Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Меньерийн өвчин

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Меньерийн өвчний шалтгаан тодорхойгүй ч дотоод чихний шингэний даралт хэт ихэссэнтэй холбоотой байх боломжтой. Үүний улмаас гэнэт сонсгол алдагдах, толгой эргэх, хүнд тохиолдолд унах  тэнцвэр алдагдах хүртэл шинжүүд илэрдэг.

Ихэнх тохиолдолд зөвхөн нэг чих гэмтэх боловч хоёр чих хоёул өвчлөх боломжтой. Уг өвчнөөр голдуу 20-иос 60 насны хүмүүс өвчилдөг бөгөөд нэг гэр бүлийн гишүүдийн дунд тохиолдох хандлагатай байдаг. Меньерийн өвчин нь цаашлаад тогтвортой сонсголын алдагдалд хүргэдэг.

Шалтгаан

  • Тархины гэмтэл
  • Гадна болон дунд чихний эмгэг
  • Харшил
  • Архи, тамхины хэрэглээ
  • Стресс
  • Зарим төрлийн эмийн бодисын гаж нөлөө
  • Таргалалт
  • Амьсгалын замын эмгэгийн хүндрэл
  • Мигрень гэх мэт шалтгаан меньерийн өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог

Шинж тэмдэг

Меньерийн өвчин гэнэт хөдлөх бөгөөд хэдэн минутаас эхлүүлээд хэдэн өдөр хүртэл үргэлжилж эргээд алгуур намддаг. Дараах шинж тэмдгээр илэрнэ. Үүнд:

  • Гэнэт толгой эргэх, тэнцвэр алдагдах
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хэвийн биш, огцом нүдний хөдөлгөөн
  • Өвчтэй чихэнд хангинасан эсвэл дүнгэнэсэн чимээ сонсогдох
  • Ялангуяа нам давтамжтай авиаг муу сонсох
  • Чих дотроосоо шахагдсан мэдрэмж төрөх буюу өвдөх гэх мэт

Меньерийн өвчний хөдлөл хоорондын зай нь хэдэн өдрөөс хэдэн жилийн хооронд байж болно. Чих шуугих шинж тэмдэг зөвхөн өвчний хөдлөлийн үед төдийгүй байнга тогтвортой илэрч болно. Өвчний хөдлөл хооронд дотор муухайрах, толгой эргэх шинжүүд эргээд арилах хэдий ч сонсголын алдагдал тогтвортой байх бөгөөд ихэвчлэн өвчний хөдлөлтэй холбоотойгоор улам даамжирдаг.

Оношилгоо

Эмч танд сонсголын сорил хийнэ. Эмч мөн өөр өөр температуртай хий болон усыг чих рүү хийж тэнцвэрийн эрхтний үйл ажиллагааг шалгах, дулааны сорил хийнэ . Зарим тохиолдолд чихний мэдрэлийн ширхэг нь хавдраар дарагдвал Меньерийн өвчинтэй ижил шинжүүд илэрдэг. Тиймээс  КТ, СРТ зэрэг шинжилгээнүүдээр хавдар байгаа эсэхийг шалгах шаардлагатай.

Эмчилгээ

Эмч танд дотор муухайрах шинжийг намдаах эмийн жор бичиж өгж болно. Мөн дараагийн өвчний хөдлөлөөс сэргийлэх, дотор муухайрах, толгой эргэх шинжүүдийг намдаахын тулд гистамины эсрэг эм уухыг зөвлөж болно. Заримдаа шээс хөөх эмүүдийг дараагийн хөдлөлөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг.

Меньерийн өвчний үед өөрөө өөртөө туслах тодорхой алхмууд байдаг. Тухайлбал: дуу чимээнээс өөрийгөө тусгаарлах буюу чихээ бөглөж, нүдээ анин хэвтэх хэрэгтэй. Өвчний хөдлөл хооронд аль болох стресст орохоос зайлсхийх хэрэгтэй. Өөрийгөө тайвшруулах аргууд мөн ач тустай байдаг.

Толгой эргэх шинж тэмдэг үргэлжлэн илэрч буй, сонсгол нь илэрхий муудсан, хүнд хэлбэрийн үед бусад эмчилгээний сонголтуудаас санал болгоно. Эдгээр эмчилгээний нэг нь гентацимин бөгөөд энэ антибиотикийг дунд чихний доторх ясан төөргийг мэс заслын аргаар авах аргууд багтана.

Өвчний тавилан

Меньерийн өвчний шинж тэмдэг эмийн эмчилгээнд ихэвчлэн сайжрах бөгөөд өвчний хөдлөлийн давтамж болон хүндийн зэрэг нь хэдэн жилээс намдах хандлагатай байдаг. Гэхдээ өвчний хөдлөлтэй холбоотойгоор сонсголын чадвар улам муудах бөгөөд үр дүнд нь тогтвортой сонсголын алдагдалд хүргэдэг боловч таг дүлий хэлбэр ерөнхийдөө тохиолддоггүй.

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Өнгөний харалган Зүрхний хэм алдагдал
Scroll to top