Харшил
Дархлаа хэт их идэвхжиснээс харшил үүсдэг. Хүний дархлаа хэт идэвхжихэд харшил үүсэх эсвэл хүний бие өөрөө өөрийнхөө эсрэг дархлааны урвал өрнүүлдэг.
Хүний дархлааны систем харшил үүсгэгчийг биед сөрөг нөлөөгүй байсан ч, сөрөг нөлөөтэй хэмээн үзсэнээр харшил хөдөлдөг. Харшил үүсгэгчийг дархлааны систем илрүүлмэгц арьсан дээр тууралт гарч, амьсгалын зам боогдох, хоол боловсруулах системд асуудал учрах зэрэг өөрчлөлтүүд биед илэрч эхэлдэг.
Шалтгаан
Харшилтай хүмүүсийн 50 хувь нь удамшлаас, үлдсэн 50 хувь нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг байна. Дараах зүйлсээс харшлах нь элбэг байдаг. Үүнд:
- Агаарт хөвөгч зүйлс – Модны хөвөн, тоос шороо, амьтны хаг
- Зарим хүнс – өндөг, буудай, самар, газрын самар, загас, хясаа,тоор, сүү г.м
- Шавжинд хатгуулах – Зөгийнд хатгуулах, хэдгэнэд хатгуулах
- Эм тариа – Пенциллиний агууламжтай эм тариа, зарим антибиотик
- Хүрэхэд харшилдаг зүйлс – Угаалгын нунтаг, Аяга таваг угаагч г.м
- Зарим төрлийн хачиг
Дараах тохиолдолд харшилтай байх магадлал нэмэгдэнэ.
- Удамшил
- Хүүхдүүд – Хүүхдүүд томчуудтай харьцуулбал олон зүйлээс харшилдаг.
- Багтраа өвчтэй байх зэрэг орно.
Шинж тэмдэг
Харшлын шинж тэмдгүүд нь юунаас харшиж байгаагаас шалтгаалан өөр өөр байдаг.
Хамрын харшлуудын үед
- Найтаалгах
- Хамар, ам, хоолой загатнах
- Хамар битүүрэх
- Нүд улайх, нулимс цээлэгнэх
Хоолны харшлын үед
- Ам биржигнэх
- Ам уруул, нүүр, хоолой хавдах
- Арьсаар юм туурах
- Амьсгал боогдох шинж тэмдэг өгөх ба зарим хоолны харшил нь амь насанд аюултай нөхцөл үүсгэж болно.
Шавьжид хатгуулан харшил өдөөгдсөн үед
- Хатгуулсан хэсэгт хавдах
- Биеэр загатнах, юм туурах
- Ханиалгах, цээж давчдах, амьсгал давчидах
- Амь насанд аюултай байдал үүсэх магадлалтай.
Эмийн харшлын үед
- Арьсан дээр улаан зүйл туурах
- Арьс загатнах
- Нүүр хавдах
- Салстууд хөөж хавдах
- Амьсгал боогдох
- Амь насанд аюултай байдал үүсэх
- Экзем
- Загатнах
- Улайх
- Арьс хуурч унах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.
Хүндрэл
- Харшилтай бол багтраа өвчтөй болох магадлалтай
- Чих, хамар, уушгины ямар нэгэн өвчин тусах
- Арьсны өвчин үүсэх магадлал өндөр болно.
Урьдчилан сэргийлэлт
- Хэт их ариун цэврийг сахиж, вакумжсан орчинд амьдрахаас зайлсхийх
- Дам тамхидалтад өртөхгүй байхыг хичээх
- Хүүхдээ хөхөөр хооллох
- Хүнсний зөв хэрэглээтэй байх
- Гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрийн арьсандаа тохируулан зөв сонгох
- Эмийн зохистой хэрэглээг эрхэмлэх
- Нотолгоонд суурилсан эмчилгээг хийх
- Харшлын сорил тавиулах
- Харшил хөдөлсөн үед хэрэглэх хамрын дусаагуур, нүдний дусаагуур, амьсгалуур зэрэг зүйлсийг үргэлж биедээ авч явах.
Эмчилгээ
Орчин үеийн анагаах ухаан харшлын өвчнийг одоогоор төгс эдгээж чадахгүй байна. Хүний биеийн дархлааг дарангуйлж багасгаж болохгүй. Харшилтай хүмүүст хийдэг эмчилгээ нь дархлааг зүгшрүүлэх эмчилгээ юм. Тухайн хүний харшлын төрөл, мэдрэгшлийн зэргийг тогтоосны дараа эмчилгээ хийдэг. Гурваас дөрвөн жил эмчилгээг таслахгүй сайн хийвэл 10-15 жил харшлаар өвдөхгүй байх ч боломжтой.