Хамрын салстын үрэвсэл
Хамрын салстын үрэвсэл өвчний үед найтаалгах, хамар битүүрэх, тодорхой шалтгаангүйгээр хамраас нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэдийгээр энэ өвчний үед харшил хөдөлсөн мэт шинж тэмдэг илрэх боловч харшлын бусад шинж тэмдгүүд илрэхгүй.
Энэхүү өвчин 20 гаруй насныханд тохиолдох нь элбэг байдаг. Агаарт ямар нэгэн эвгүй үнэр тархсан, цаг агаар өөрчлөгдсөн, тодорхой төрлийн эм уусан, хоол идсэн эсвэл бусад өвчнөөс үүдэлтэй байж болно.
Шалтгаан
Шалтгаан тодорхойгүй байдаг боловч ихэнхдээ хамрын судас өргөсөн хамрын хөндийг цус болон бусад шингэнээр дүүргэн үрэвсүүлдэг. Хамрын судас хамрын багтраанаас үүдэн өргөссөн байх бөгөөд ямар нэгэн зүйлээр өдөөгддөг өвчин юм. Жишээлбэл:
- Ажлын болон амьдрах нөхцөл – Хэт их тоос шороо, тамхи татах, хүчтэй үнэр, үнэртэй ус, химийн бодисууд г.м.
- Цаг агаарын өөрчлөлт – Цаг агаараас үүдэн тоос их бужигнах г.м.
- Халдвар – Ханиад томуунаас үүдэн вирусийн гаралтай халдвар авсан байх.
- Зарим хоол хүнс – Халуун ногоотой хоол идэх нь хамрын салстыг үрэвсүүлж болно.
- Зарим эм – Аспирин, ибопруфен, цусны даралт бууруулах эм зэрэг нь хамрын салстыг үрэвсүүлэх хандлагатай байдаг.
- Дааврын өөрчлөлт – Сарын тэмдэг ирэх, цэвэрших зэрэг дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй байж болно.
Шинж тэмдэг
Энэ үрэвслийн үед хамар, хоолой, нүд загатнахгүй бөгөөд бусад харшлын чанартай шинж тэмдэг илэрдэггүй.
- Хамар битүүрэх
- Хамраас нус гоожих
- Найтаалгах
- Хамар хоолойд цэр, өтгөн нус үүсэх
- Ханиалгах
Оношилгоо
- Харшлын сорил – Харшлын гаралтай эсэхийг шалгана.
- Хамар дурандах – Зориулалтын гэрэлтэй дурангаар хамрын хөндийг үзнэ.
- Компьютер томографи – Элдэв ургацаг үүссэн эсэхийг энэ аргаар шалгаж үздэг.
Хүндрэл
- Хамрын хөндийд ургацаг үүсэх – Хамар үрэвсэн хөөнгөтсөнөөр цаашид хамрын хөндийд ургацаг үүсэх магадлалтай.
- Хамрын хөндийн идээт үрэвсэл – Хамрын хөндийг үрэвсүүлж идээлэх
- Дунд чихний үрэвсэл – Дунд чихэнд шингэн хурж, чих үрэвсэх
Урьдчилан сэргийлэлт
Хамрын дусаалгыг дур мэдэн урт хугацаанд хэрэглэхгүй байх, хүчтэй найрлага бүхий хамрын дусаалгууд нь шинж тэмдгүүдийг дордуулж, өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.
- Нусаа ойр ойрхон нийж хамраа цэвэрхэн байлгах;
- Гэр болон оффисын өрөөндөө агаар цэвэршүүлэгч тавих, ойр ойрхон чийгтэй цэвэрлэгээ хийх;
- Ханиад хүрсэн үед хамрыг цэвэрлэхдээ хэт ухаж, хүчилж нусаа нийн гэмтээхгүй байх;
- Зориулалтын хамар угаагчийг хэрэглэж хэвших;