Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Сормуусны гаж ургалт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Нүдний зовхи үрэвссэний улмаас сормуус буруу ургахыг сормуусны гаж ургалт буюу трихиаз гэнэ.  Сормуусны доод хэсэгт байрлах жижиг тосны булчирхай битүүрэх үед сормуус буруу буюу гаж ургаж эхэлдэг. Гаж ургасан сормуус нь байнгын эвгүй мэдрэмж төрүүлэх боловч нүдэнд аюултай гэмтэл учруулахгүй.

Шалтгаан

  • Төрөлхийн буруу ургалттай
  • Хиймэл сормуус суулгуулах, хиймэл сормуус байнга наах
  • Хөмсөг, хуйхны хаг
  • Бактерийн халдвар авсан бол
  • Зовхины тослогийн хүүдий бөглөрсөн бол
  • Нүдэнд нөлөөлдөг харшил
  • Сормуусны бөөс
  • Бамбай булчирхайн дааврын өөрчлөлтөөс үүдсэн нүдний өөрчлөлт зэргээс үүдэн сормуус гаж ургасан байж болно.

Шинж тэмдэг

  • Нүднээс нулимс гарах
  • Нүд улайх
  • Нүдэнд юм торох
  • Нүд хатгаж байгаа мэт санагдах
  • Зовхи загатнах
  • Нүдний зовхи улайж, хавдах
  • Нүд нуухтах
  • Илүү ойр ойрхон нүд анивчих
  • Гэрэлд мэдрэг болох
  • Сормуус буруу байрлалтай болж ургасан байх
  • Сормуус унах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

Хүндрэл

  • Сормуус нүдрүү орж ургах
  • Сормуус унах
  • Зовхи гэмтэж хавдах
  • Нүднээс нулимс гоожих, нүд хуурайших
  • Нүдний линз зүүж чадахгүй болох
  • Өвдөг гарах
  • Нүд улайх, торлог бүрхэвч үрэвсэх
  • Нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх зэрэг хүндрэлүүд учирч болзошгүй.

Зөвлөгөө

Хувийн зүгээс дараах арга хэмжээг аваарай.

  • Нүдээ өдөр бүр угаах – Эхлээд цэвэр даавуун алчуурыг буцалсан халуун бүлээн усанд норгож базаад нүдэн дээрээ жин тавина. Дараа нь нүд хорсгодоггүй савангаар зовхио зөөлөн угаана. Нүдээ буцалсан усаар зайлна. Дараа нь нүдний тос эсвэл дусаалгаа хэрэглэнэ. Нүдээ өдөрт 2-4 удаа угаана.
  • Нүдэнд гоо сайхны зүйл хэрэглэхгүй байх

Оношилгоо

  • Нүдний зовхины үзлэг – Зориулалтын томруулдаг шилээр нүдний зовхинд үзлэг хийх
  • Нүднээс арчдас, дээж авах – Нүдний зарим хэсгүүдээс арчдас авч халдвар авсан эсэхийг шинжлэх

Эмчилгээ

Өөрийн зүгээс нүдээ бүлээн усаар угааж, бүлээн жин тавих арга хэмжээ авч болно. Мөн эмчийн заавраар:

  • Халдварын эсрэг эмчилгээ – Нянгийн халдвар авсан бол нүдний дусаалга, тосон түрхлэг зэрэг эмчилгээ хийнэ.
  • Үрэвслийн эмчилгээ – Үрэвсэл дарах нүдний дусаалга, тосон түрхлэг хэлбэртэй антибиотик хэрэглэх
  • Дархлал сайжруулах эмчилгээ
  • Хэрэв өөр өвчнөөс үүдэлтэй бол суурь өвчнийг эмчлэх эмчилгээ хийдэг.

Хэдийгээр дээрх эмчилгээнүүдийг хийж болох ч сормуусны гаж ургалтыг бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд ховор тохиолдолд буцаж хэвийн байдалд ордог. Хэрэв эмчилгээ үйлчлэхгүй, эсвэл нүдэнд гэмтэл учруулбал хараагүй болох аюултай.

Гаж ургасан сормуусны зовхинд мэс заслын аргаар оёдол тавьж, хэвийн ургалттай болгож болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Гэрэлд мэдрэгших, Зовхи загатнах, Зовхи улайх, Зовхи хавдах, Нулимс гоожих, Нүд улайх, Нүдэнд юм торох, Сормуус буруу ургах, Сормуус унах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Нүдний ядаргаа Нүдний торлогийн хууралт
Scroll to top