Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Умайн хүзүүний хавдар

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Умайн хүзүүний хэвийн эсүүдэд өөрчлөлт орж хавдар үүсэхийг умайн хүзүүний хавдар гэнэ. Хүний Папиллома Вирус буюу HPV нь умайн хүзүүний хорт хавдрын голлох шалтгаан болдог. HPV-ийн халдвараас сэргийлэх вакцин тариулах болон ойр ойрхон эмчийн үзлэгт орсноор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Энэхүү хавдар нь манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын гуравдугаарт бичигдэж байна. Нарийвчилбал, таван жилийн үзүүлэлтээр 100 мянган эмэгтэйн 15.4 нь умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 6.5 нь нас барсан байна.

Шалтгаан

Папиллома вирус бол хүний ханиад томуу үүсгэдэг вирусийн адил хамгийн түгээмэл вирусын нэг. Эрэгтэй, эмэгтэй хэнд ч халдаж болдог. Ялангуяа залуу эмэгтэйчүүдээс ихэнхээс нь илэрдэг. Тиймээс, папиллома вирус халдсан л бол умайн хүзүүний хавдар тусна гэдэг нь буруу ойлголт. Энэхүү вирус нь заавал бэлгийн замаар халддаггүй. Арьснаас арьсанд ч халдаж болдог. Хамгийн гол нь тухайн хүний биед өөрт нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа бусад хүчин зүйлс байгаа эсэх чухал нөлөөтэй.

  • Олон бэлгийн хавьтагчтай байх – Олон хавьтагчтай байх нь HPV халдвар авах магадлалыг нэмэгдүүлнэ.
  • Бэлгийн хавьталд эрт орох – HPV халдвар авах магадлал залуу байх тусам өндөр байдаг.
  • Бусад бэлгийн замын халдварт өвчин –ХДХВ, хламид, заг хүйтэн зэргийн БЗХӨ туссан бол HPV вирусийн халдвар авч болно.
  • Дархлаа муудах
  • Тамхи татах – Тамхи нь эсүүдийг өөрчлөлтөд оруулж хавдар үүсгэдэг.

Умайн хүзүүний хорт хавдрын төрлүүд

  • Булчинлаг эсийн хорт хавдар – Умайн хүзүүний гадна хананд байрлах нарийн эсүүдээс үүсгэгдэх бөгөөд энэ төрлийн хорт хавдар элбэг тохиолдоно.
  • Булчирхайн хорт хавдар – Умайн хүзүүний булчирхайтай төстэй эсүүдээс үүсдэг.

Шинж тэмдэг

Хавдрын эхэн үед шинж тэмдэг илрэхгүй боловч хүндрэх тусам дараах байдлаар зовиур ажиглагадана.

  • Бэлгийн харьцааны дараа цус гарах
  • Сарын тэмдгийн бус үеэр цус гарах
  • Усархаг эсвэл цустай зүйл гарах
  • Бэлгийн харьцааны үеэр аарцаг өвдөх

Оношилгоо

Хэрэв хавдрыг эрт оношилж чадвал бүрэн эдгэрэх боломжтой. Манай улсын аймаг, дүүрэг, сумдын эмнэлэгт 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг буюу эсийн шинжилгээнд үнэгүй хамруулж байна.

  • Сорьц авах – Хавдрын эсээс сорьц авч шинжилдэг.
  • HPV шинжилгээ – Цусанд HPV халдвар байгаа эсэхийг шинжилнэ.
  • Арчдас авах – Умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
  • Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – Хавдрын хэмжээ болон байрлалыг тогтооно.

Эмчилгээ

Умайн хүзүүний хавдрыг хүндэрлээс нь шалтгаалан эмчилгээ хийх бөгөөд 1-4 үе шатанд ангилж үздэг.

  • 1-р үе – Умайн хүзүүнд хавдар үүсч эхлэх
  • 2-р үе – Умайн хүзүүд хавдар үүсэх
  • 3-р үе – Хавдар үтрээний доод хэсэг рүү тархсан, дотогшоо тархсан байх
  • 4-р үе – Умайн хүзүүний хавдар бусад эрхтнүүдэд үсэрхийлсэн байх. (Давсаг, шулуун гэдэс, элэг, бөөр, уушги г.м)

Хавдрын 1 болон 2-р үед сав авах хагалгаа хийж дахин хавдар үүсэхээс сэргийлдэг. Гэвч энэ хагалгаа нь хүүхэд төрүүлэх боломжгүй болгодог тул химийн эмчилгээ, туяа эмчилгээ мөн хийж болно.

Хавдрын үе шатаас хамааран зөвхөн умайн хүзүү болон савыг авах эсвэл умайн хүзүү, сав, үтрээний зарим хэсэг, тунгалгийн булчирхайг авах хагалгааг хийдэг.

Харин туяа эмчилгээний үед маш хүчтэй туяагаар хавдрын эсүүдийг шарж, эс нэмэгдэх үйл явцыг зогсоох, эсүүдийг устгах эмчилгээ хийгдэнэ. Туяа эмчилгээг хэвлийн ойролцоо төхөөрөмж байрлуулж туяагаар гаднаас нь шарах байдлаар эсвэл үтрээний дотор хэсэгт төхөөрөмж оруулан туяагаар эмчлэх байдлаар хийдэг. Аль ч төрлийн туяа эмчилгээ нь сарын тэмдгийг бүр мөсөн зогсоох, залуу насанд цэвэршилт үүсгэх шалтгаан юм. Тиймээс туяа эмчилгээнээс өмнө өндгөн эсээ хадгалуулж дараа нь хүүхэдтэй болох боломж бас байдаг байна.

Мөн туяа эмчилгээтэй хавсран химийн эмчилгээ хийдэг. Химийн эм тариа венийн судсаар тарьж хавдрын эсүүдийг устгах бөгөөд удаан хугацаагаар химийн эмчилгээ хийлгэх нь биед сөрөг нөлөөтэй.

Химийн болон туяа эмчилгээ хийлгэсэн хүнийг гэр бүлийнхэн, найз нөхөд нь сэтгэл санаагаар дэмжиж, үргэлж ярилцаж байх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

  • HPV халдвар авахаас сэргийлэх вакцин хийлгэх, охидыг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө папиллама вирусийн вакцин хийж байна. Ингэснээр насан туршдаа умайн хүзүүний хорт хавдраар өвдөхгүй байх боломжтой гэж үзэж байна.
  • Мазокны шинжилгээ ойр ойрхон өгөх – 21 нас хүрснээс хойш жил бүр мазокны шинжилгээ өгч хэвшээрэй.
  • Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж БЗХӨ – ний халдвар авахгүй байх
  • Тамхи татахгүй байх – Тамхи нь эсүүдэд өөрчлөлт оруулж хавдар үүсгэдэг
  • Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Биений юм ирээгүй байхад цус гарах, Сексийн дараа цус гарах, Сексийн үеэр өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл Хамрын салстын ургацаг
Scroll to top