Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Мэдрэлийн ёзоорын дарагдал

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Мэдрэлийн ёзоорын дарагдал гэж юу вэ?

Мэдрэлийн эргэн тойрны эдүүдэд хэт ачаалал үүсэн дарагдахад мэдрэлийн ёзоорын дарагдал үүсдэг. Энэ даралт нь мэдрэлийн үйл ажиллагааг саатуулан өвдөлт мэдрэгдэх, бадайрах, хүчгүй болох гэх зэргийн шинж тэмдэг ажиглагдана.

Биеийн хэд хэдэн хэсгүүдэд мэдрэлийн ёзоорын дарагдал үүсч болох бөгөөд сээр нурууны доод хэсэг, бугуйн хэсэг зэргээр элбэг тохиолддог.

Сээр нурууны доод хэсгийн мэдрэл дарагдсан бол хөлийн хойд хэсэгт өвдөлт мэдрэгдэнэ. Харин бугуйн мэдрэл дарагдсан бол гарын алга, хуруугаар өвдөлт мэдрэгдэн бадайрах нь ажиглагддаг.

Зөв эмчилгээ хийснээр хэд хоног эсвэл хэдэн долоо хоногийн дотор эмчлэгдэх боломжтой бөгөөд зарим тохиолдолд хагалгааны аргаар эмчилнэ.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаар мэдрэл дарагдсан байж болно. Үүнд:

  • Гэмтэл авах
  • Эвгүй байрлалтай унтсан бол
  • Хэрх өвчтэй бол
  • Ажлын стресс
  • Спортоор хичээллэх
  • Хэт таргалалт, илүүдэл жин
  • Хэт хүнд зүйл өргөх

Мэдрэлийн ёзоор дарагдсанаас мэдрэл үрэвсэж гэмтэл үүсгэж болно. Дарагдсан мэдрэлийг эмчилсний дараа өвдөлт болон бусад гэмтлүүд эдгэрдэг. Гэвч олон удаа мэдрэл дарагдах, удаан хугацаанд эмчлэхгүй явах нь аюултай нөхцөл үүсгэнэ.

Дараах нөхцөлүүд нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.

  • Эвгүй байрлалтай унтах
  • Эвгүй байрлалтай бэлгийн хавьталд орох
  • Тулай
  • Хэрх өвчин
  • Бамбайн өвчин
  • Чихрийн шижин
  • Хэт таргалалт
  • Огцом хөдөлгөөн хийх
  • Хүнд зүйл өргөх
  • Буруу сууж босох
  • Жирэмслэлт
  • Удамшлын хүчин зүйл зэрэг орно.

Шинж тэмдэг

  • Дарагдсан хэсэгт бадайран, мэдээ алдах
  • Дотроос гадагшаа хүчтэй өвдөх
  • Зүгээр хатгаж байгаа мэт болох
  • Дарагдсан хэсгийн булчин хүчгүй болох, сулрах
  • Хөл, гарын үзүүрийн шөрмөс татах

Шөнө унтаж байхад эдгээр шинж тэмдгүүд илүү ажиглагдаж болно.

Хэзээ эмчид хандах вэ?

Сүүлийн хэд хоногт эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд өөрийн зүгээс өвчин намдаагч хэрэглэсэн ч өвдөлт намдахгүй бол эмчид хандаарай.

Урьдчилан сэргийлэлт

Дараах арга хэмжээ нь мэдрэлийн ёзоор дарагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.

  • Эвтэйхэн байрлалтай хэвтэж байх, унтах байх
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх
  • Спортоор хичээллэхдээ анхаарал, болгоомжтой байх
  • Хүнд зүйл өргөхгүй байх зэрэг нь тусална.

Оношилгоо

Эмчийн үзлэгт орж, mri, рентген зураг авахуулах, мэдрэлийн шинжилгээ (арьсан доогуур зүү оруулж шинжилгээ авах)зэрэг үзлэгийн тусламжтайгаар мэдрэлийн дарагдлыг оношилдог.

Эмчилгээ

Ихэнх тохиолдолд мэдрэл дарагдсан хэсгийг хөдөлгөхгүй байж физик эмчилгээ, эмэн эмчилгээ хийдэг. Физик эмчилгээ нь мэргэжлийн сувилагчийн зааварчилгаагаар дасгал хийх, иллэг хийлгэх байдлаар хийгддэг бол эмэн эмчилгээ нь өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй байна.

Харин хэдэн долоо хоногийн дараа эсвэл хэдэн сарын дараа биеийн байдал сайжрахгүй бол хагалгааны аргаар дарагдсан хэсгийг хэвийн болгодог.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: гарын үзүүрийн шөрмөс татах, Дарагдсан хэсгийн булчин хүчгүй болох, Дарагдсан хэсэгт бадайран, Дотроос гадагшаа хүчтэй өвдөх, Зүгээр хатгаж байгаа мэт болох, Мэдээ алдах, сулрах, Хөл
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Мигрень Суудлын мэдрэлийн өвдөлт
Scroll to top