Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Нуруу бөгтийх

Шалтгаан Шинж тэмдэг Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Нуруу дугуйрч хүзүү, толгой урагш болохыг нуруу бөгтийх гэнэ.

Хэдийгээр бөгтийж суух нь хэвийн үзэгдэл ч хүнд хэлбэрийн нуруу бөгтийх нь настай эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг.

Насны онцлогоос шалтгаалсан бөгтөр нь ясны сийрэгжилтийн нөлөөгөөр сээр нурууны хэлбэр өөрчлөгдөн , холбоос дарагдсанаас үүддэг. Бусад төрлийн бөгтөр нь өсвөр насны хүүхдүүдэд элбэг ажиглагддаг ба сээр нуруу бэхжих явцад удаан хугацаагаар бөгтийж суух, байнга бөгтийх зэрэг шалтгаанаар үүснэ.

Хүнд хэлбэрийн бөгтийлт нь ясны хэлбэрийг өөрчлөх аюултай.

Шалтгаан

Хэвийн сээр нурууны яс нь олон цилиндр хэлбэртэй ясыг давхарлаад тавьсан мэт харагддаг. Харин нуруу бөгтийх өвчний үед сээр нурууны дээд хэсэгт нь шаантаг хэлбэртэй болсон байна. Энэ өөрчлөлт нь дараах шалтгаануудын улмаас үүссэн байж болох юм:

  • Ясны сийрэгжилт
  • Нурууны яс суулт өгөх (Диск суух)
  • Төрөлхийн гажиг
  • Байнга бөгтийж суух, бөгтийж явах
  • Өсвөр насны охид хөхнөөсөө ичиж байнгын бөгтийж явах
  • Хорт хавдар болон хорт хавдрын эмчилгээ хийлгэснээс нуруу бөгтөр болсон байж болно.

Шинж тэмдэг

Нуруу бөгтийх өвчнөөс дараах хүндрэлүүд үүсэх магадлалтай.

  • Биеийн гоо зүй алдагдах
  • Нуруу байнга өвддөг болох
  • Хоолны дуршил муудах – Нуруу бөгтөр болсноор хэвлий хэсэг дарагдаж, цатгалан мэт сэтгэгдэл төрнө.

Зөвлөгөө

  • Өсвөр насны болон бага насны хүүхдүүдийг бөгтийж суулгахгүй байх
  • Өсвөр насны охидтой дотно ярилцаж байх
  • Шаардлагатай бол нурууны бөгтөр засах бүс зүүх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг арга хэмжээг авна.
  • Өдөр бүр хананд 10 минутын турш гараа алдалж зогсох
  • Хүнсэндээ сүү, тараг, бяслаг зэргийг хэрэглэх

Оношилгоо

Эмч үзлэг хийхдээ нуруугаа тэнийлгэж болж байгаа эсэхийг асууна. Мөн дараах зургуудыг авахуулахыг зөвлөнө.

  • Рентген зураг
  • Компьютер томографи
  • MRI зураг

Эмчилгээ

Шинж тэмдэг хэр хүндэрсэн байдлаас шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг. Өвчин намдаах зорилгоор ибопруфен, ацетаминофен, тиленол зэрэг эм, үрэвслийн эсрэг эмийг эмчийн заавраар уух бөгөөд физик эмчилгээ хийгдэнэ.

Хэрэв нурууны бөгтийлт хүнд хэлбэртэй бол бөгтийх градусыг багасгах мэс засал хийдэг. Сээр нуруунд төмөр хийж нурууны бөгтрийг багасгах мэс засал нь хамгийн элбэг хийгдэнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нуруу бөгтийх, Нуруу хөшиж өвдөх
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Чихрийн шижин Тулай
Scroll to top