Сормуусны гаж ургалт
Нүдний зовхи үрэвссэний улмаас сормуус буруу ургахыг сормуусны гаж ургалт буюу трихиаз гэнэ. Сормуусны доод хэсэгт байрлах жижиг тосны булчирхай битүүрэх үед сормуус буруу буюу гаж ургаж эхэлдэг. Гаж ургасан сормуус нь байнгын эвгүй мэдрэмж төрүүлэх боловч нүдэнд аюултай гэмтэл учруулахгүй.
Шалтгаан
- Төрөлхийн буруу ургалттай
- Хиймэл сормуус суулгуулах, хиймэл сормуус байнга наах
- Хөмсөг, хуйхны хаг
- Бактерийн халдвар авсан бол
- Зовхины тослогийн хүүдий бөглөрсөн бол
- Нүдэнд нөлөөлдөг харшил
- Сормуусны бөөс
- Бамбай булчирхайн дааврын өөрчлөлтөөс үүдсэн нүдний өөрчлөлт зэргээс үүдэн сормуус гаж ургасан байж болно.
Шинж тэмдэг
- Нүднээс нулимс гарах
- Нүд улайх
- Нүдэнд юм торох
- Нүд хатгаж байгаа мэт санагдах
- Зовхи загатнах
- Нүдний зовхи улайж, хавдах
- Нүд нуухтах
- Илүү ойр ойрхон нүд анивчих
- Гэрэлд мэдрэг болох
- Сормуус буруу байрлалтай болж ургасан байх
- Сормуус унах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Хүндрэл
- Сормуус нүдрүү орж ургах
- Сормуус унах
- Зовхи гэмтэж хавдах
- Нүднээс нулимс гоожих, нүд хуурайших
- Нүдний линз зүүж чадахгүй болох
- Өвдөг гарах
- Нүд улайх, торлог бүрхэвч үрэвсэх
- Нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх зэрэг хүндрэлүүд учирч болзошгүй.
Зөвлөгөө
Хувийн зүгээс дараах арга хэмжээг аваарай.
- Нүдээ өдөр бүр угаах – Эхлээд цэвэр даавуун алчуурыг буцалсан халуун бүлээн усанд норгож базаад нүдэн дээрээ жин тавина. Дараа нь нүд хорсгодоггүй савангаар зовхио зөөлөн угаана. Нүдээ буцалсан усаар зайлна. Дараа нь нүдний тос эсвэл дусаалгаа хэрэглэнэ. Нүдээ өдөрт 2-4 удаа угаана.
- Нүдэнд гоо сайхны зүйл хэрэглэхгүй байх
Оношилгоо
- Нүдний зовхины үзлэг – Зориулалтын томруулдаг шилээр нүдний зовхинд үзлэг хийх
- Нүднээс арчдас, дээж авах – Нүдний зарим хэсгүүдээс арчдас авч халдвар авсан эсэхийг шинжлэх
Эмчилгээ
Өөрийн зүгээс нүдээ бүлээн усаар угааж, бүлээн жин тавих арга хэмжээ авч болно. Мөн эмчийн заавраар:
- Халдварын эсрэг эмчилгээ – Нянгийн халдвар авсан бол нүдний дусаалга, тосон түрхлэг зэрэг эмчилгээ хийнэ.
- Үрэвслийн эмчилгээ – Үрэвсэл дарах нүдний дусаалга, тосон түрхлэг хэлбэртэй антибиотик хэрэглэх
- Дархлал сайжруулах эмчилгээ
- Хэрэв өөр өвчнөөс үүдэлтэй бол суурь өвчнийг эмчлэх эмчилгээ хийдэг.
Хэдийгээр дээрх эмчилгээнүүдийг хийж болох ч сормуусны гаж ургалтыг бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд ховор тохиолдолд буцаж хэвийн байдалд ордог. Хэрэв эмчилгээ үйлчлэхгүй, эсвэл нүдэнд гэмтэл учруулбал хараагүй болох аюултай.
Гаж ургасан сормуусны зовхинд мэс заслын аргаар оёдол тавьж, хэвийн ургалттай болгож болно.