Живхний тууралт
Бага насны хүүхдүүдэд живх зүүдэг хэсгээр гарсан, халдварт үрэвслийн шалтгаантай тууралтыг хэлнэ. Живхний тууралт бараг бүх хүүхдэд илэрдэг. Живхний хэсгийн тууралт нь үрэвсэл өвдөлтийг үүсгэх ба хүүхэд уцаартай, тавгүй болоход нөлөөлдөг байна.
- Олон хүүхэд төрөхөөсөө эхлэн живх өмсөхөө болих хүртлээ энэ эмгэгт өртдөг.
- Эрүүл ахуй муу, живэхээ цөөн сольсноос эрсдэл нэмэгдэнэ.
- Хүйс, удамшил онцын нөлөөгүй байдаг.
Шалтгаан
Живхний тууралт нь ихэвчлэн хүүхдийн шээс болон өтгөн арьсыг цочроосноос болдог. Ингэхдээ бохирдсон живх болон арьс хүрэлцсэн хэсгээр гарах ба цааш арьсны нугалаас руу тархдаггүй. Хүүхдийн живхийг ойр ойрхон солихгүй байх, живхний хэсгийг гүйцэд цэвэрлэхгүй байх зэрэг нь тууралтыг илүү хүндрүүлдэг. Арьсны үнэрт бүтээгдэхүүн, зарим цэвэрлэх угаалгын нунтаг, даавуун живхнүүд ийм тууралтыг үүсэхэд нөлөөлдөг.
Кандидоз зэрэг мөөгөнцрийн халдвар, түүхий гэх бактерийн халдвар нь живхний тууралтын шалтгаан болдог. Тууралт халдварын шалтгаантай байвал арьсны нугалаас зэрэг бүх хэсгийг хамарсан байдаг.
Эмчилгээ
- Арьсны цочрол үүсэхээс сэргийлж живхийг ойр ойрхон сольж байх
- Живхийг солих үедээ живхтэй байсан хэсгийг усаар угааж хуурай болгох
- Зориулалтын хүүхдийн тос хэрэглэх
- Үнэртэй арьсны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх
- Боломжтой бол хүүхдээ живхгүй байлгах
- Даавуун живхийг гараар угааж, усаар сайн зайлах
- Даавуун живхийг шингээгч жийргэвчтэй хамт хэрэглэх
Живхний тууралт нь халдвар орсон, зөвлөгөөг дагаад үр дүнгээ өгөхгүй байвал та эмчид хандах хэрэгтэй.
Хүүхдийн тууралтыг эмч үзээд үрэвслийг бууруулах зорилгоор хэсгийн кортикостериод тос түрхэж хэрэглэхийг зөвлөж болно. Уухаар болон тосон түрхлэгэн антибиотикууд нь бактерийн гаралтай халдварын үед хэрэглэдэг бол, хэсэг газрын мөөгөнцрийн эсрэг эм нь мөөгөнцрийн гаралтай тууралтыг эмчлэхэд хэрэглэгддэг.
Халдварласан живхний тууралт нь эмчилгээний үр дүнд хэдэн долоо хоногийн дотор арилдаг. Живхний тууралт нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан эсэхээс хамааран дахих боломжтой.