Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Зүүдэндээ явах эмгэг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Хэлбэрүүд Шалтгаан Шинж тэмдэг Оношилгоо Эмчичлгээ Хүндрэл Урьдчилан сэргийлэлт

Зүүдэндээ явах эмгэг нь унтаж байх үедээ босож явахыг хэлэх ба өөрөөр Сомнамбулизм гэнэ. Энэ нь насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдэд илүү тохиолддог. Зүүдэндээ явах үедээ ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй бөгөөд ойлгомжгүй зүйл ярих зэрэг шинж тэмдгээр илэрч болно. Ихэвчлэн сэрсний дараагаар эдгээр үйлдлээ санадаггүй байна.

Хэлбэрүүд

Зүүдэндээ явах эмгэг нь Парасомниа буюу унтаж байх үедээ хүсээгүй зан төрх, үйлдэл гаргах нойрны эмгэгийн нэг төрөл юм. Энэ нь нойрны хамгийн гүн үе /N3/ болох нүдний хурдан хөдөлгөөнгүй үед илэрдэг. Нүдний хурдан хөдөлгөөнгүй үеийн нойрны эмгэгийн бас нэг хэлбэр нь нойрны айдас бөгөөд зүүдэндээ явах эмгэгтэй хамт илэрч болно.

Шалтгаан

Зүүдэндээ явахад дараах хүчин зүйлс нөлөөлнө:

  • Нойрны дутагдал
  • Стресс
  • Халуурах
  • Аялал, нойр тасалдлын улмаас нойрны хэмнэл алдагдах

Дараах нойр алдагдуулах нөхцөлүүдээр өдөөгдөж болно.

  • Унтах үеийн амьсгалын эмгэг – Унтах үед хэвийн бус амьсгалаар илэрдэг бүлэг эмгэг
  • Нойрсуулах, тайвшруулах болон сэтгэцийн эмгэгийн зарим эм
  • Согтууруулах ундааны хэрэглээ
  • Тайван бус хөлийн хам шинж (Restless legs syndrome)
  • Улаан хоолойн сөөргөө

Зүүдэндээ явах эмгэг үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:

  • Генетик – Гэр бүлд зүүдэндээ босч явдаг хүн байдаг бол зүүдэндээ явах эмгэг илрэх магадлал нь гэр бүлд ийм нөхцөл тохиолдоогүй хүнээс 10 дахин их байна. Эцэг, эх хоёр нь зүүдэндээ явдаг бол магадлал илүү нэмэгдэнэ.
  • Нас – Ихэвчлэн 4-8 насанд илүү тохиолддог.Насанд хүрсэн үед илэрч эхлэх нь дээр дурьдсан эмгэгүүдээс үүдэн бий болох магадлалтай байдаг.

Шинж тэмдэг

Зүүдэндээ явах нь ихэвчлэн шөнийн цагаар, унтсанаас 1-2 цагийн дараа тохиолддог. Харин дуг хийх үед илрэх магадлал бага байна. Ихэвчлэн үргэлжлэх хугацаа хэдэн минутаар хэмжигдэх ч түүнээс удаан байх боломжтой.

  • Орноосоо босох, эргэж тойрч алхах
  • Орон дээрээ суух, нүд нээлттэй байх
  • Гөлөрсөн, харц төвлөрсөн байх
  • Бусадтай харилцахгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй
  • Зүүдэндээ явж буй үед сэрээх хэцүү
  • Сэрсний дараа хэсэг хугацаанд будилж төөрөлдөх
  • Нойр хямарсны улмаас өдрийн цагаар ажиллахад бэрхшээлтэй байх
  • Hойрны айдас буюу зүүдэндээ айх, хашхирах, тогтворгүй эргэж хөрвөөх

Зарим үед дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Хувцаслах, ярих, идэх зэрэг хэвшмэл үйлдлүүд хийх
  • Гэрээсээ гарах
  • Машин барих
  • Шүүгээнд шээх зэрэг хэвийн бус зан байдал гаргах
  • Мэдэлгүйгээр бэлгийн харилцаанд орох
  • Шатнаас унах, цонхноос үсрэх зэргээр гэмтэх
  • Зүүдэндээ явах эсвэл сэрэх үедээ догшин, ширүүн болох

