний эсийн шинжилгээ хийж эсийн гэмтлийг тодорхойлно.
Өвчний тавилан
Өвчний тавилан өвчнийг үүсгэж буй шалтгаанаас хамаардаг. Вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн явц удаан байх бөгөөд, элэгний дутагдал болон элэгний хатуурал үүсэх хүртэл хэдэн арван жил үргэлжлэх нь ч бий. Элэгний архаг үрэвсэлтэй, тэр дундаа гепатит В, С вирусийн шалтгаант архаг үрэвсэлтэй өвчтөнүүдэд элэгний хавдар үүсэх эрсдэл ихтэй. Аутоиммуны шалтгаант элэгний архаг үрэвслийг эмчлэлгүй орхисон тохиолдолд таван жилийн дараагаар элэгний дутагдал үүсдэг гэж үздэг. Бодисын солилцооны өвчний улмаас үүссэн элэгний архаг үрэвсэл нь түргэн явцтай бөгөөд, ихэнхдээ элэгний дутагдал болж даамжирдаг. Элэгний дутагдалд хүрсэн тохиолдолд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болно.