Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Ясны шохойжилт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчилгээ Урьдчилан сэргийлэлт

Үений доорх мөгөөрсөнд цусны эргэлт очоогүйгээс үхчих үзэгдлийг ясны шохойжилт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн хүүхдүүд болон хөгшин настай хүмүүс өвчилнө. Ясны шохойжилт нь үений үрэвсэл болох эрсдэлтэй. Хэрэв өвдөг, тохойгоор эсвэл бусад үеэр байнга өвдөж байвал эмчид заавал хандах хэрэгтэй.

Шалтгаан

Гэмтэл авсны улмаас эсвэл гүйж харайх, үсрэх зэрэг хүчтэй хөдөлгөөнийг тогтмол хийх нь яс шохойжих шалтгаан болно гэж үзнэ. Голдуу өвдөг, тохой, шагай болон бусад үенүүдийг хамарч ясны шохойжилт үүснэ.

Шинж тэмдэг

Аль үенд нөлөөлснөөс шалтгаалан өөр өөр шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

  • Өвдөлт мэдрэгдэх – Алхах, шатаар гарах, ууланд авирах, спортоор хичээллэхэд өвдөх (хүзүү хөшиж өвдөх, дал мөр хөшиж өвдөх)
  • Хавдах, эмзэг болох –Үений гаднах арьс хавдаж, эмзэг болсон байна.
  • Үе мултрах, гацах –Үений завсар мөгөөрс орж үе гацах, эсвэл мултрах магадлалтай
  • Үе сульдах – Заримдаа үе хүчгүй болж сөхөрч унах
  • Гэмтсэн хэсгийг бүрэн нугалж эсвэл тэнийлгэж чадахгүй байх зэрэг орно

Оношилгоо

Эмч зовиур өгч буй үе, ясны хэсэгт хүрч, тэмтэрч үзлэг хийдэг. Мөн дараах шинжилгээнүүдийг хийлгэсний дараа онош нарийн тавих боломж бүрдэнэ.

  • Рентген зураг
  • MRI
  • Компьютер томографи

Эмчилгээ

Эмчилгээний хувьд, мөгөөрс салж зай гарсан бол мэс заслын аргаар эмчилнэ. Харин мөгөөрсний багахан хэсэг гэмтэж, өвдөлт өгөхгүй байгаа бол эмчилгээгүйгээр эдгэрдэг байна.

Эмчилгээ нь хэвийн хөдөлгөөнд оруулж өвчин намдаах зорилготой байх бөгөөд үений үрэвсэл болохоос сэргийлэхэд оршино. Үүнтэй холбогдуулан эмэн болон физик эмчилгээ хийж болох ба мэс заслын эмчилгээ шаардлагатай нөхцөл үүссэн байхыг ч үгүйсгэхгүй. Ихэвчлэн физик эмчилгээ 4-6 сар үргэлжилсний дараа үр дүн нь хангалтгүй тохиолдолд мэс засал хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

  • Хөдөлгөөн их шаардсан спортоор хичээллэхдээ үеэ гэмтээхээс болгоомжлох, үений хамгаалалт зүүж байх.
  • Сүү сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх – сүү нь витамин Д болон В12-аар баялаг тул өдөр бүр нэг аяга тослог багатай сүү уух, аруул, бяслаг идэх нь ясанд сайн нөлөө үзүүлнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Өвдөг өвдөх, Үе мултрах, Үе тэнийлгэж чадахгүй болох, Үе хавдах, Хүзүү хөших

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ясны сийрэгжилт Васкулит
Scroll to top