Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Бэлгийн хомхой

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Бэлгийн хомхой гэдэг нь энгийн херпес вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Энэ өвчний онцлог шинжид бэлэг эрхтний ойролцоо загатнаж, өвдөж, хөндүүр болох, усархаг жижиг гүвдрүүт тууралт ойр ойрхон гарах зэрэг орно. Шинж тэмдэг илрэхгүй байж ч болдог.

Халдвар авсны дараагаар херпес вирус нь нууц хэлбэрээр биед оршин тогтнох бөгөөд жилд хэд хэдэн удаа бэлэг эрхтнээр цэврүүт хөндүүртэй тууралт үүсэх байдлаар илэрнэ.

Шалтгаан

  • Эмэгтэй хүн байх – Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү бэлгийн хомхойн халдвар авах магадлалтай байдаг.
  • Олон бэлгийн хавьтагчтай байх
  • Амаар бэлгийн хавьтал хийх

Шинж тэмдэг

Онцлох шинж тэмдэг илрээгүй үед бэлгийн хомхойгоор өвчилснөө анзаарахгүй явах тохиолдол элбэг байдаг. Харин шинж тэмдэг ажиглагдвал дараах байдлаар илэрнэ.

  • Бэлэг эрхтэн дээр хомхой гарахаас өмнө ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илрэх (халуурах, толгой өвдөх, булчин өвдөх г.м)
  • Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос 10 хоногийн дараа бэлэг эрхтэн өвдөж, загатнах
  • Тунгалаг шингэнээр дүүрсэн жижиг цэврүү үүсэх, цэврүү хагаран цагаан идээрхэг шархлаа болох
  • Шархлаанаас цус гарах, идээлэх
  • Шархлаа эдгэрэн тав тогтох, яр болох
  • Шархлаа үүссэнээс болж бие засахад өвдөх
  • Шархлаа эдгэрэх хүртэл бэлэг эрхтнээр хөндүүрлэх

Хомхой гарах байрлалууд

Халдвар авсан хэсгээр хомхой үүсдэг бөгөөд шархлааг гараараа маажиж нүд болон бусад эрхтэндээ хүрснээр биеийн бусад хэсгүүдэд хомхой гарах аюултай.

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүст:

  • Хошногоны амсрын эргэн тойронд
  • Өгзгөн дээр
  • Аманд хомхой гарч болно.

Эмэгтэйчүүдэд:

  • Умайн дотор хана
  • Бэлэг эрхтний гадна хэсэг
  • Умайн хүзүү

Эрчүүдэд:

  • Бэлэг эрхтэн
  • Төмсөг
  • Гуя
  • Шээсний сувгийн хэсэгт шархлаа үүсч болно.

Бэлгийн хомхой нь олон жилийн турш тодорхой давтамжтайгаар нэг гарч, нэг арилж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам давтамж нь холдох хандлагатай болно.

Хомхой гарч эхлэхээс өмнөх өдрүүдэд:

  • Халдвар авсан хэсгүүдэд загатнах, халуун оргих мэдрэмж төрнө
  • Нурууны доод хэсэг, хөл, өгзгөөр өвдөлт мэдрэгдэнэ.

Хоёр төрлийн энгийн херпесийн вирусээр хомхой нь үүсгэгддэг.

  • HSV-1. – Энэ төрлийн вирус нь амаар хомхой гарахад хүргэдэг боловч бэлэг эрхтэнд амаар хүрэхэд бэлэг эрхтэнд дамждаг.
  • HSV-2. – Энэ төрлийн вирус нь хамгийн элбэг тохиолдох төрөл бөгөөд бэлгийн замаар болон хомхойд хүрэхэд халдварлана.

Вирус биеэс гадагшилсан даруйд үхдэг тул угаалтуур, ванн болон бусад эд зүйлсээр дамжих боломжгүй юм.

Хүндрэл

  • Бусад БЗХӨ тусах магадлалыг нэмэгдүүлнэ.
  • Эхээс нярайд халдварлаж улмаар тархины гэмтэл, хараагүй болох, эндэх магадлалтай.
  • Давсагны үрэвсэл
  • Менингит тусах
  • Шулуун гэдэс үрэвсэх

Урьдчилан сэргийлэлт

  • Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэх
  • Бэлгийн хавьтагчийн бэлэг эрхтний ойролцоо элдэв яр шарх ажиглагдвал хавьталд орохгүй байх

Оношилгоо

  • Үүссэн шархлаанаас дээж авах
  • Пломеразын гинжин урвал – Цуснаас, нугасны шингэнээс болон шархлаанаас ДНХ-ийн шинжилгээ авч ямар төрлийн вирусээр халдварласныг тодорхойлно.

Цусны шинжилгээ – Цусанд херпесийн вирусийн эсрэг биет байгаа эсэхийг шинжилнэ.

Эмчилгээ

Бэлгийн хомхойг бүрэн эмчлэх боломжгүй. Харин:

  • Шархлааг хурдан эдгээх
  • Шархлааны шинж тэмдгийг намдаах
  • Шархлаа үүсэх давтамжийг холдуулах
  • Бусдад халдвар тараах магадлалыг бууруулах зэрэг арга хэмжээг авч болно.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бэлэг эрхтэн дээр хомхой гарах, Бэлэг эрхтэн загатнах, Бэлэг эрхтэн өвдөх
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Бөөс Гахайн хавдар
Scroll to top