Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Сормуусны гаж ургалт

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Сормуусны гаж ургалт гэдэг нь нүдний зовхи үрэвсэж сормуусыг буруу ургахад хүргэдэг өвчин юм. Сормуусны доод хэсэгт байрлах жижиг тосны булчирхай битүүрэхэд ихэвчлэн энэ үзэгдэл ажиглагдана. Мөн зарим өвчний шалтгаанаас сормуус гаж ургасан байх магадлалтай.

Гаж ургасан сормуус нь байнгын эвгүй мэдрэмж төрүүлэх боловч нүдэнд аюултай гэмтэл учруулахгүй.

Шалтгаан

  • Төрөлхийн буруу ургалттай
  • Хиймэл сормуус суулгуулах, хиймэл сормуус байнга наах
  • Хөмсөг, хуйхныхаг
  • Бактерийн халдвар авсан бол
  • Зовхины тослогийн хүүдий бөглөрсөн бол
  • Нүдэнд нөлөөлдөг харшил
  • Сормуусны бөөс
  • Бамбай булчирхайн дааврын өөрчлөлтөөс үүдсэн нүдний өөрчлөлт зэргээс үүдэн сормуус гаж ургасан байж болно.

Шинж тэмдэг

  • Нүднээс нулимс гарах
  • Нүд улайх
  • Нүдэнд юм торох
  • Нүд хатгаж байгаа мэт санагдах
  • Зовхи загатнах
  • Нүдний зовхи улайж, хавдах
  • Нүд нуухтах
  • Илүү ойр ойрхон нүд анивчих
  • Гэрэлд мэдрэг болох
  • Сормуус буруу байрлалтай болж ургасан байх
  • Сормуус унах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Хүндрэл

  • Сормууснүдрүү орж ургах
  • Сормуус унах
  • Зовхи гэмтэж хавдах
  • Нүднээс нулимс гоожих, нүд хуурайших
  • Нүдний линз зүүж чадахгүй болох
  • Өвдөг гарах
  • Нүд улайх, торлог бүрхэвч үрэвсэх
  • Нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх зэрэг хүндрэлүүд учирч болзошгүй.

Зөвлөгөө

Хувийн зүгээс дараах арга хэмжээг аваарай.

  • Нүдээ өдөр бүр угаах – Нүдээ өдөрт 2-4 удаа угаагаарай.
    • Эхлээд цэвэр даавуун алчуурыг буцалсан халуун бүлээн усанд норгож базаад нүдэн дээрээ жин тавина.
    • Дараа нь нүд хорсгодоггүй шампуниар зовхио зөөлөн угаана
    • Нүдээ буцалсан усаар зайлна.
    • Дараа нь нүдний тос эсвэл дусаалгаа хэрэглэнэ.
  • Нүдэнд гоо сайхны зүйл хэрэглэхгүй байх
  • Нүдээ нуухтуулахгүйн тулд унтахаасаа өмнө оливын тос түрхэж байх

Оношилгоо

  • Нүдний зовхины үзлэг – Зориулалтын томруулдаг шилээр нүдний зовхинд үзлэг хийх
  • Нүднээсарчдас, дээж авах – Нүдний зарим хэсгүүдээс арчдас авч халдвар авсан эсэхийг шинжлэх

Эмчилгээ

Өөрийн зүгээс нүдээ бүлээн усаар угааж, бүлээн жин тавих арга хэмжээ авч болно. Мөн эмчийн заавраар:

  • Халдварын эсрэг эмчилгээ – Нянгийн халдвар авсан бол нүдний дусаалга, тосон түрхлэг зэрэг эмчилгээ хийнэ.
  • Үрэвслийн эмчилгээ – Үрэвсэл дарах нүдний дусаалга, тосон түрхлэг хэлбэртэй антибиотик хэрэглэх
  • Дархлал сайжруулах эмчилгээ
  • Хэрэв өөр өвчнөөс үүдэлтэй бол суурь өвчнийг эмчлэх эмчилгээ хийдэг.

Хэдийгээр дээрх эмчилгээнүүдийг хийж болох ч сормуусны гаж ургалтыг бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд ховор тохиолдолд буцаж хэвийн байдалд ордог. Хэрэв эмчилгээ үйлчлэхгүй, эсвэл нүдэнд гэмтэл учруулбал хараагүй болох аюултай.

Гаж ургасан сормуусны зовхинд мэс заслын аргаар оёдол тавьж, хэвийн ургалттай болгож болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Гэрэлд мэдрэгших, Зовхи загатнах, Зовхи улайх, Зовхи хавдах, Нулимс гоожих, Нүд улайх, Нүдэнд юм торох, Сормуус буруу ургах, Сормуус унах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нүдний ядаргаа Торлогийн хууралт
Scroll to top