Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Умайн салстын үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Харшил
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • Ясны сийрэгжилт
    • Бүгд
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Шүд цооролт

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө

Шүдний хатуу гадаргуу цоорч нүх гарахыг шүд цооролт гэнэ. Амны хөндийд бактери орох, ойр ойрхон чихэрлэг зүйл идэх, чихрийн агууламж ихтэй ундаа уух болон амаа тогтмол цэвэрлээгүйгээс шүд цооролт үүсдэг.

Шүд цооролт нь дэлхийн хамгийн нийтлэг эрүүл мэндийн асуудал бөгөөд хүүхдүүд болон өсвөр насныханд ихэвчлэн ажиглагдана.

Хэрэв шүд цооролтыг цаг тухайд нь эмчилж чадаагүй бол шүдний гүнрүү цоорч хүнд хэлбэрийн үрэвсэл, цаашлаад шүдээ авахуулахад хүргэх аюултай тул ойр ойрхон шүдээ угаах нь шүд цооролтоос хамгаалах хамгийн шилдэг арга юм.

Шалтгаан

Амны бактериуд – Хүний ам нь олон төрлийн бактерийг агуулдаг бөгөөд зарим бактериуд чихэрлэг амттан, уух зүйлээр хооллоно. Чихэрлэг зүйл идсэний дараа шүдээ даруй угаагаагүй тохиолдолд эдгээр бактериуд үлдэгдэл амттанаар хооллож хүчил ялгаруулна. Ялгаруулсан хүчил нь өнгөр болж шүдэн дээр тогтдог бөгөөд шүдний гадаргууд хэлээ хүргэхэд мэдрэгддэг.

Шүдний паалан – Шүдэнд тогтсон өнгөр нь пааланд олон жижиг нүх үүсгэдэг бөгөөд эдгээр нүхнүүд томорсоор том цооролт үүсч шүдний дараагийн давхарга болох дентинд хүрнэ.

Зөөлөн эд – Шүд цооролт нь цаашлах тусам бактериуд шүдний гүн хэсэгт орж байдаг. Шүдний хамгийн гүн хэсэгт шүдний сувгууд болон мэдрэлүүд байна. Бактериуд энэ хэсэгт нэвтрэн орсноор шүд өвдөж, хавдан, халуурч ч болох юм. Хэрэв энэ шатанд хүрэхээс өмнө шүдний эмчид очихгүй бол шүдний гүн хэсэгт идээт буглаа үүсэх тохиолдолд байдаг.

Өвчлөх магадлалыг нэмэгдүүлэх хүчин зүйлс

Шүдний байрлал – Шүд цооролтууд ихэвчлэн арын шүднүүдэд ажиглагдана. Учир нь урд хэсгийн шүдийг бодвол илүү хавтгай, илүүдэл хоолны хэсгүүд цугларч болох овгор байдаг.

Чихэрлэг хүнс – Наалдамхай шинж чанартай зайрмаг, зөгийн бал, сахар, ундаа, бялуу, жигнэмэг зэрэг нь шүд цооролтын шалтгаан болдог.

Хүчиллэг зүйлс – Хэт их хүчиллэг эм тариа хэрэглэх нь шүдний пааланг зөөллөж цооролтыг хурдасгана.

Оройн цагаар хөхүүлэх – Бага насны хүүхдийг унтахаас нь өмнө хөхүүлэх, сүү өгөх нь сүүн шүдний цооролтын шалтгаан болдог. Эхийн сүү нь чихэрлэг, наалдамхай чанартай тул хөхүүлсний дараа хүүхдийн амыг зайлж байхыг зөвлөж байна.

Шүдээ тогтмол угаахгүй байх – Хэрэв хоол хүнс идсэний дараа шүдээ тогтмол угаахгүй бол шүд цооролт тэр даруй явагдаж эхэлнэ.

Фторын дутагдал – Фтор нь шүд цооролтоос хамгаалж, эхний шатанд явагдаж байгаа шүд цооролтыг эдгээх чадвартай хүний биеэс ялгардаг минерал юм. Тийм ч учраас шүдний оо нь фторын найрлагатай байдаг.

Нас – Бага насны хүүхдүүд эсвэл өндөр настай хүмүүсийн шүд илүү цоорох хандлагатай байдаг. Нас ахих тусам шүдний паалан зөөлөрч, цоорох магадлал нэмэгддэг байна.

Хуурай ам – Ам хуурайших нь шүлс дутаж байгаагийн илрэл юм. Хүний шүлс нь амны хөндийд үлдсэн үлдэгдэл хүнсийг зайлах, бактерийн үүсгэсэн хүчлийг угааж шүд цооролтыг эдгээх чадвартай байдаг. Зарим эм тариа, өвчин, химийн эмчилгээнүүд нь шүлсний хэмжээг багасгадаг бөгөөд шүд цоорох магадлалыг нэмэгдүүлнэ.

Шүдний аппарат болон бусад хэрэгслүүд – Салгадаггүй шүдний аппаратын доод хэсэгт шүд цооролт явагдах тохиолдол бий.

Улаан хоолойн сөргөөт үрэвсэл – Цээж хорсож, хүчиллэг шингэн амтагдах энэ үрэвслийн үеэр ходоодноос хүчтэй хүчил ялгарч амны хөндийг гэмтээх аюултай байдаг.

