Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Кроны өвчин

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Хоол боловсруулах замын аль ч хэсгийг хамарч болох үрэвсэлт эмгэгийг Кроны өвчин гэнэ. Уг өвчин нь хоол боловсруулах зам буюу амнаас хошного хүртэл аль ч замд илэрч болно. Гэвч цутгалан гэдэс (нарийн гэдэсний төгсгөл хэсэг), бүдүүн гэдэс нь бусад хоол боловсруулах замын эрхтнээс илүүтэй өвчилдөг. Үрэвсэл ихэвчлэн нэг буюу түүнээс дээш хоол боловсруулах хэсгийг хамардаг тул ойролцоох хэсэг мөн үрэвсэх эрсдэлтэй.

Шалтгаан

Кроны өвчнийг үүсгэж буй шалтгаан тодорхойгүй хэдий ч гэдсэнд дархлааны хэвийн бус урвал үүссэнтэй холбоотой гэж үздэг. Дархлааны хэвийн бус урвал нь удамшлын хүчин зүйлтэй холбоотой байх магадлалтай юм. Учир нь Кроны өвчтэй 10 хүн тутмын 1-ийнх нь хамаатан садан бас л уг эмгэгтэй байх эсвэл бусад төрлийн гэдэсний үрэвсэлт эмгэгийн аль нэг илэрсэн байдаг аж. Түүнчлэн орчны нөлөөлөх хүчин зүйлсийг холбоотой гэж үздэг. Тухайлбал, тамхи татах. Тамхичдад Кроны өвчин үүсэх эрсдэл эрүүл хүмүүстэй харьцуулахад гурав дахин их байна.

 Шинж тэмдэг

Кроны өвчний шинж тэмдэг хүн бүрд харилцан адилгүй байна. Ихэвчлэн аажмаар үүсэх бөгөөд ховор тохиолдолд хурц шинж тэмдгүүд илэрдэг. Анхны шинж тэмдгүүдээс дурдвал:

  • Суулгах
  • Хэвлийгээр өвдөх
  • Халуурах
  • Турах
  • Бие ерөнхийдөө тавгүйрхэх шинж ажиглагдана

Эмгэгт бүдүүн гэдэс өртсөн бол:

  • Цустай суулгах
  • Шулуун гэдэснээс цус алдах шинж илэрнэ

Хүндрэл

Кроны өвчний хүндрэл нь хошногын орчим идээгээр дүүрсэн бэлцрүүнүүд үүсэх явдал юм. Уг бэлцрүүнүүд нь хошногын суваг болон арьсны хооронд хэвийн бус хөтөл үүсэх ба үүнийг хошногын идээт цуурал гэж нэрлэдэг.

Гэдэсний түгжрэл нь Кроны өвчний хүндрэлийн хамгийн элбэг тохиолдох хэлбэр бөгөөд гэдэсний хана зузаарсны улмаас үүснэ. Нарийн гэдэсний гэмтэл нь хоол тэжээл шимэгдэлтийг алдагдуулах ба үүний улмаас цус багадалт, амин дэмийн дутагдал бий болдог. Бүдүүн гэдэсний үрэвсэл удаан хугацаагаар үргэлжлэх нь бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсэх өндөр эрсдэлтэй юм.

Оношилгоо

  • Дээд, доод гэдэсний дурангийн шинжилгээ
  • Гэдэсний тодосгогчтой рентген зураг авах
  • Нарийн гэдсийг бургуйдан шинжлэх арга
  • КТ, СРТ шинжилгээ 
  • Цусны шинжилгээ (цус багадалт байгаа эсэхийг болон гэдэс хэр зэрэг үрэвссэнийг үнэлнэ)
  • Хэрэв эмч өвчтөнд бөөрний чулуу, цөсний чулуу байгаа гэж сэжиглэвэл хэт авиан шинжилгээ хийж тодруулна

Өвчний тавилан

Кроны өвчин амьдралын туршид үргэлжилж, ахин дахин сэдэрдэг. Уг өвчнөөр өвдсөн ихэнх хүн өөртөө ямар нэгэн зовуурьгүй амьдарч хэвшсэн байдаг боловч 10 хүн тутмын 7 нь мэс засал хийлгэх шаардлагатай. Уг эмгэгийн үед бүдүүн шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх тул ойр ойрхон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэж хэвших хэрэгтэй.

Эмчилгээ 

Анхны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан суулгалтын эсрэг эм хэрэглэж болно. Цочмог үед хэрэглэх эмийн эмчилгээг дотрын эмч танд зөвлөнө. Харин та гэрийн нөхцөлд өөрийн эрүүл мэндийг дэмжихийн тулд уураг, амин дэм хэрэглэх нь зүйтэй.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хооллолтын бэрхшээл Гэдэсний түгжрэл
Scroll to top