Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Нуруу бөгтийх

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэх Оношилгоо Эмчилгээ

Нуруу дугуйрч хүзүү, толгой урагш болохыг нуруу бөгтийх гэнэ. Насны онцлогоос шалтгаалсан бөгтөр нь ясны сийрэгжилтийн нөлөөгөөр сээр нурууны хэлбэр өөрчлөгдөн , холбоос дарагдсанаас үүддэг. Бусад төрлийн бөгтөр нь өсвөр насны хүүхдүүдэд элбэг ажиглагддаг ба сээр нуруу бэхжих явцад удаан хугацаагаар бөгтийж суух, байнга бөгтийх зэрэг шалтгаанаар үүснэ.

Хүнд хэлбэрийн бөгтийлт нь ясны хэлбэрийг өөрчлөх аюултай.

Шалтгаан

Сээр нурууны яс нь олон цилиндр хэлбэртэй ясыг давхарласан мэт харагддаг. Харин нуруу бөгтийх өвчний үед сээр нурууны дээд хэсэг нь шаантаг хэлбэртэй болдог. Энэ өөрчлөлт нь дараах шалтгаануудын улмаас үүсэх боломжтой.

  • Ясны сийрэгжилт
  • Нурууны яс суулт өгөх (Диск суух)
  • Төрөлхийн гажиг
  • Байнга бөгтийж суух, бөгтийж явах
  • Өсвөр насны охид хөхнөөсөө ичиж байнгын бөгтийж явах
  • Хорт хавдар болон хорт хавдрын эмчилгээ хийлгэснээс нуруу бөгтөр болсон байж болно.

Шинж тэмдэг

Нуруу бөгтийх өвчнөөс дараах хүндрэлүүд үүсэх магадлалтай.

  • Биеийн гоо зүй алдагдах
  • Нуруу байнга өвддөг болох
  • Нуруу бөгтөр болсноор хэвлий хэсэг дарагдаж, цатгалан мэт сэтгэгдэл төрнө.

Урьдчилан сэргийлэх

  • Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийг бөгтийж суулгахгүй, зөв суулгаж сургах
  • Өсвөр насны охидтой дотно ярилцаж, асуудлыг нь сонсон, цээжээ өргөж, нуруугаа эгцхэн байлгах талаас нь зөвлөгөө өгөх
  • Шаардлагатай бол нурууны бөгтөр засах бүс зүүх
  • Гар утсаа зөв барих
  • Зөв амьсгалах нь биеийн харьцааг зөв болоход тусалдаг.
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Хүнсэндээ сүү, тараг, бяслаг зэрэг кальциар баялаг хүнс хэрэглэх нь нуруу бөгтийхөөс сэргийлэх ач тустгай.

Оношилгоо

Эмч үзлэг хийхдээ нуруугаа тэнийлгэж болж байгаа эсэхийг асууна. Мөн дараах шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай.

  • Рентген зураг
  • Компьютер томографи
  • MRI зураг

Эмчилгээ

Шинж тэмдэг хэр хүндэрсэн байдлаас шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг.

Нуруу чилж өвдсөн тохиолдолд өвчин намдаах зорилгоор ибупрофен, ацетаминофен, тиленол зэрэг эм, үрэвслийн эсрэг эмийг эмчийн заавраар уух хэрэгтэй. Мөн физик эмчилгээ хийдэг.

Хэрэв нурууны бөгтийлт хүнд хэлбэртэй бол бөгтийх градусыг багасгах мэс засал хийнэ. Сээр нуруунд төмөр хийж нурууны бөгтрийг багасгах мэс засал нь хамгийн элбэг хийгддэг.

Хувь хүний зүгээс удаан сууж ажиллах үедээ хоёр цаг тутамд 15 минут амарч дасгал хөдөлгөөн хийж сурах нь нуруу бөгтийхөөс сэргийлэх ач холбогдолтой.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Нуруу бөгтийх, Нуруу хөших

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Чихрийн шижин Тулай
Scroll to top