Васкулит
Васкулит нь судасны хана үрэвсэх өвчин юм. Судасны хана үрвэссэнээр цусны эргэлт удааширч улмаар бусад эд эрхтнүүдийг гэмтээдэг. Арьс, гэдэс, бөөр, мэдрэлийн судаснууд өртдөг. Өвчин үүсэх шалтгааныг нарийн тогтоогүй боловч дархлааны эсийн буруу үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг.
Богино хугацааны васкулитыг хурц хэлбэрийн, урт хугацаанд тохиолдох васкулитыг архаг хэлбэрийн гэж ангилдаг.
Васкулит нь хэнд ч тохиолдож болно. Хөнгөн хэлбэртэй бол эмчилгээ шаардагдахгүй эдгэрэх тохиолдол бий.
Шалтгаан
Васкулит нь тухайн хүний биеийн онцлог, удамшлын байдлаас болж үүсдэг байх боломжтой бөгөөд зарим тохиолдолд дархлааны систем муудсанаас үүддэг. Дархлааны систем дараах тохиолдолд муудсан байх магадлалтай. Үүнд:
- Элэгний В болон С вирусийн халдвар авсан
- Цусны хавдар туссан
- Чонон яр, Хэрх өвчин зэрэг дархлалын өвчин туссан
- Вирусийн халдварууд
- Зарим эмийн сөрөг нөлөө зэрэг орно.
Васкулитаар өвчилсөн судаснаас цус шүүрч үрэвсдэг бөгөөд үрэвсэл нь судасны ханыг зузаарахад хүргэнэ. Зузаарсан хана нь судсыг нарийсгадаг тул түүгээр урсах цусны хэмжээ багасдаг. Үүний улмаас биеийн бусад эд эрхтэнд очих хүчилтөрөгч, шим тэжээлийн хэмжээ буурдаг байна.
Шинж тэмдэг
Цусны эргэлт удааширснаас үүдэн дараах шинж тэмдгүүд ажиглагддаг. Үүнд:
- Халуурах
- Толгой өвдөх
- Ядрах
- Жин хасах
- Бие тавгүйрхэх
- Шөнө ихээр хөлрөх
- Арьсаар улаан зүйл туурах
- Биеийн аль нэг хэсгээр бадайрах
- Гарын шуунд зүрхний цохилт мэдрэгдэхээ болих зэрэг орно.
Хүндрэлүүд
- Судасны цүлхэн болон бүлэн үүсэх
- Хараа муудах, хараагүй болох
- Цусны халдвар авах, уушгины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй
Оношилгоо
- Цусны шинжилгээ
- Рентген
- Компьютер томографи
- Шээсний шинжилгээ
Эмчилгээ
Өвчний хүнд хөнгөнөөс хамаарч эдгэрэх хугацаа болон эмчилгээний төлөвлөгөө өөр байна. Гол эмчилгээ нь үрэвсэл дарах эмэн эмчилгээ юм. Хөнгөн үед 18-30 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой. Мөн дахих магадлалтай учраас тодорхой хугацааны зайтай эмчлүүлэх шаардлагатай.
Энэ өвчний үед хэрэглэх зарим эм нь ходоод цочроох үйлдэлтэй тул эмийг сонгохдоо анхаарах хэрэгтэй.