Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Үтрээ болон умайн унжилт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Хэлбэрүүд Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ

Умай, үтрээ холбоос, булчингуудын тусламжтайгаар аарцгийн хөндийд байрладаг. Эдгээр дэмжигч бүтэц ихэвчлэн хүүхэд төрүүлсний улмаас суларч сунавал умай, үтрээ доошилж байрлах болно. Үүнийг унжилт гэх бөгөөд ихэвчлэн цэвэршилтийн дараа, эстроген дааврын хэмжээний багасах нь холбоосуудыг сулруулснаар умай унждаг байна. Аарцгийн хөндийн холбоос, булчингуудад нэмэлт даралт өгөх, тухайлбал, таргалах байнга ханиалгах, ялгадас гаргахад хэт их ачаалал өгөх нь умай, үтрээ унжих эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хэлбэрүүд

Умайн унжилтын үед умай нь үтрээ рүү доошилно. Умай нь үтрээ рүү бага зэрэг доошлохоос га;на бэлгийн амсраар цухуйж гарах зэргээр төрөл бүрээр унжиж болно.

Үтрээний унжилт дасвагны, шулуун гэдэсний гэсэн хоёр хэлбэртэй. Давсгийн унжилтын үед давсаг нь үтрээний урд хананд даралт өгнө. Шулуун гэдэсний унжилтын үед шулуун гэдэс суларсан үтрээний арын ханыг түрдэг. Хоёр төрлийн унжилт нь умайн унжилттай хамт эвсэл дангаараа тохиолдож болно.

Шинж тэмдэг

Умай болон үтрээний унжилт нь дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Үтрээ дүүрсэн мэт мэдрэмж төрөх
  • Бөөгнөсөн зүйл үтрээ рүү эсвэл үтрээнээс гадагш цухуйх
  • Юм чангаах мэдрэмж, эсвэл нурууны доод хэсгээр хөнгөхөн өвдөх
  • Ойр ойрхон шээх шинж тэмдэг ажиглагдана

Давсгийн унжилт нь инээх, ханиалгах зэрэгт шээс алдах зовуурь үүсгэдэг. Унжсан үед давсгаа бүрэн суллаж чадахгүй учир давсгийн үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Оношилгоо

Эмч толиор үтрээний амсрыг онгойлгож үзлэг хийгээд үтрээний хана, умайн байрлалыг харж унжилт байгаа эсэхийг тодорхойлно. Эмч таныг ханиалгаж эсвэл хүч гаргуулснаар умай унжсан эсэхийг шалгана. Халдвар байгаа эсэхийг шалгах зорилгоор мөн шээсний дээж авна.

Эмчилгээ

Булчин чангалдаг аарцгийн дасгалууд нь ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлдэг учир хугацаагүйгээр үргэлжлүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн жингээ хянах, өтгөн хатахаас сэргийлэх (хүндрэх үед хүчтэй дүлэхээс зайлсхийх), тамхи татахгүй байх (ханиалгалтыг багасгана) зэрэг нь мөн унжилт үүсэх магадлалыг багсгана. Зарим эмэгтэйн үтрээнд умайн тойргийн хуванцар цагираг суулгаж умайг байранд нь барих эмчилгээ санал болгодог. Цаграгийг 6 сар тутам солих шаардлагатай. Унжилтыг мөн мэс заслын аргаар эмчилж болно.

Мэс засал нь умай, үтрээг хэвийн байрлалд оруулах зорилготой. Гэхдээ умайн унжилт хүндэрсэн, мэс заслын аргаар буцааж байрлуулах боломжгүй бол умайг бүрэн авах хагалгаа хийж болно. Умайн бага хэмжээний унжилтыг аарцгийн булчингийн дасгал хөдөлгөөнөөр засаж болох ч их унжсан тохиолдолд гистероэктоми хийх шаардлагатай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Мундас Архаг ядралын хам шинж
Scroll to top