Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Зөвлөгөө Эмчилгээ

Бамбай булчирхайн даавар хэт их ялгарснаас үүдэх энэ өвчин нь бодисын солилцооны хэвийн байдлыг алдагдуулан, жин хасах, зүрхний хэм алдагдал, хөлрөх, сандрах, уур хүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг өвчин юм.

Хэрэв бамбай булчирхайн тархмал хордлогот бахуутай бол цацраг агуулсан иод ууж булчирхайнаас ялгардаг иодыг бууруулах, дааврын эсрэг эм уух байдлаар ихэвчлэн эмчилнэ.

Шалтгаан

Бамбай булчирхай нь төвөнхийн доод хэсэгт байрлах эрвээхий хэлбэртэй булчирхай бөгөөд даавар ялгаруулж хүний биеийн бодисын солилцоог зохицуулна. Бамбай булчирхайнаас тироксин (T-4), триодотиронин (Т-3) гэх хоёр үндсэн даавар ялгардаг. Бамбай булчирхайн тархмал хордлогот бахуу өвчний үеэр энэ даавруудын хэвийн хэмжээ алдагдан өвчлөхөд хүргэдэг байна.

Дараах нөхцөлүүд нь энэ өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

Бамбай булчирхайн төрлийн өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг бөгөөд удамшлын чанартай байх нь элбэг байна. Хэрэв гэр бүлийн тань гишүүн бамбайн өвчтэй бол эмчид хандан, шинжилгээ өгч урьдчилан сэргийлээрэй.

Шинж тэмдэг

  • Огцом жин хасах (идэж уух зүйл өөрчлөгдөөгүй байхад)
  • Зүрхний хэм тогтворгүй болох, зүрх дэлсэх (1 минутад 100-с дээш цохилох)
  • Хоолны дуршил нэмэгдэх
  • Сандрах, айх, сэтгэл санаа тогтворгүй болох, уцаарлах
  • Хурууны үзүүр чичрэх
  • Хөлс ихээр гарах
  • Сарын тэмдэг өөрчлөгдөх (Их бага хэмжээтэй ирэх, хугацаа тогтворгүй болох)
  • Халуунд мэдрэг болох
  • Ойр ойрхон хүндрэх
  • Хүзүү томрох
  • Ядарч сульдах
  • Амьсгаадах
  • Нойргүйдэх
  • Арьс нимгэрэх
  • Үс шингэрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
  • Зүрхний хэм алдагдан хурдан цохилдог тул шатаар өгсөх, гүйх зэрэгт амархан ядарч сульдана.

Грейвсийн өвчин

Бамбайн даавар ихэссэнээр нүдний ухархайн булчин хавдан томорч, нүдийг урагш түлхэх үзэгдлийг Грейвсийн өвчин гэнэ. Грейвсийн өвчний үед нүд томрох, нүдний аяганаас бүлтрэх гэж байгаа мэт харагдах (хүндэрвэл бүлтэрдэг), нүд хуурайших зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв хүзүү томрох, зүрх дэлсэх, зан ааш хувьсамтгай болох, жин хасах, ихээр хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу!!!

Хүндрэлүүд

  • Зүрхний эмгэгүүд – Бамбайн даавар ихсэн аюултай түвшинд хүрэхэд зүрхэнд нөлөөлж эхэлнэ. Зүрхний хэм тогтворгүй болж, зүрхний дутагдалд ч орж болох юм.
  • Ясны цууралт – Бамбайн өвчнөөс үүдэн яс сийрэгжих аюултай байдаг.
  • Нүд бүлтийх – Грейвсийн өвчний улмаас нүд томрох, нүд хавдах, гэрэлд мэдрэг болох, давхар дүрс харах зэрэг хүндрэлүүд учирч болно.
  • Арьс улайж хавдах
  • Зүрх хүчтэй цохилж, халууран, бие огцом муудах тохиолдол гарвал яаралтай түргэн тусламж дуудаарай.

Зөвлөгөө

Грейвсийн өвчний үед өөрийн зүгээс авч болох арга хэмжээ

Дараах арга хэмжээг авснаар өвдөлт, нүд хуурайших гэх мэт шинж тэмдгүүдийг багасгаж болох юм.

  • Нүдэнд хүйтэн жин тавих
  • Нарны шил зүүх
  • Нүдний дусаалга дусаах
  • Өндөр дэр дэрлэж унтах

Бамбайн дааврыг багасгах үйлчилгээтэй хүнс

Брокколи

Брокколи нь бамбай булчирхайнаас ялгарах дааврыг багасгах үйлчилгээтэй.

Далайн бүтээгдэхүүн

Далайн бүтээгдэхүүн нь иод агуулдаг тул бамбайн булчирхайн өвчинд сайн нөлөөтэй.

  • Далайн байцаа, далайн замаг зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглэнэ.

Байцаа

Байцаа нь мөн бамбайн дааврыг буууруулах үйлчилгээтэй.

  • Жигнэсэн байцааг хүссэн хэмжээгээрээ өдөр бүр иднэ.
  1. Гүзээлзгэнэ, хад, нэрс, бөөрөлзгөнө, мойл зэргийн жимснүүдийг тогтмол хэрэглээрэй.

Өндөгний шар болон синамон

Өндөгний шар В12-р баялаг хүнс бол, синамон нь биеэс хорт бодисыг гадагшлуулж цус цэвэршүүлэх үр ашигтай байдаг.

Эмчилгээ

Бамбайн дааврын хэт ихсэлтийг зохицуулах хэд хэдэн эмчилгээ байдаг бөгөөд нас, биеийн байдал, хэр хүндэрснээс шалтгаалан аль нэг эмчилгээг хийнэ.

  • Цацраг идэвхит иод уух – Амаар уух энэ иод нь ойролцоогоо 3-6 сарын дотор бамбай булчирхайг жижгэрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
  • Бамбайн дааврыг бага ялгаруулах эм уух – Энэ төрлийн эм нь хүчтэй тул 1 жилээс дээш хугацаанд хэрэглэдэггүй. Урт хугацаанд уусан тохиолдолд элэг гэмтэх аюултай.
  • Даралт бууруулах, Зүрхний хэм тогтворжуулах эм уух
  • Бамбай булчирхайн хэсгээс мэс заслын аргаар авах зэрэг эмчилгээ хийж болно.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгаадах, Арьс нимгэрэх, Зүрхний хэм алдагдах, Нойргүйдэх, Огцом жин хасах, Сарын тэмдэг алдагдах, Үс шингэрэх, Халуунд мэдрэг болох, Хоолны дуршил нэмэгдэх, Хөлс ихээр гарах, Хурууны үзүүр чичрэх, Хүзүү томрох, Ядарч сульдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бамбай булчирхайн даавар хэт багасалт /Г... Таргалалт
Scroll to top