Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Судасны хатуурал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэл Зөвлөгөө Эмчилгээ

Артерийн судасны хана хатуурч, уян хатан чанараа алдан, бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасахыг атеросклероз буюу судасны хатуурал гэдэг. Судасны хатуурлаар ихэвчлэн ахимаг насны хүмүүс өвчилдөг.

Судасны хатуурлын нэг төрөл болох судасны нарийсал нь хамгийн элбэг тохиолддог эмгэг юм. Энэ нь судасны хананд холестрин, өөх тосны тунадас цугларч, судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг эмгэг.

Шалтгаан

Судасны хатуурал/нарийсал нь идэр наснаас эхлэн урт хугацааны туршид явагддаг байх магадлалтай. Голчлох шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл. Гэмтэл доорх шалтгаанаас үүсдэг.

  • Цусны даралт өндөр байх
  • Хлостеролынтүвшин өндөр байх
  • Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх
  • Тамхи татах
  • Хэт таргалалт
  • Чихрийн шижин
  • Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.

Артерийн судасны дотор хана гэмтэхэд цусны эсүүд болон бусад зүйлс гэмтсэн хэсэгт очиж наалдан судсыг нарийсгана. Олон жилийн туршид тослогууд болон хлостеролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрсөөр судасны хатууралтай үүсгэдэг.

Нөлөөлөх хүчин зүйл

  • Цусны даралт өндөр байх
  • Хлостеролын түвшин өндөр байх
  • Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх
  • Тамхи татах
  • Хэт таргалалт
  • Чихрийн шижин
  • Удамшил
  • Эрүүл бус хооллолт
  • Хөдөлгөөний дутагдал зэрэг ордог.

Шинж тэмдэг

Судасны хатуурал нь удаан хугацааны туршид явагддаг тул ихэвчлэн шинж тэмдэг ажиглагдахгүй. Харин судас маш нарийн болсон эсвэл цусанд бүлэн үүссэн тохиолдолд бусад эрхтнүүдийн цусан хангамж дутагдаж, шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Зарим тохиолдолд бүлэнтэй цус нь цусан хангамжийг бүрэн хааж зүрхний шигдээс болдог.

Судасны нарийслын үед дараах шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:

  • Зүрхний артерийн судас нарийссан бол цээжээр дарж өвдөх, цээж хатгуулж өвдөх
  • Тархины судас нарийссан бол гар хөл бадайрах, ярихад түгдрэх, нэг нүд үе үе харахаа болих, нүүрний булчин сулрах зэрэг ажиглагдах бөгөөд шинж тэмдгүүдийг үл тоон удаан явбал цус харвалт болох аюултай.
  • Гар хөлийн судас нарийссан бол алхахад өвдөх, гараа хөдөлгөхөд өвдөх
  • Бөөрний судас нарийссан бол бөөрний дутагдалд орж, цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Хэзээ эмчид хандах вэ?

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн даруйд эмчид хандах шаардлагатай. Учир нь судасны хатуурал хүндрэх хүртлээ шинж тэмдэггүй явагддаг. Шинж тэмдэг өгөх үедээ хэдийн хүндэрсэн байдаг. Тиймээс цаг алдаж болохгүй. Зохих эмчилгээ хийлгэхгүй бол зүрхний шигдээс, харвалт өгөх аюултай.

Хүндрэл

Аль судас хатуурснаас шалтгаалан гарч болох хүндрэлүүд өөр өөр байна. Тухайлбал,

Зүрхний титэм судасны эмгэг – Зүрхний титэм судас нарийсаж, цээжээр дарж өвдөн улмаар зүрхний дутагдалд орж зүрхний шигдээст хүргэх аюултай.

Гүрээний судасны эмгэг – Тархитай ойролцоох артерийн судас хатуурвал гүрээний тараагуур судсанд нөлөөлж ишеми болон харвалт өгөх аюултай.

Захын артерийн судасны эмгэг – Хөл гарын артерийн судас нарийсаж халуун хүйтнийг бага мэдэрдэг болох бөгөөд үүнээс үүдэн түлэгдэх, хөлдөх эрсдэлтэй. Ховор тохиолдолд гар хөлийн цусан хангамж багассанаар үхэлд хүргэдэг.

Архаг бөөрний өвчин – Бөөрний цусан хангамж дутагдаж бөөрөнд очих хүчилтөрөгч багасвал бөөрний дутагдал болон бусад архаг чанартай бөөрний өвчинд хүргэх магадлалтай.

Судасны хатуурал явагдаж байгаа хэсэгт цүлхэн үүсч болно. Ихэвчлэн онцлог шинж тэмдэг илрэхгүй боловч цүлхэн үүссэн хэсэгт хатгуулж өвддөг. Хэрэв цүлхэн хагарвал амь насанд аюултай дотуур цус алдалт явагдана. Мөн цүлхийсэн хэсэг хурсан нөж судсанд орвол артерийн судсыг бөглөх аюултай.

Зөвлөгөө

Судасны нарийсалт нь холестрины хэмжээ хэт их байх, цусны даралт ихсэх гэсэн үндсэн 2 шалтгаанаас үүсдэг. Холестрины хэмжээг зохистой түвшинд байлгахын тул хоол хүнсэнддээ анхаарах хэрэгтэй. Дараах хүнснүүд судасны хатуурал явагдаж байгаа тохиолдолд эерэг нөлөөтэй.

  • Арвайн гурил
  • Хар цай
  • Кальциар баялаг хүнс (сүү, тараг, брокколи, бяслаг г.м)
  • Какао
  • Загасны тос
  • Ногоон цай
  • Сармис
  • Самар
  • С витаминаар баялаг хүнс

Эмчилгээ

Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь судасны хатуурлын үед хамгийн сайн эмчилгээ болдог. Гэвч хүндэрсэн тохиолдолд эмэн эмчилгээ, мэс ажилбар, хагалгаа хийх шаардлага гардаг.

Эмэн эмчилгээ: Хлостеролын хэмжээг зохистой түвшинд барих, цус шингэрүүлэх, цусны даралтыг тогтворжуулах эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Хагалгаа болон мэс ажилбарууд: Судасны хатуурал хүндэрсэн бол хагалгааны аргаар эмчлэх шаардлагатай. Мэс заслын төрлүүд:

  • Судсанд тэлэгч суурилуулах. Нарийссан судсанд гуурс ашиглан тэлэгч байрлуулах мэс ажилбар юм.
  • Судсанд хурсан тослогийг хагалгааны аргаар авах
  • Бүлэн хайлуулах эмчилгээ. Цус өтгөрч нөж үүсэн артерийн судсыг бөглөсөн бол түүнийг бутлах, хайлуулах үйлчилгээтэй эмчилгээ хийдэг.
  • Артерийн судсыг тойруулах хагалгаа. Биеийн бусад хэсгээс судас таслан авч нарийссан судсаар гүйх эргэлтийг шинэ судсаар гүйлгэх хагалгаа хийнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Гар бадайрах, Даралт ихсэх, Түгдэрэх, Хараа муудах, Цээжээр дарж өвдөх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Зүрхний шигдээс Хөлийн судасны битүүрэл
Scroll to top