Оношилгоо

  • Эмчийн үзлэг
  • Шөнийн нойрны бичлэг (Полисомнограф) – Энэ шинжилгээний үед нойрны лабораторид хонох ба унтаж байх үеийн тархины долгион, цусан дах хүчилтөрөгчийн хэмжээ, зүрхний цохилт, амьсгал, хөл болон нүдний хөдөлгөөнийг хянаж бичдэг.
  • Цөөн тохиолдолд тархины цахилгаан бичлэг хийгдэнэ

Эмчичлгээ

Зүүдэндээ явах нь хааяа тохиолддог бол эмчилгээ шаардлагагүй. Хүүхэд зүүдэндээ босож явах нь ерөнхийдөө өсвөр насанд арилдаг байна.

Хэрвээ зүүдэндээ явагч өөрийгөө гэмтээсэн, гэр бүлийн гишүүдэд төвөг учруулсан, өөрийн болон ойр дотнынхны санаа зовниход хүргэж байгаа тохиолдолд эмчилгээ хэрэгтэй. Эмчилгээ нь нөхцөлдүүлэх хүчин зүйлсийг арилгах болон аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Тодруулбал:

  • Зүүдэндээ явахыг үүсгэж болох эмгэгийг эмчлэх – Нойрны дутагдал, нойрны болон бусад эмгэг гэх мэт
  • Эмийн нөлөөтэй бол эмчтэй зөвлөлдөж боломжтой бол солих, тунг өөрчлөх
  • Урьдчилан сэрээх – Аль үед босож явдаг болохыг тодорхойлно. Уг үеэс 15 минутын өмнө сэрээгээд хэсэг сэрүүн байлгах
  • Эмчийн заавраар сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэх
  • Өөрийгөө ховсдоход суралцах – Ховс эмчилгээний үед зөвлөмж хүлээн авдаг хүмүүс гүн тайвширч зүүдэндээ хүсээгүй үйлдэл хийх нь өөрчлөгддөг байна.
  • Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтний эмчилгээ, зөвлөгөө (Нойр сайжруулах, стресс бууруулах, тайвшрах аргууд)

Хүндрэл

Зүүдэндээ явах эмгэг нь ноцтой хүндрэхгүй хэдий ч дараах зүйлс тохиолдох магадлалтай.

  • Өөрийгөө гэмтээх
  • Урт хугацаанд нойр тасалдсанаас өдрөөр нойрмоглох, сургууль, ажлын болон зан төрхийн асуудал учруулах
  • Санаа зовох, нийгмийн харилцаанд асуудал үүсэх
  • Бусдын нойронд төвөг учруулах
  • Ховор тохиолдолд дэргэдэх хэн нэгнийг гэмтээх

Урьдчилан сэргийлэлт

  • Орчныг аюулгүй байлгах – Унтахын өмнө хаалга, цонхыг хааж цоожлох, хурц үзүүртэй зүйлсийг далд байлгах, шатанд хаалт хийх, цахилгааны утас болон бусад аюултай зүйлийг холдуулах
  • Зүүдэндээ явж буй хүнийг сэрээлгүй болгоомжтой ор руу нь чиглүүлэх
  • Хангалттай нойр авах – Ядарч сульдах нь зүүдэндээ явахад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох учир чанартай нойр авч, амарч байх
  • Унтахын өмнө ердийн, тайван байж хэвших – Ном унших, халуун устай ваннд суух, эвлүүлдэг зураг эвлүүлэх зэргийг туршиж болох юм
  • Стрессээс ангижрах – Стресс үүсгэж буй асуудлыг тодорхойлж түүнийг шийдэх, хэн нэгэнтэй ярилцах мөн мэргэжилтнээс зөвлөгөө авч болох юм
  • Зүүдэндээ явах үеийг тодорхойлох – Унтсанаас хойш ямар хугацааны дараа зүүдэндээ явж буйг мэдсэнээр урьдчилан сэрээх боломжтой
  • Согтууруулах ундаанаас зайлсхийх – Согтууруулах ундаа нь бүтэн нойрыг саатуулснаар зүүдэндээ явах эмгэгийг өдөөх магадлалтай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Мухар олгойн үрэвсэл Дауны хам шинж
Scroll to top