Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Түрүү булчирхайн үрэвсэл

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Хүндрэлүүд Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Түрүү булчирхай нь эрчүүдийн давсагны доод хэсэгт байрлах хушганы хэмжээтэй жижиг булчирхай юм. Булчирхайгаас эр бэлгийн эсийг тэтгэж, гадагшлуулдаг үрийн шингэн ялгарна.

Түрүү булчирхай үрэвсэж хавдаж, шохойжихыг түрүү булчирхайн үрэвсэл гэдэг.

Ихэвчлэн бие засах үед хүндрэл учрах, өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдах бөгөөд цавь, аарцаг эсвэл бэлэг эрхтэн хэсгээр өвдөлт мэдрэгдэх үе ч байдаг.

Энэ өвчнөөр бүх насны эрчүүд өвчлөх магадлалтай ч 50 орчим насны эрчүүд илүү өвчилдөг. Олон шалтгааны улмаар түрүү булчирхай үрэвссэн байж болох бөгөөд бактерийн гаралтай бол антибиотикоор эмчлэх боломжтой байдаг. Харин бактерийн бус гаралтай түрүү булчирхай үрэвслийн шалтгааныг тодорхойлох боломжгүй байна.

Түрүү булчирхайн үрэвсэл нь богино хугацаанд эдгэрвэл хурц хэлбэрийн, олон сарын турш ахин дахин үрэвсэж байвал архаг хэлбэртэй гэж үздэг.

Түрүү булчирхайн үрэвслийн төрлүүд

  • Хурц хэлбэрийн бактерийн гаралтай үрэвсэл – Энэ төрлийн үрэвсэлд халуурч, биеэвгүйцэх, толгой эргэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Архаг хэлбэрийн бактерийн гаралтай үрэвсэл – Бактери нь антибиотикоор бүрэн дарагдаагүй бол дахин үрэвсдэг.(антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэн эмчилгээ үр дүнгүй эсвэл бактериэмэнд дасах)
  • Хурц хэлбэрийн бактерийн бус гаралтай үрэвсэл – Хамгийн элбэг тохиолдох бөгөөд үрэвслийн шалтгаан нь тодорхойгүй байдаг.
  • Шинж тэмдэггүй үрэвсэл – Бусад шалтгааны улмаас шинжилгээ өгөхөд санамсаргүй байдлаар илэрдэг үрэвсэл юм. Өвдөлт өгдөггүй, эмчилгээ хийх шаардлагагүй байдаг.

Шалтгаан

Хурц хэлбэрийн түрүү булчирхайн үрэвсэл нь ихэвчлэн бактерийн гаралтай байдаг. Шээсэнд агуулагддаг бактери түрүү булчирхайд орж үрэвсүүлсэн байж болох бөгөөд антибиотикоор эмчилнэ. Хэрэв антибиотик хэрэглэхгүй бол түрүү булчирхайд бактери үлдэж ахин дахин үрэвсэх шалтгаан бодог ба түүнийг архаг хэлбэрийн түрүү булчирхайн үрэвсэл гэдэг.

Бактерийн бус гаралтай бол дараах шалтгаанууд нөлөөлнө. Үүнд:

  • Дархлалын өвчин
  • Мэдрэлийн өвчин
  • Түрүү булчирхай болон ойролцоох хэсгээр гэмтэл авсан бол
  • Мөн олон тохиолдолд шалтгаан нь тодорхойгүйгээр үрэвсдэг.
  • Залуу хүнд эсвэлнилээн ахимаг настай бол
  • Урьд нь түрүү булчирхай үрэвсэж байсан бол
  • Шээсний сувагт халдвар авсан бол
  • Морь унах, дугуй унах зэргээсаарцагны гэмтэл авсан бол
  • Хангалттай шингэн уудаггүй бол
  • Шээсний гуурс (катетер) хэрэглэдэг бол, хэрэглэж байсан бол
  • Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол
  • ХДХВболон бусад бэлгийн замын халдварт өвчин туссан бол
  • Стрессд орсон бол
  • Удамшил зэрэг орно.

