Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Уушгины гялтан хальсанд хий хурах

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ

Цээжний хана, өрцийг дотор талаас нь цээжний хөндийн эрхтнүүдийг гадна талаас нь бүрсэн нимгэн хальсыг уушгины гялтан хальс гэнэ. Гялтан хальсанд агаар хуралдан орж уушгийг гадна талаас түлхэн шахаж хэвийн ажиллахад хүндрэл учруулдаг. Үүнийг уушгины гялтан хальсанд хий хурах гэнэ.

Шалтгаан

  • Цээжрүүгээ цохиулах, хүчтэй доргисон бол хий хуралт үүснэ.
  • Хатгалгаа, эмфизем, бронхит зэрэг өвчнөөр өвчилж байсан бол уушги гэмтсэн байж болно
  • Уушгинд зарим өвчний улмаас хийтэй хөндий үүсч болдог бөгөөд тус хөндий нь хагарч хий хурах магадлалтай
  • Энэ өвчнөөр 20-40 насны, жин багатай өндөр нуруутай хүмүүс өвдөх магадлал өндөр гэж үздэг
  • Ойр ойрхон амьсгалын аппарат хэрэглэдэг хүмүүс

Шинж тэмдэг

Хэр их агаар орсон байгаагаас шалтгаалан шинж тэмдэг өөр өөрөөр илэрнэ. Зарим тохиолдолд анзаарахгүй удаан явах тохиолдол ч бий. Их хэмжээний агаар хурсан бол маш хурдан хүндэрдэг.

  • Амьсгал давхцах
  • Цээжээр гэнэт хатгаж өвдөх шинж тэмдэг илрэх ба онгоцоор нисэх, усанд сэлэхэд илүү их өвдөлт мэдрэгдэнэ.

Оношилгоо

Хий хурсан эсэхийг цээжний рентген зургаар оношлох боломжтой бөгөөд зарим тохиолдолд компьютер томографийн шнжилгээ хийлгэдэг.

Эмчилгээ

Энэ тохиолдолд хавирган дундуур гуурс эсвэл зүү оруулж хурсан хийг соруулж авах байдлаар эмчилгээ хийдэг боловч бага уналттай, бага хэмжээний агаар орсон бол өөрөө эдгэх тохиолдол ч цөөнгүй байна.

Эмчлүүлсний дараагийн 1-2 жилд дахин өвчлөх магадлалтай тул цээжээ дахин гэмтээхгүй байхад анхаарна. Уушгины агаар хурсан байсан хэсэг өөрөө эдгэрэхгүй бол хагалгааны аргаар эмчлэх нь бий. Мэргэжлийн эмч нар дараах дасгалыг зөвлөдөг,

Гүнзгий амьсгаа авах дасгал

Нуруугаа тэгшлээд завилж сууна. Баруун гарын эрхий хуруугаараа баруун талын хамрын нүхээ дарж зүүн талын хамрын нүхээрээ амьсгална. Уушгиа агаараар дүүргэж гүнзгий амьсгалана. Дараа нь нөгөө талын хамрын нүхээр ижил байдлаар амьсгална. Энэ дасгалыг өдөр бүр 10 минут хийх нь сайн нөлөөтэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Цээжээр хатгуулж өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушгины хатгалгаа Архаг бронхит
Scroll to top