Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
Нүдний алимыг бүрхэх нимгэн тунгалаг хальсыг салст бүрхүүл гэнэ. Салст бүрхүүлийн нарийн судсууд үрэвсэхэд нүдний цөцгий улаан өнгөтэй болж харагддаг. Энэ үрэвсэл нь бактерийн гаралтай, вирусийн гаралтай эсвэл харшлын нөлөөллөөр үүссэн байж болно.
Шалтгаан
Дараах шалтгааны улмаас нүдний салст бүрхүүл үрэвсэхэд хүрсэн байж болно.
- Вирусийнгаралтай
- Бактерийн гаралтай
- Харшлын гаралтай
- Нүдэнд химийн бодис орсон бол
- Нүдэндгаднын биет торсон бол
- Бактерийн болонвирусийн гаралтай үрэвсэл
Энэ төрлийн үрэвсэл нь нэг нүдэнд эсвэл хоёр нүдэнд нөлөөлсөн байж болно. Вирусийн гаралтай үрэвслийн үед ихэвчлэн усархаг шингэн ялгардаг бол бактерийн гаралтай үрэвслийн үед шар ногоон, өтгөн идээрхэг зүйл нүднээс ялгардаг. Ихэвчлэн ханиад, хоолой өвдсөний дараагаар ажиглагдана. Мөн үрэвсэлтэй хүний нүдэнд шууд болон шууд бус байдлаар хүрсэн тохиолдолд халдварладаг. Хүүхдийн нүд үрэвсэх нь илүү элбэг байна.
- Харшлын гаралтай
Харшлын гаралтай үрэвсэл нь хоёр нүдэнд нөлөөлдөг бөгөөд нүд загатнах, нулимс гарах, найтаах, нус гоожих зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг.
- Нүдийггаднын шалтгаанаар гэмтээсэн бол
Нүдэнд химийн бодис орсон эсвэл гаднын биет торсон бол салст бүрхүүл үрэвсэж болно. Энэ тохиолдолд юун түрүүнд нүдээ бүлээн усаар угааж цэвэрлэх хэрэгтэй.
Шинж тэмдэг
Нэг нүдний эсвэл хоёр нүдний аль аль нь үрэвсэж болох бөгөөд дараах шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:
- Нүд улайх
- Нүд загатнах
- Нүдэнд юм торж байгаа мэт санагдах
- Нүд нуухтах
- Нулимс урсахзэрэг орно.
Дээрх шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Мөн харааны линз зүүхгүй байхыг анхааруулъя.
Хүндрэл
Салст бүрхүүлийн үрэвсэл хүндэрвэл эвэр бүрхэвчийг үрэвсүүлэх бөгөөд энэ нь хараа муутгах аюултай.
Урьдчилан сэргийлэлт
Нүдэнд халдвар орж үрэвсэхээс сэргийлэхийн тулд дараах зүйлсийг зуршил болгоорой.
- Нүдэндээ гараараа хүрэхгүй байх
- Гараа тогтмол угаах
- Зөвхөн цэвэр алчуураар нүүрээ арчиж байх
- Гар нүүрийн алчуураа бусадтай солихгүй байх
- Дэрний уутаа ойр ойрхон солих
- Усан санд сэлэхгүй байх
- Нүдний гоо сайхны бүтээгдэхүүнийг бусадтай солилцохгүй байх
Зөвлөгөө
Мэргэжлийн эмчид хандан тохирсон эмчилгээг зааврын дагуу мөрдөх!
Дараах арга хэмжээг авч нүдний улайлтыг багасгах боломжтой.
Нүдэнд жин тавих
Жин тавихын тулд цэвэр даавуун алчуурыг бүлээн усанд норгож мушгиад нүдэн дээр жин тавина.
- Өдөрт 5-7 удаа жин тавихад нүдний өвдөлт намдах болно. Хэрэв нэг нүд үрэвссэн бол нөгөө нүдэнд хүргэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь эрүүл нүд халдвар авах аюултай.
Нүдний дусаалга хэрэглэх
Эмчийн зааврын дагуу нүдний дусаалга хэрэглэн нүдэнд юм торох мэдрэмжийг намдаах боломжтой.
Нүдний линз зүүхгүй байх
Хэрэв линз зүүдэг бол үрэвсэл дарагдтал зүүхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв нүд удаа дараалан үрэвсэж байвал линз зүүхээ болихыг зөвлөе.
Зөгийн бал
Зөгийн бал нь үрэвслийг дарж, бактерийн халдварыг устгах үйлчилгээтэй.
- ¼ цайны халбага зөгийн балыг буцалсан усанд найруулж хутгаад өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
Түүхий төмс – Хүйтэн төмс нь нүд хорсох, улайх зэрэг шинж тэмдгүүдийг арилгана. Төмсний хальсыг арилган нимгэн зүсээд нүдэн дээр жин тавина.
Хөхний сүү – Хөхний сүү нь нүдэнд орсон бактерийг устгах үйлчилгээтэй. Хөхний сүүг өдөрт 2 удаа 2 дуслыг үрэвссэн нүдэнд дусааж хэрэглэнэ.