Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Заг хүйтэн

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Оношилгоо Урьдчилан сэргийлэлт Эмчилгээ

Заг хүйтэн /Gonorrhea/ нь гонококк бактериар үүсгэгддэг бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм. Зарим тохиолдолд төрөх замаар хүүхдэд халдварладаг. Нөхөн үржихүйн идэвхтэй бэлгийн амьдралтай буюу 15-54 насныхны дунд халдварын тархалт өндөр байдаг.

 

Шалтгаан

Заг хүйтэн нь дараах замуудаар бэлгийн харилцаанд орсноор халдварладаг. Халдвар нь ихэнхдээ бактери анх нэвтэрч орсон хэсэгтээ хязгаарлагдах боловч биеийн бусад хэсэгт цусаар тархана. Мөн хүүхэд төрөх явцад төрөх замаас халдвар авах боломжтой.

  • Үтрээ
  • Залгиур
  • Шулуун гэдэс
  • Нүд /халдвартай гараар нүдэндээ хүрэхэд/

Шинж тэмдэг

Заг хүйтэн ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос 1-14 хоногийн дараа илэрч болно. Халдвартай үедээ ямар нэг антибиотик хэрэглэсэн тохиолдолд заг хүйтэн өвчний шинж тэмдэг арилдаг бөгөөд эдгэрсэн гэж ойлгож болохгүй.

ЭР ЭМ
Шээсний сүв орчим бага зэрэг загатнаж, ирвэгнэнэ Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана
Шээхэд хорсоно, өвдөнө Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна
Шээсний сувгаас өтгөн ногоон идээт ялгадас гарна Хэвлийн доод хэсгээр өвдөх
Шээсний сувгийн амсар улайж, хавагнана Умайн хүзүүний салс улайж хавагнана
Бэлгийн харьцааны үед өвдөнө
Шээс ойр ойрхон хүрнэ

Хүндрэл

Нянгийн эсрэг эмчилгээ цаг алдалгүй хийвэл бүрэн эмчлэгдэх боловч эмчлэхгүй орхивол үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт үүсгэх эрсдэлтэй.

Эрэгтэй хүнд төмсөг, төмсөгний дайврын үрэвсэл, түрүү булчирхай болон давсагыг үрэвслүүлж болно. Ховор тохиолдолд шээсний замд бүтцийн өөрчлөлт болж шээсний суваг битүүрч шээж чадахгүй болно.

Эмэгтэй хүнд умайн гадуурх жирэмслэлт, эмэгтэйн үргүйдэл болох эрсдэлийг нэмэгдүүлнэ. Төрөх үед хүүхдэд халдварласан тохиолдолд нүдний салстын үрэвсэл үүсэж, улмаар эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нүдний эвэрлэг гэмтэн шархалж сохрох аюулд хүргэнэ.

Оношилгоо

Заг хүйтэн халдварыг мэргэшсэн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж, асуумж, бодит үзлэгт үндэслэн наалдцын шинжилгээ /мазок/,  шээс бэлгийн замын үүсгэгчийн дэлгэрэнгүй шинжилгээ /PCR/ хийлгэж эцсийн онош батлагдана.

Аль болох усанд орж, угааж ариутгаагүй байвал шинжилгээний хариу үнэн бодит гардаг. Угаалга хийсэн тохиолдолд мазокийн хариунд буруу нөлөө үзүүлэх магадлалтай

Урьдчилан сэргийлэлт

  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээллээ сайжруулах,
  • Тогтмол бэлгийн хавьтагчтай байх
  • Тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
  • Шинэ хамтрагчтай болсон бол бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ хийлгэх
  • Бэлгийн хамтрагчид тань хэвийн бус шинж тэмдэг илэрч байвал бэлгийн хавьталд орохгүй байх.

Эмчилгээ

Заг хүйтэн өвчин бүрэн эмчлэгдэнэ. Өвчний заалтанд тохирсон антибиотик эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй. Антибиотик эмчилгээнээс гадна дэглэм барих ёстой. Эмчилгээ хийлгэж байхдаа сарын турш бэлгийн харьцаанд орохыг эрс хориглодог. Бэлгэвчтэй байсан ч орж болохгүй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бэлгийн харьцаанд ороход өвдөх, Бэлэг эрхтэн загатнах, Умайн хүзүүний салс улайх, Умайн хүзүүний салс хавдах, Умайн хүзүүний сувгаас идээт ялгадас гарах, Хэвлийн доод хэсгээр өвдөх, Шээс ойр ойрхон хүрэх, Шээсний сүв орчим загатнах, Шээсний сүвээс идээ гарах, Шээхэд өвдөх, Шээхэд хорсох

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Болор цайх Тэмбүү
Scroll to top