Яс ургах эмгэг
Ясны үзүүр хэсэгт яс ургаж товойх үзэгдлийг яс ургах эмгэг гэнэ. Ихэвчлэн үений үзүүр хэсэгт яс ургадаг. Мөн сээр нуруунд ургаж болно.
Ургасан яс нь олон жилийн турш өвдөлт өгөхгүй, биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох бөгөөд эмчилгээ хийх шаардлагагүй тохиолдлууд олон байдаг. Өдөр тутмын амьдралд ямар сөрөг үзүүлж байгаагаас хамааран өөр өөр эмчилгээ хийнэ.
Шалтгаан
Яс ургах эмгэг нь ихэвчлэн ясны үрэвслээс үүдэлтэй байдаг. Ясны гадна байрлах мөгөөрс элэгдэн яснууд хоорондоо шүргэлцэн, хавирна. Хавирч байгаа хэсэгт яс ургадаг.
Шинж тэмдэг
Огт шинж тэмдэг ажиглагдахгүй байж болно. Зарим тохиолдолд бусад өвчний улмаас рентген зураг авахуулах үед яс ургасан байгааг мэддэг. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандаарай.
Дараах хэсгүүдэд яс ургах магадлал өндөр байдаг.
- Өвдөг – Өвдгөө тэнийлгэхэд өвдөх, алхахад саад учрах
- Сээр нуруу – Гар, хөл бадайрах
- Ташаа – Ташаагаар болон өвдгөөр өвдөх
- Мөр – Мөрөө хөдөлгөхөд саад учрах, хавдах
- Хуруунууд – Хуруу муруй болох
Зөвлөгөө
Хүйтэн жин тавих
-
- Хөлдөөсөн мөсийг даавуунд ороож яс ургасан хэсэгт жин тавих
- Өдөр бүр 5-10 минут энэ байдлаар жин тавьж өвчин намдаана
Цагаан гаа
Цагаан гааны ханд эсвэл нунтаг цагаан гааг хүнсэндээ хэрэглэх
-
- Цагаан гааны цай уух
- 1 цайны халбага цагаан гааг 1 аяга буцалсан усанд найруулж өдөрт 2 аягыг уух
Хүнсний сод
-
- 5 амны халбага хүнсний содыг ваннтай усанд орохдоо хийж 20 минут хэвтэх
Дасгал хийх
-
- Эмчийн зааврын дагуу өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.
Оношилгоо
Эмч ургасан ясыг мэдэрч үзэн, өвчтэй байгаа эсэхийг асууна. Хэр хэмжээний яс ургасныг тодорхойлох зорилгоор рентген зураг авахуулахыг зөвлөдөг.
Эмчилгээ
Хэрэв ургасан яс нь хөдөлгөөнд нөлөөлөхгүй байгаа бол өвчин намдаагч эм хэрэглэх боломжтой. Харин хөдөлгөөнийг хязгаарлаж, өвдөлт намдахгүй бол хагалгааны аргаар авч болно.