Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Трихомониаз

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Трихомониаз нь бактерийн гаралтай бэлгийн замын халдварт өвчин юм. Эмэгтэйчүүдийн хувьд эвгүй үнэртэй зүйл үтрээнээс гарах, загатнах, бие засахад өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин эрчүүдийн хувьд шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг. Трихомониазаар өвчилсөн жирэмсэн эмэгтэй нь дутуу төрөх магадлалтай.

Шалтгаан

  • Олон бэлгийн хавьтагчтай байх
  • БЗХӨ тусч байсан байх
  • Трихомониаз тусч байсан
  • Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглээгүй байх

Шинж тэмдэг

Трихомониазын халдвар авсан тохиолдолд онцлох шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Хэрэв илэрвэл эмэгтэйчүүдийн хувьд:

  • Цагаан, саарал, шар эсвэл ногоон өнгийн эвгүй үнэртэй зүйл үтрээнээс гарах
  • Бэлэг эрхтэн улайж, халуу оргиж, загатнах
  • Бие засах болон бэлгийн хавьталд ороход өвдөлт мэдрэгдэх

Эрчүүдийн хувьд:

  • Бэлэг эрхтний дотор талаар загатнах
  • Дур тавьсны дараа халуу оргих, өвдөх
  • Бие зассаны дараа халуу оргих, өвдөх
  • Бэлэг эрхтнээс шингэн зүйл гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хүндрэл

Трихомониазтай жирэмсэн эмэгтэй:

  • Дутуу төрөх
  • Ургийн жин бага байх
  • Урагт халдварлах зэрэг хүндрэлүүд үүсэх аюултай.

Мөн ХДХВ болон бусад БЗХӨ тусах магадлал нэмэгддэг.

Урьдчилан сэргийлэлт

Бусад БЗХӨ-тэй адилаар хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байх, нэг бэлгийн хавьтагчтай байх арга хэмжээг аваарай.

Оношилгоо

Бэлэг эрхтнээс ялгарсан шингэний дээжийг микроскопиор үзэж трихомониазыг оношилдог.

Эмчилгээ

Трихомониазыг ихэвчлэн эмчийн заавраар нэг тун эм ууж эмчилдэг. Халдвар бүрэн устаж дуусах хүртэл нэг долоо хоногийн хугацаанд бэлгийн хавьталд орохгүй байх, алкоголь уухгүй байхыг анхаарах хэрэгтэй. Эмийн гаж нөлөөгөөр дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэг ажиглагдаж болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие зассаны дараа өвдөх, Бие зассаны дараа халуу оргих, Бэлэг эрхтэн өвдөх, Бэлэг эрхтэн улайх, Бэлэг эрхтэн халуу дүүгэх, Үтрээнээс үнэртэй ялгадас гарах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Гахайн хавдар Улаанууд
Scroll to top