Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Химийн бодист түлэгдэх

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Анхны тусламж Эмчилгээ

Химийн хүчил, будаг шингэлэгч, түлш зэрэг олон төрлийн химийн бодистой хамгаалалт, болгоомжгүй харьцсанаас үүдэн арьс, салст, нүд, хамар, ам болон дотоод эрхтнүүдэд түлэгдэлт үүсч болдог.

Химийн бодисын түлэгдэлтийн төрлүүд

Химийн бодисоос үүссэн түлэгдэлт нь энгийн түлэгдэлттэй адилхан ангилагддаг.

1-р зэргийн түлэгдэл нь зөвхөн арьсны өнгөн давхаргыг хамарч, улайж хавдах, зовуураар илэрдэг. Урт хугацааны хүндрэл, гэмтэл үүсдэггүй.

2-р зэргийн түлэгдэл  нь  арьсны өнгөн бөгөөд гүн давхаргыг хамарч гэмтээдэг. Түлэгдсэн хэсэгт улайх, загатнах, хавдах, цэврүү үсрэх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд шарх нь нойтон, чийглэг байдаг. Энэ зэргийн түлэгдэлтийн үед сорви тогтох аюултай.

3-р зэргийн түлэгдэл нь арьсан доорх өөхөн давхаргыг гэмтээх бөгөөд тухайн хэсгийн арьс хар эсвэл цагаан өнгөтэй, тослог, гялгар харагддаг. Мөн мэдрэлийг гэмтээх, амьсгалахад бэрх, түлэгдсэн хэсэг мах руугаа орох, цус гарах, хавдах зэрэг хүнд хэлбэрээр илэрдэг.

Шалтгаан

Хүчлийн төрлийн химийн бодисууд ихэвчлэн химийн түлэгдэлт үүсгэдэг. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь:

  • Аккумуляторын шингэн
  • Хувцас цайруулагч /Белизна/
  • Нашатырны спирт /Аммонийн спирт/ – Ахуйн цэвэрлэгч бодисонд агуулагддаг
  • Хиймэл шүдний цэвэрлэгч уусмал
  • Шүд цайруулах бэлдмэлүүд
  • Усан сан ариутгагч бодисууд

Анхны тусламж

Химийн түлэгдэлт зөвхөн арьсны гадаргууг хамарч байгаа тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Арьс харлаж, үхжих /Хүчлийн түлэгдэлтийн үед/
  • Түлэгдсэн хэсэгт арьс улайх, хавдах
  • Түлэгдсэн хэсэгт арьс өвдөх эсвэл мэдээгүй болох
  • Нүд рүү орсон тохиолдолд хараа муудах, хараагүй болох

Химийн бодисыг залгисан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

  • Зүрхний хэм алдагдах
  • Толгой өвдөх
  • Даралт буурах
  • Амьсгаа давчдах
  • Ханиалгах
  • Толгой эргэх
  • Таталт өгөх

Анхны тусламж

Хэрэв дараах шинж тэмдгүүд ажиглагдвал яаралтай түргэн тусламж дуудах бөгөөд (Түргэн тусламж – 103) тусламж ирэх хугацаанд химийн бодисыг түлэгдсэн хүнээс холдуулах, хүйтэн усаар зөөлөн угаах, арчих зэрэг арга хэмжээ авна.

  • Бодист идэгдсэн хувцас болон бусад эдлэлийг биеэс холдуулах – Идэмхий чанартай бодис байвал хувцас болон бусад эдлэлүүдийг нэвтэлж цаад арьсыг гэмтээх аюултай.
  • Түлэгдсэн хэсгийг усаар зайлах – Бага даралттай хүйтэн усаар 10 минутын турш угааж цэвэрлэх. Ингэхдээ гараа хүргэж болохгүй. Зөвхөн усанд дүрэх, ус гоожуулах байдлаар угаана. Нүдээ гэмтээхгүйн тулд нүдний шил зүүх нь зохистой.

Ариутгасан бинт, цэвэр даавуугаар бодист түлэгдсэн хэсгийг ороож болох бөгөөд шаардлагатай бол өвчин намдаах эм ууна.

Эмчилгээ

Хөнгөн зэргийн түлэгдлийг гэрийн нөхцөлд сорвигүй эдгээх боломжтой ч хүнд зэргийн түлэгдлийн үед заавал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчийн зааврын дагуу,

  • Усан суурьтай тос түрхэх
  • Өвчин намдаах тос түрхэх
  • Түлэгдлийн эсрэг тос түрхэх
  • Үрэвслийн эсрэг эм уух эсвэл тос түрхэх эмчилгээг хийдэг.

Хүнд зэргийн түлэгдэл нь ясанд гэмтэл учруулсан бол физик эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд мэс засал хийж эмчилнэ.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Түлэгдэх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Үений мултрал Эмийн болон химийн бодисын хордлого
Scroll to top