Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Давсагны хэт ачаалал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Зөвлөгөө Эмчилгээ

Давсагны хэт ачаалал гэдэг нь гэнэт бие засах мэдрэмж ойр ойрхон төрөх өвчин юм. Гэнэтийн бие засах хүсэл нь маш хүчтэй төрөх тул шээс алдах, дусагнах тохиолдол ажиглагддаг.

Энэ нөхцөл үүсэх шалтгаан нь шээсээ удаан барих, их хэмжээний шингэн уух зэргээс үүссэн байж болдог.

Шалтгаан

Хэвийн давсагны үйл ажиллагаа

Бөөр нь шээсийг ялгаруулж давсаг руу дамжуулдаг. Бие засах үед давсагнаас шээсний сүвээр дамжин шээс гарна. Эмэгтэйчүүдийн хувьд шээсний сүв нь үтрээний дээд хэсэгт байрладаг бол эрчүүдийн хувьд шодойн урд хэсэгт байрладаг.

Хэт ажиллагаатай давсагны үйл ажиллагаа

Давсаг хэт ажиллаж байгаа үед давсагны булчин агшиж шээсийг гадагшлуулахад хүргэдэг. Дараах шалтгааны улмаас энэ нөхцөл үүссэн байж болно. Үүнд:

  • Мэдрэлийн өвчин
  • Цус харвалт
  • Их хэмжээний шингэн уух
  • Бөөрний өвчин
  • Чихрийн шижин
  • Бөөрний чулуу
  • Түрүү булчирхайн томролт
  • Өтгөнхаталт
  • Алкоголийн зохисгүй хэрэглээ зэрэг орно.

Шинж тэмдэг

Давсаг хэт ачааллахад дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Гэнэт бие засах хүсэл төрөх
  • Шээсээ барьж чадахгүй байх
  • 24 цагт 8 болон түүнээс дээш удаа бие засах
  • Шөнөдөө 2-3 удаа сэрж бие засах

Хэзээ эмчид хандах вэ?

Хэдийгээр насанд хүрэгчдэд элбэг ажиглагддаг боловч давсаг хэт ачаалах нь нас ахихтай холбоогүй юм. Хэрэв шээсээ барьж чадалгүй өмдөндөө дусаах үзэгдэл давтагдаж байвал эмчид хандаарай.

Хүндрэлүүд

Давсагны хэт ачаалалтай байх нь шээс алдахад хүргэдэг тул өдөр тутмын амьдралд байнгын сэрэмжтэй байх, сэтгэл санаагаар унах, нойргүйдэх зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Зөвлөгөө

Дараах арга хэмжээг хувь хүний зүгээс авах нь давсагны хэт ачааллыг, шинж тэмдгийг бууруулах боломжтой.

  • Биеийн жинг зохистой хэмжээнд байлгах
  • Уух шингэний хэмжээг багасгах
  • Алкоголь, кофе зэргээс татгалзах зэргийг анхаараарай.
  • Жингээ хасах
  • Халуун ногоотой хоол идэхгүй байх
  • Жүржийн шүүс уухгүй байх
  • Улаан лооль идэхгүй байх
  • Элсэн чихрийн хэрэглээг багасгах

Эмчилгээ

Эмчийн зүгээс эмийн эмчилгээ бичиж болно. Мөн шаардлагатай бол давсагны багтаамжийг сайжруулах тариа, мэс ажилбар хийдэг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Шээс барьж чадахгүй байх, Шээс задгайрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бэлгийн сулрал Давсагны үрэвсэл (Цистит)
Scroll to top