Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ

Шүдний оо, сойз сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

2021-12-07/ Гоо сайхан, лайфстайл

Өмнөх нийтлэлд бид хоол боловсруулах тогтолцооны эрүүл байдлыг хэрхэн хангах талаар энгийн зөвлөмжүүдийг хүргэсэн билээ. Энэ удаад хоол боловсруулах тогтолцооны хамгийн чухал эрхтний нэг болох амны хөндийн арчилгааны талаар мэдээллийг хүргэж байна.

Хэрэглээнд маш олон төрлийн үйлчилгээтэй, үнэр амттай шүдний оо, төрөл бүрийн сойз, ам зайлагч зэрэг бий. Гэвч харамсалтай нь бүгд таны хүссэн үр дүнг үзүүлэхгүй юм. Иймд бид хэрхэн амны хөндийн арчилгааны өөрт тохирсон хэрэгслийг сонгох талаарх зөвлөмжийг танд хүргэж байна.

Шүдний оо сонгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар оог үйлчилгээний хувьд дараах 4 төрөлд хувааж болох аж:

  • Фтор агуулдаг (шүд хорхойтох, пааланг хамгаалах, бохирдлыг арилгах үйлчилгээтэй)
  • Триклозан агуулдаг (буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй)
  • Цайруулах (шүдний өнгөр арилгах, байгалийн өнгийг сэргээхэд тустай)
  • Шүдний хэт мэдрэг байдлыг бууруулах (исгэлэн, хүйтэн, халуун хүнсэнд хэт мэдрэн байдлыг бууруулах үйлчилгээтэй)

Шүдний ооны найрлагад анхаарах зүйлс

RDA буюу зүлгүүрийн чанар

Энэ нь тухайн ооны үрэлтээс шалтгаалж шүдний паалан, буйлыг гэмтээх чадварыг тодорхойлно. Зүлгүүрийн чанарыг тодорхойлоход тэдгээрийн тоо ширхгээс гадна хэмжээг тодорхойлох нь маш чухал байна. Энэ нь таны шүдэнд

  • Хэт мэдрэг шүд, буйлтай бол RDA үзүүлэлт 20-50 байхаар сонгох хэрэгтэй
  • Таны шүд ямар нэгэн асуудалгүй бол RDA үзүүлэлт 50-80 хооронд байхаар сонгоно
  • Хэрэв RDA үзүүлэлт 80-110 байгаа тохиолдолд энэ нь цайруулах болон шүдний өнгийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Иймд энэ төрлийн RDA үзүүлэлттэй оог өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөдөггүй
  • Хэрэв RDA үзүүлэлт 120-оос дээш нэгжээр хэмжигдэж байгаа бол энэ нь маш хүчтэй цайруулах үйлчилгээг үзүүлдэг гэж ойлгож болно. Иймд шүдний паалан гэмтсэн, шүд хорхойтсон мөн мэдрэг шүд, буйлтай хүмүүс хэрэглэхийг зөвлөдөггүй.
  • 2 хүртэлх насны хүүхдийн оог сонгохдоо RDA үзүүлэлт 0, 2-оос дээш насанд RDA үзүүлэлт 20-оос бага байхаар сонгоно
Найрлага Үйлчилгээ
Фтор  Фтор нь паалангийн бүтцийг сэргээх, бэхжүүлэх, бактерийг устгах болон өнгөр тогтох, цооролт үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй. 3 хүртэлх настай хүүхдэд фторын агууламж 200 ppm хүртэл, 7 хүртэл насны хүүхдэд 500 ppm-ээс ихгүй, 14 нас хүртэл 1400 ppm-ээс ихгүй оог сонгож хэрэглэнэ. 
Кальци Кальци нь ясны бүтцэд чухал үүрэгтэй эрдэс юм. Энэхүү эрдэс нь шүдний бат бэх байдлыг хангаж, шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг. Пааланг нөхөн сэргээх болон амны хөндийн эрүүл ахуйг хангахад кальци болон фтор нь адилхан чухал үүрэгтэй. Гэвч хоорондоо урвалд орсноор уусдаггүй давс үүсгэж, бие биеийнхээ үйлчилгээг саармагжуулдаг. Иймд кальци болон фтор агуулсан оонуудыг ээлжлэн хэрэглэхийг зөвлөдөг. Түүнчлэн эдгээр нэгдлүүдийг нэгэн зэрэг агуулаагүй оо сонгох нь зүйтэй. 
Пирофосфат Пирофосфат буюу натрийн фосфат нь шүдний товруу, өнгөр, чулуу үүсэхээс сэргийлж, шүд цоорох эмгэг төрүүлэгч нянгийн өсөлт болон тэдгээрээс үүдэх тавгүй үнэрийг саармагжуулах үйлчилгээтэй.
Цайрын цитрат Шүдний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлж, бактерийн өсөлтийг саармагжуулах үйлчилгээтэй. 
Ксилитол  Энэ нь бактерийн өсөлтийг дарангуйлж, пааланг нөхөн сэргээх, амны хөндийн чийгийг хадгалах зэрэг үйлчилгээтэй байгалийн гаралтай нэгдэл юм.
Карбамидын хэт исэл Пааланг гэмтээхгүйгээр шүд цайруулах хамгийн хүчтэй болон үр дүнтэй нэгдэл юм. 
Хлоргексидин Энэ нь эмгэг үүсгэгч бактерийн өсөлтийг дарангуйлж, амны хөндийг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Гэвч амны хөндийн ашигтай микрофлорыг гэмтээх магадлалтай тул зөвхөн курсээр хэрэглэхийг зөвлөдөг. 