Шинж тэмдэг

Аль шүдэнд хэр гүнзгий цоорсноос шалтгаалан шинж тэмдэг өөр өөр байх боловч шүд цооролт эхний шатандаа явж байгаа бол шинж тэмдэг илрэхгүй. Цооролт гүнзгийрэн томрох тусам дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Шүд өвдөх
  • Цоорсон шүд мэдрэмтгий болох
  • Халуун хүйтэн зүйл уух, чихэрлэг юм идэх үед хүчтэй янгинах
  • Нүдэнд харагдахуйц цооролт бий болсон байх
  • Шүдэнд бор, хар өнгийн өнгөр тогтсон байх
  • Юм хазахад өвдөх

Хэзээ эмчид хандах вэ?

Шүд цооролт явагдаж байгааг анзаарахгүй удаан явах тохиолдол их байдаг тул шүдний эмчид тогтмол үзүүлж шүд цоорч байгаа эсэхийг шалгуулж болно. Эсвэл шүд цоорсныг мэдсэн даруйдаа эмчид хандаарай.

Хүндрэлүүд

Шүд цооролтыг цаг тухайд нь эмчлээгүй эсвэл хожимдож эмчид хандсан тохиолдолд дараах хүндрэлүүдийн эх үүсвэр болно. Үүнд:

  • Шүд ихээр янгинаж өвдөх – Цаашлаад унтаж амрахад саад болох
  • Буйланд буглаа үүсэх
  • Шүдний гадаргууд өнгөр тогтох
  • Шүд хугарах
  • Зажлахад төвөгтэй болох
  • Бага насны хүүхдийн шүд буруу байрлалтай болох зэрэг орно.

Шүд цооролт хүндрэхэд:

  • Шүд өвдсөнөөс өдөр тутмын хэвийн амьдралд сөргөөр нөлөөлөх
  • Зажилж, идэхэд байнга өвдсөнөөс жин хасах
  • Шүдээ авахуулах
  • Шүд үрэвсэж буглаа үүсэх зэрэг аюултай нөхцөл байдлууд үүснэ.

Урьдчилан сэргийлэлт

  • Кальци амин дэмээр баялаг, сүү сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж байх (өдөрт 250мл сүү ууж хэвшсэн хүн шүдний өвчлөлд өртөх эрсдэл маш бага байдаг.)
  • Өдөрт 2 удаа шүдээ угааж, шүдний утас хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Мөн ам зайлагчийг тогтмол хэрэглэж заншаарай. Хэрэв бага насны хүүхэдтэй бол өөрөө зөв угааж суртал нь шүдийг нь угааж өгөх нь тохиромжтой.
  • Шүдний эмчид тогтмол үзүүлэх – Шүд цоороогүй байсан ч шүдний эмчид тогтмол үзүүлэн амны эрүүл мэнддээ анхаарч сураарай.
  • Хүчиллэг эм тариа бага хэрэглэх
  • Наалдамхай бус, чихэр багатай эрүүл хүнс хэрэглэх. Жимс ногоо болон чихрийн агууламжгүй хүнс хэрэглээрэй.

Зөвлөгөө

Шүдний эмчид үзүүлэх хүртлээ ямар арга хэмжээ авч болох вэ?

  • Өвчин намдаагч хэрэглэх
  • Шүдээ тогтмол угаах
  • Бүлээн усаар шүдээ зайлах
  • Халуун, хүйтэн уух зүйл болон чихэрлэг амттан идэхгүй байх зэрэг арга хэмжээг аваарай.

Мэргэжлийн эмчид заавал хандан тохирсон эмэн эмчилгээ болон дэглэм мөрдөх!

Давс

Давс нь бактерийг устгах ариутгах үйлчилгээтэй учраас үрэвслээс урьдчилан сэргийлж, аман дахь бактерийн үржлийг зогсоох чадвартай байдаг.

  • 1 аяга бүлээн усанд давс уусгаж өдөрт 3 удаа, 1 балга усаар 1 минут амаа зайлж хэрэглэвэл цоорсон шүдний өвчин намдаж, шүд цоороогүй бол цооролтоос урьдчилан сэргийлнэ.
  • ½ цайны халбага давсыг бага зэрэг лимоны шүүстэй хольж шүдэндээ түрхэж 5 минут байлгаад бүлээн усаар амаа зайлна. Энэ маягаар өдөрт 2 удаа зайлвал бактерийг устгана.

Сармис

Бактерийн эсрэг үйлчилгээтэй, ариутгах чанартай бөгөөд буйлыг эрүүлжүүлдэг.

  1. 3-4 хумс буталж жижиглэсэн сармисыг ¼ жамц давстай хольж цоорсон шүдэнд түрхэнэ. 10 минут байлгасны дараа амаа бүлээн усаар зайлах байдлаар өдөрт 2 удаа хэрэглэвэл шүд цооролтыг багасгана.
  2. 1 хумс сармисыг өвчтэй шүдэнд үрвэл өвчин намдана.
  3. Мөн өдөр тутмын хоол хүнсэндээ сармисыг хэрэглэж байгаарай.

Архиар жин тавих

  • Цагаан архи эсвэл вискиг алчууранд шингээж цоорсон шүдэнд хүргэн жин тавина. Эхний удаад хорсох боловч дараагийн удаад өвчин намдах болно

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Цоорсон шүд мэдрэмтгий болох, Шүд өвдөх, Шүд янгинах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Амин дэм, шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс2021-01-27 - 12:03
  • Ходоодны хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:47
  • Элэгний хорт хавдрын талаарх таны мэдэх ёстой зүйлс2021-01-15 - 15:40
  • Хөхөөр хооллоход тохиромжтой байрлалуудХөхөөр хооллоход тохиромжтой байрлалууд2021-01-14 - 17:55
  • Жирэмслэлт болон ажил эрхлэлт2021-01-14 - 17:41

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хайрст үлд Хамуу
Scroll to top