Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Улаанууд

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Улаанууд нь вирусийн гаралтай халдвар бөгөөд ханиалгах, хамраас нус гоожих, нүд үрэвсэх, хоолой өвдөх, арьсан дээр улаан тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг халдварт өвчин юм. Энэ өвчнөөр жирэмсэн хүмүүс халдварлахад ургийн төрөлхийн гажиг үүсэх аюултай байдаг.  Улаанууд өвчнөөр өвчилсөн хүний арьсанд хүрэхэд эсвэл агаар дуслын замаар халдвар тархана.

Шалтгаан

  • Вакцин хийлгээгүй байх – улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын хавсарсан вакциныг манай улсад 2 үе шаттайгаар хийдэг бөгөөд эхний вакциныг 14 сартай, дараагийн вакциныг 6-7 настайд хийдэгбайна.
  • А витамины дутагдал – Хэрэв А витамины дутагдалд орсон бол улаанууд өвчин тусах магадлал өндөр бөгөөд хүнд хэлбэртэй тусах хандлагатай байна.

Шинж тэмдэг

Улаанууд өвчний шинж тэмдэг нь вирусээр халдварласнаас 10-14 хоногийн дараа илэрч эхэлнэ. Үүнд:

  • Чихний арын болон хүзүүнийтунгалгийн булчирхай томорч эмзэглэнэ.
  • Халуурах
  • Хуурай ханиалгах
  • Хамраас нус гоожих
  • Нүд үрэвсэх
  • Хоолой улайж, өвдөх, сөөх
  • Амны дотор хэсэгт олон жижиг цагаантууралтууд ажиглагдах
  • Арьсан дээр ойр ойрхон, олон жижиг улаантууралтууд бий болох зэрэг орно
  • Халдвар – Халдвар авсны дараах 10-14 хоногтвирусийн халдвар биеэр тархана. Энэ хугацаанд тодорхой шинж тэмдэг илрэхгүй.
  • Онцлох чанаргүй шинж тэмдэг – Улаанууд өвчин нь бага зэрэг халуурч эхэлдэг. Улмаар ханиалгах, хамраас нус гоожих, нүд үрэвсэх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Ихэвчлэн 2-3 хоногийн турш халуурдаг.
  • Гэнэтийн тууралт – Бага зэрэг товойсон улаан тууралт арьсан дээр туурах бөгөөд тууралт үүссэн хэсгүүд ойр ойрхон загатнадаг. Эхлээд чихний хойд хэсэг, үсний эргэн тойронд туурч эхэлнэ. Дараагийн өдрүүдэд нүүр, амны дотор хэсэг, гар, хөлөөр улаан тууралт гарч 40-41 градус хүртэл халуурдаг.
  • Халдвар тараах магадлал өндөр үе – Улаанууд өвчний улаан тууралт гарснаас хойших 4 хоногт халдвар тархах магадлал хамгийн өндөр байна.

Хүндрэл

  • Чихний халдвар– Улаанууд өвчнөөс үүдэн чих үрэвсэх
  • Бронхит, Ларингит– Гуурсан хоолой үрэвсэх
  • Хатгалгаа– Улаануудын халдвар авсан бол хатгалгаа болж хүндрэх тохиолдол олон байдаг.
  • Тархи үрэвсэх – Хүнд хэлбэрийн улаанууд өвчин нь тархийг үрэвсэхэд хүргэж улмаар бөөлжих, толгой эргэхзэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
  • Жирэмсний хүндрэлүүд – Жирэмслэлтийн үед улаануудаар халдварлах нь зулбах, дутуу төрөх, ургийн төрөлхийн гажиг үүсгэх аюултай. Төрөлхийн дүлий, оюуныхомсдол,нүдний гажиг, зүрхний гажигтай хүүхэд төрөх магадлалтай.
  • Цусны ялтсан эсийн тоо багасах – Цус алдалтыг зогсоох үүрэгтэй цусны ялтсан эсийн тоо буурахад хүргэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Та болон таны гэр бүлийнхэн тань улаанууд өвчин туссан бол дараах арга хэмжээг аваарай.

  • Халдвар аваагүй хүмүүсээс хол байх – Биеэр улаан тууралт гарсны дараах 4 хоногт бусдад халдварлах магадлал маш өндөр байдаг тул энэ хугацаанд бусадтай ойртохгүй байх, амны хаалт зүүх байдлаар сэргийлээрэй.
  • Вакцин – Улаанууд, гахайн хавдар, улаан бурхны хавсарсан вакцин хийлгэж байгаагүй бол вакцинд хамрагдаарай. Хэрэв жирэмсэн, ойрын 1 сарын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэ вакциныг хийлгэж болохгүй.

Зөвлөгөө

Улаанууд өвчин туссан үед дараах арга хэмжээг аваарай.

  • Амрах – Ядарч сульдахгүйн тулд орондоо хэвтэж амрах
  • Шингэн юм уух – Өндөр халуурч хөлс ихээр гардаг тул их хэмжээний ус ууж алдсан шингэнээ нөхөөрэй.
  • Амин дэмээр баялаг хүнс эсвэл витамин ууж хэрэглэх
  • Гэрлээс хол байх – Гэрэлд хэт мэдрэмтгий болсон байдаг тул гэрлээ унтраах, өдрийн цагаар нарны шил зүүх зэрэг арга хэмжээг авна.

Оношилгоо

  • Эмчийн үзлэг
  • Цусны шинжилгээ

Эмчилгээ

Халуун бууруулах эм – Ибопруфен, напроксен, ацетаминофен зэрэг халууны эсрэг, өвчин намдаах эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Антибиотик – Хатгалгаа эсвэл чихний халдвар зэрэг бактерийн гаралтай өвчинтэй хавсарсан бол эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ.

Витамин А – А витамины дутагдалтай хүмүүс улаанууд өвчний халдвар авсан бол хүнд хэлбэрээр өвчлөх магадлалтай байдаг. Тиймээс эмчийн зааврын дагуу А витамины нэмэлт бэлдмэл хэрэглээрэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Аман дотор тууралт гарах, Арьсаар жижиг цагаан тууралт гарах, Нүд үрэвсэх, Халуурах, Хамраас нус гоожих, Хоолой өвдөх, Хоолой сөөх, Хоолой улайх, Хуурай ханиалгах, Чихний арын булчирхай томрох
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Трихомониаз Хламид
Scroll to top