Зүрхний шигдээс
Зүрхний булчин нь ажиллахын тулд хүчилтөрөгчийн агууламжтай цусаар тэжээгддэг бөгөөд энэ цус нь зүрхний титэм судсаар дамждаг. Хэрэв осол гэмтэл, битүү гэмтэл зэргээс үүссэн бүлэн титэм судсанд очин бөглөвөл, зүрхний титэм судас нарийссан эсвэл гэмтсэн бол цусны эргэлт муудаж улмаар бөглөрөн зүрхний шигдээст хүргэх аюултай.
Зүрхний титэм судас бөглөрөхөд зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж богино хугацаанд нас барахыг зүрхний шигдээс гэнэ.
Зарим тохиолдолд титэм судасны таталт үүсэх тохиолдол ч байдаг. Титэм судас таталт өгөхөд судсаар цус тасалдан зүрхний булчинд очих хүчилтөрөгчийг бууруулдаг.
Титэм судас бүр зүрхний булчинг хэсэг хэсгээр нь хариуцдаг. Зүрхний шигдээсээс үүссэн зүрхний булчингийн гэмтлийг эмчлэхэд ойролцоогоор 8 долоо хоног шаардлагатай. Энэ хугацаанд зүрхний гэмтсэн хэсгийн гадаргуу сорвижиж зүрхний агшиж сунах чадвар мууддаг.
Зүрхний шигдээс болбол яах ёстой вэ?
Дээрх шинж тэмдэг 30 минутаас дээш хугацаанд үргэлжилбэл яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай бөгөөд зүрхний шигдээс биш байсан ч эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн зүрхтэй холбоотой ямар нэгэн асуудал байгааг илтгэдэг гэдгийг санаарай.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Насжилт
- Хүйс: Эр
- Удамшил (гэр бүлийн гишүүдээс аль нэг зүрхний шигдээст өртөж байсан бол)
- Чихрийн шижин
- Цусны даралт исэх
- Бөөрний ужиг өвчнүүд
- Архи тамхины зохисгүй хэрэглээ
- Осол гэмтэл
- Буруу хооллолт (өөх тостой хүнс хэт их хэрэглэх)
- Доторэрхтний үрэвсэлт өвчнүүд (цусаар бүлэн урсах)
Шинж тэмдэг
- Цээжин дээр дарж өвдөх, өвдөлт гар, хүзүү, эрүүшүдрүү дамжих
- Гар, цээж хүнд болж байгаа мэт санагдах
- Хоолой боогдож байгаа мэт болох
- Хөлс гарч, толгой эргэж, бөөлжих
- Ядарч сульдах
- Зүрхний хэм алдагдах
- Амьсгал давхцах зэрэг бусад (ухаан балартах, ханиах, зүрхний цохилт олшрох,)шинж тэмдэг ажиглагдах бөгөөд зарим тохиолдолд огт шинж тэмдэг илэрдэггүй.
Хүндрэлүүд
- Зүрхний шок
- Зүрхний дутагдал
- Зүрхний эдийн өргөсөл, өөрөөр хэлбэл зүрхний булчин цуурч хагарах
- Зүрхний үнхэлцэг хальс үрэвсэх
- Хэм алдагдах
- Уушгины судсанд бүлэн үүсэх
- Тархины судсанд бүлэн үүсэх
- Эмийн гаж нөлөөнүүд
Урьдчилан сэргийлэлт
Зүрхний шигдээсд орохгүйн тулд ойр ойрхон эмчид үзүүлж, эмээ тогтмол ууж, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.
Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ
Зүрхний титэм судасны нарийслыг бүрэн эмчлэх аргагүй боловч зүрхний өвчинг даамжруулан зүрхний шигдээстэй болох магадлалыг бууруулах боломжтой. Үүнд:
- Тамхи татахаа болих
- Цусан дахь холестролын түвшинг зохистой хэмжээнд барих
- Чихрийн шижин өвчтэй бол хяналт байх
- Дасгал хөдөлгөөн хийх
- Стрессд орохгүй байх
- Архи уухгүй байх
- Биеийн жингээ зохистой түвшинд барих зэрэг орно.
Зөвлөгөө
Загасны мах идэх – Биеэс хорыг гадагшлуулах, эд эсийг төлжүүлэх, цусан дах холестролыг бууруулах, цусны эргэлтийг сайжруулах, зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжих, судасны бөглөрлийг арилгах гэх мэт ашиг тустай.
- 7 хоногт 2 удаа загасны мах идэх. Шарсан загаснаас жигнэсэн, ил галд шарсан загас илүү сайн. Хайруулан таваг зарим хэрэгцээтэй бодисыг устгадаг талтай.
Дарс хэрэглэх – Цусны даралтыг тогтворжуулж, эргэлтийг сайжруулах, зүрхний үйл ажиллагааг дэмждэг.
- Өдөр бүр оройн хоолны дараа 1-2 хундага архи эсвэл дарс уух. Архийг зохистой хэмжээгээр уух нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ их хэмжээгээр уух нь сайнаасаа илүү муу нөлөөтэй.
Дасгал хөдөлгөөн- Заавал эмчийн заавраар заасан хугацаагаар дасгал хөдөлгөөн хийж цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжүүлээрэй
Эмчилгээ
Зүрхний шигдээс болох магадлалтай болон явагдах магадлал өндөр үед эмчилгээ тэр даруй эхэлнэ. Эмэн эмчилгээ болон хагалгааны арга хэрэглэх боломжтой.
Эмэн эмчилгээ
Эмчилгээний гол зорилго нь судсыг бөглөрөхөөс сэргийлэх, цус өтгөрч нөж үүсэхээс сэргийлэхэд оршино. Зүрхний шигдээс явагдаж эхэлснээс 2 цагийн дотор дараах эмүүдийг уух бөгөөд эрт уух тусам зүрхийг бага гэмтээдэг.
- Аспирин ууж нөж үүсэхээс сэргийлэх
- Брилинта, Эффиент, Плавикс зэрэг эмүүд нь мөн нөж үүсэхээс сэргийлдэг.
- Цусан дахь нөжийг бутлах, хайлуулах эмийг эмчийн зөвлөгөөгөөр уух (эсрэг заалт ихтэй)
- Зүрхний судсыг тэлэхэд чиглэсэн эм ууж болно.
Бусад эмчилгээ
Зүрхний шигдээсийг хагалгааны аргаар эмчлэхэд зүрхний титэм судсанд тэлэгч суулгаж эсвэл зүрхний титэм судсыг тойруулах хагалгаа хийж болно. Хэрэв шаардлагатай бол зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлэхэд нэмэлт судас суулгадаг.
Зүрхний шигдээс явагдаж байгааг ажиглан зогсоож чадсан бол тайвширч болохгүй. Цаашид дахин зүрхний шигдээс болох аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.
Зүрхний шигдээсийн дараагаар яагаад эм уух хэрэгтэй вэ?
Зүрхний шигдээсийн дараа эм уух нь дараах нөлөөтэй.
- Цус өтгөрч, нөж үүсэхээс сэргийлэх
- Зүрхний үйл ажиллагааг сайжруулах
- Зүрхний булчингийн гэмтэл нэмэгдэхээс сэргийлэх
- Холестролын хэмжээг бууруулах
Хэрэв шаардлагатай бол зүрхний хэмийг тогтворжуулах, цусны даралт бууруулах зэрэг үйлчилгээтэй эм уудаг.