Ямар шүдний ооноос татгалзах хэрэгтэй вэ?

Найрлага Үйлчилгээ 
SLS/SLES Энэхүү орцын тусламжтайгаар оо илүү их хөөсөрдөг. оо хэр их хөөсөрнө төдий чинээ сайн цэвэрлэдэг гэсэн ташуу ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ хөөсрөлтийн хэмжээ нь цэвэрлэгээний чанарт огт нөлөөлдөггүй. SLS/SLES агуулсан шүдний оог үргэлжлэлтэй хугацаанд хэрэглэх нь амны хөндийн салст бүрхэвчийг гэмтээх, хуурайшуулах,, харшил үүсгэх зэрэг эрсдэлтэй. 
Триклозан Энэ нь өргөн хэрэглээний олон ахуйн бүтээгдэхүүний найрлагад агуулагддаг. Амны хөндий болон дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг бөгөөд ашигтай бактерийг устгадаг байна. Гэвч зарим тохиолдолд триклозан агуулсан шүдний оог эмчилгээний зориулалтаар курсээр хэрэглэдэг. 
Кальцийн карбонат  Энэхүү нэгдэл нь паалангийн бүтцийг өөрчлөх, шүд цоорох өвчний эхний үе шатыг үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйл болох эрсдэлтэй. 

Шүдний сойз сонгохдоо юуг анхаарах вэ?

Шүдний сойз нь оотой ижил амны хөндийн арчилгааны чухал хэрэгсэл юм. Дэлгүүрт худалдаалагдаж буй хаа хамаагүй шүдний сойз биш өөрт тохирсныг хэрэглэх нь амны хөндийн эрүүл ахуйд чухал ач холбогдолтой.

Зориулалтын хувьд:

  • Цэвэрлэгээний (өдөр тутамдаа хэрэглэх шүдний сойз)
  • Эмчилгээний (амны хөндийн өвчлөлийн үед хэрэглэх)

Үсний төрлийн хувьд:

  • Маш зөөлөн (парадонт болон бусад амны хөндийн өвчлөлийн үед хэрэглэнэ)
  • Зөөлөн (12 хүртэлх насны хүүхэд, буйл, паалангийн асуудалтай, жирэмсэн, чихрийн шижин өвчтэй зэрэг хүмүүс хэрэглэхийг зөвлөдөг)
  • Дунд зэргийн (эрүүл шүдтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой)
  • Хатуу (шүдний аппараттай, шүдний өнгөр/товруу үүсэх хандлагатай тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөг)
  • Маш хатуу (шүдний чулуу үүсэх хандлагатай хүмүүс хэрэглэхийг зөвлөдөг)

Үсний үзүүрийн хувьд:

  • Бөөрөнхий (буйлыг бага гэмтээдэг)
  • Хурц (шүдний завсрыг сайн цэвэрлэдэг)
  • Мохоо (буйланд иллэг хийхэд тохиромжтой)

Сойзны толгойн хувьд:

  • Насанд хүрэгчдэд сойзны толгой 2,5-3 см орчим байхаар сонгоно
  • Хүүхдийн хувьд 1,5-2 см орчим байхаар сонгоно

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хүн бүрийн насны онцлог, эрүүл мэндийн байдлаас хамааран уг бүтээгдэхүүний сонголт харилцан адилгүй байх тул шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Та эрүүл мэндийн сонирхолтой мэдээллийг манай цахим хаягуудаас хүлээн авах боломжтой: 

Facebook , Instagram , Youtube 

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share on Pinterest
  • Share by Mail
https://edoctor.mn/wp-content/uploads/am-archilgaa1.webp 630 1200 Н. Хүслэн https://edoctor.mn/wp-content/uploads/2020/12/edoctor-logo.png Н. Хүслэн2021-12-07 14:22:462023-03-20 15:33:09Шүдний оо, сойз сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Мэдээллээс бүү хоцор

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийн зөвшөөрсөнд тооцно.

 Холбоотой мэдээлэл

Шүдний оо, сойз сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Ходоод гэдсээ хамгаалах 7 зөвлөмж Хөхний сүү шүд хорхойтуулдаг уу?
Scroll to top