Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Цагаан хорхой

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Цагаан хорхойн халдвар нь дэлхий дээрх хамгийн нийтлэг өвчин юм. Цагаан хорхой нь нарийн, цагаан өнгөтэй, 5-13 мм урттай шимэгч хорхой юм. Цагаан хорхойн өндөг хүүхдээс хүүхдэд ор хөнжлийн даавуу болон хувцсаар халдварлана. Гэр бүлийн нэг гишүүн цагаан хорхойн халдвар авсан бол бүгд эмчлүүлэх хэрэгтэй.

Цагаан хорхойн халдвар авсан хүнийг унтах хойгуур эмэгчин цагаан хорхой нь хошногоны амсрын эргэн тойронд маш жижиг хэмжээтэй, мянга мянган өндөг гаргадаг. Энэ үед өгзгөн дотор загатнах, унтаж болохгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Шалтгаан

Санамсаргүй тохиолдлоор цагаан хорхойн өндгийг залгих, цагаан хорхойтой хүнтэй нэг хөнжилд унтах, хувцсаа сольж өмсөх тохиолдолд халдвар авдаг. Цагаан хорхойн өндөг залгиснаас хэдэн долоо хоногийн дараа нарийн гэдсэнд цагаан хорхой бий болно.

Эмэгчин цагаан хорхой нь нарийн гэдсээр дамжин хошногонд өндгөө гаргах бөгөөд гараараа маажих үед цагаан хорхойн өндөгнүүд хумсанд шигддэг. Бүрэн ариутгаж цэвэрлээгүй гараар тоглоом, орны даавуу, угаалтуур зэрэгт хүрч бусдад халдварлах байдлаар үргэлжилнэ.

Цагаан хорхойн өндөг нь бусад зүйлсийн гадаргуу дээр 2-3 долоо хоног амьдрах чадвартай.

Нөлөөлөх хүчин зүйлс

  • Хүүхэд байх – 18хүртэлх насны, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд элбэг ажиглагдах бөгөөд гэр бүлийнхэн, анги хамт олонд халдварлах магадлал өндөр байдаг.
  • Хүүхдийн цэцэрлэг болон олон хүүхэдтэй газар ажилладаг байх

Шинж тэмдэг

  • Хошногоныамсар болон дотор хэсгээр загатнах
  • Үтрээ гадна бэлэг эрхтэн орчмоор загатнах
  • Нойргүйдэх, унтаж болохгүй байх
  • Хэвлийгээр өвдөж, дотор муухайрах
  • Жин буурах

Хүндрэл

Ердийн цагаан хорхой нь сүртэй хүндрэл учруулдаггүй ч эм бэлэг эрхтэнд орсон тохиолдолд умайн хана үрэвсэх аюултай.

Урьдчилан сэргийлэлт

  • Цагаан хорхойн өндөг нь тоглоом, ор хөнжлийн даавуу, угаалтуур зэргийн гадаргуу дээр хоёр долоо хоногийн турш амьдрах чадвартай тул эдгээр зүйлст хүрсний дараа гараа заавал угааж байгаарай.
  • Мөн дахин халдвар авахгүйн тулд хошногоны амсрыг өглөө бүр угаах, усанд орох
  • Дотуур хувцсаа өдөр бүр солих
  • Ор хөнжлийн даавуугаа бусадтай солихгүй байх
  • Загатнаж байгаа бол маажихгүй байх

Оношилгоо

Хошногоны эргэн тойронд цагаан хорхой өндөг байгаа эсэхийг шинжилж тодорхойлдог. Үүний тулд үзүүртээ хөвөнтэй модоор хошногоны үзүүрийг арчиж микроскопоор өндөг байгаа эсэхийг шалгаж үзнэ.

Эмчилгээ

Цагаан хорхойг устгахын тулд эмчийн зааврын дагуу эм ууна. Эмчилгээг гэр бүлээрээ хийлгэх шаардлагатай байдаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Дотор муухайрах, Жин хасах, Нойргүйдэх, Үтрээ загатнах, Хошногоны амсар загатнах, Хошногоны дотор загатнах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41
  • Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэмЖирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх 13 дүрэм2021-01-14 - 17:12

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Дунд чихний үрэвсэл Дутуу төрөлт
Scroll to top