Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Үжил

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Үжил нь хүний дархлааны систем халдварт хэт хариу урвал үзүүлж эд эрхтэнд гэмтэл учруулахыг хэлнэ. Үжлийг мөн цусны халдвар гэж нэрлэдэг бөгөөд цусанд бактери маш хурдан үржиж үхэлд хүргэдэг.

Бактерийн халдвар биед гэмтсэн арьс салст болон зарим тохиолдолд шүдээ угаах үед амаар дамжин цусанд нэвтрэх боломжтой ба хүний дархлаа тогтолцоо халдварын эсрэг хариу урвал үзүүлэх учир ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Гэвч бактери цусанд орж тоо нь өссөнөөр халдвар хүндэрдэг. Жишээлбэл, бөөрний халдвар нь цусны хордлогод хүргэдэг. Зарим тохиолдолд цусны урсгал дахь бактерид дархлааны тогтолцоо хариу үйлдэл үзүүлснээс биеийг бүхэлд нь хамарсан урвал үүсэх ба үүнийг цусан халдвар гэнэ. Үжил болон цусан халдвар нь бараг бүх халдварт өвчний хүндэрсэн хэлбэр болдог.

Уг халдвар нь архаг хууч эмгэгтэй дархлаа суларсан хүмүүст жишээлбэл, чихрийн шижинтэй, ХДХВ-ын халдвартай, хими эмчилгээ хийлгэж байгаа, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа хүмүүст халдах магадлал өндөр байдаг. Бага насны хүүхдүүд, хөгшин хүмүүс өртөмхий байна.

Үгдэрсэн үжил – 20,8%, үжлийн шок-80% нь үхэлд хүрдэг.

Шинж тэмдэг

Үжлийн шинж тэмдэг гэнэт эхэлдэг:

  • Өндөр халуурах
  • Дагжин чичрэх, жихүүдэс хүрэх

Хэрвээ үжлийг эмчлэхгүй бол бактерийн хор цусны судсыг гэмтээн цусаар дамжин бүх эдийг гэмтээдэг. Энэ нь аюултай байдалд хүргэх ба үжлийн шоконд хүргэдэг. Дараах шинж тэмдэг илэрнэ үүнд:

  • Бие сулрах
  • Гар, хөлийн үзүүр даарах
  • Тайван бус цочромтгой болох
  • Амьсгал өнгөц, түргэн болох
  • Олонх тохиолдолд дэмийрэх, эцэстээ ухаан санаагаа алддаг

Ихэнх тохиолдолд ухаан алдаж, сэхээнд ордог. Зарим хүмүүст бактериуд зүрхний хавхалгад наалдан гэмтээж, зүрхний өвчин үүсгэдэг. Үүнийг халдварт эндокардит гэдэг. Ховор тохиолдолд үжлийн улмаас цусны ялтсан эсийн тоо цөөрснөөс цус алддаг.

Авч болох арга хэмжээ

Хэрвээ эмч үжил гэж сэжиглэвэл нэн даруй эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай. Судсаар антибиотикийн эхний тунг тарьж цусны шинжилгээнд халдвар үүсгэгч бактери тодорхойлно. Бактери тодорхойлсноор мэдрэг антибиотикийг хэрэглэж богино хугацаанд эмчилгээ хийснээр ихэнх хүмүүс бүрэн эдгэрдэг.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Атопын дерматит Хоёр туйлт сэтгэцийн эмгэг
Scroll to top