Шинж тэмдэг

  • Бие засахад өвдөлт өгөх
  • Шээс тасалдах, бие засахад хүндрэл учрах
  • Шөнөдөө шээх,ойр ойрхон бие засах
  • Хэвлий, цавь, нурууны доод хэсгээр өвдөлт өгөх
  • Шодойтөмсөг хавиар өвдөх
  • Дур тавихад өвдөх
  • Ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илрэх зэрэг нь ажиглагдана.

Хэзээ эмчид хандах вэ?

Аарцагны ойролцоо өвдөж, бие засахад хүндрэлтэй байх, дур тавихад өвдөлт өгөх шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандаарай. Хэрэв түрүү булчирхайн үрэвслийг эмчлэхгүй удвал бусад хүндрэлүүд үүсэх аюултай.

Хүндрэлүүд

  • Цусанд бактерийн халдвар орох
  • Төмсөгний хойно байрлах суваг үрэвсэх
  • Түрүү булчирхай идээлэх
  • Үрийн шингэн хэвийн бус болох үргүйдэх зэрэг хүндрэлүүдүүсч болно.
  • PSA буюу түрүү булчирхайн өвөрмөц антигений хэмжээ ихсэж, хавдарт шилжих

Ахуйн нөхцөлд авах арга хэмжээ

Луувангийн шүүс

1 аяга луувангийн шүүсийг өдөрт 2 удаа ууна.

Улаан лооль

Улаан лооль нь бактерийн үрэвслийг дардаг бөгөөд бие засах үеийн өвдөлтийг дарна.

Өдөрт 3ш улаан лооль иднэ.

Хад

Хад нь шээсний замын үрэвслийг дардаг бөгөөд түрүү булчирхайн хорт хавдарт сайн нөлөө үзүүлнэ.

Өдөрт ½ аяга хад иднэ.

Жимсний шүүс

Жимсний шүүс нь хавдалтыг намдааж, цусны эргэлтийг сайжруулдаг.

Өдөрт бүр луувангийн шүүс ууж байх

Усан үзмийн шүүс уух

Тарвасны шүүс уух

Усан үзэм

Усан үзэм нь түрүү булчирхайн өвдөлтийн намдаадаг.

Өдөр бүр усан үзэм идэх

Усан үзмийн салат хийж идэх

Үзэм идэх

Үзэмний шүүс найруулж уух

Зөвлөгөө

Дараах арга хэмжээг авснаар түрүү булчирхайн үрэвслийн шинж тэмдгүүд арилж болно.

  • Халуун усанд хэвтэх
  • Алкоголь, кофеин, хүчиллэг хүнс, халуун ногоотой хоол зэргээс татгалзах
  • Шүүрхий мах идэхгүй байх
  • Удаан суухгүй байх
  • Түрүү булчирхай дээр дарахгүй байх
  • Дугуй унахгүй байх, морь унахгүй байх

Оношилгоо

Ямар шалтгааны улмаас түрүү булчирхай үрэвсэж, хэр хүндэрснийг тодорхойлсны дараагаар эмчилгээ хийгдэх бөгөөд эмчилгээнээс өмнө дараах шинжилгээнүүдийг өгнө.

  • Цусны шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Давсагаасуллаж чадаж байгаа эсэхийг шинжлэх
  • Хэт авиан шинжилгээ

Эмчилгээ

  • Антибиотик
  • Альфа редуктаза хориглогчид
  • Үрэвслийн эсрэг эм
  • Түрүү булчирхайн иллэг зэрэг эмчилгээ хийгддэг.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Бие засахад өвдөх, Дур тавихад өвдөх, Хэвлийн доод хэсгээр өвдөх, Шодой төмсөг өвдөх, Шөнө шээх, Шээс тасалдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Бэлгийн сулралСулралтай болсноор бэлгийн амьдрал зогсох уу?2021-03-05 - 17:30
  • Үс уналт ба эрүүл мэндҮс уналт ба эрүүл мэнд2021-03-02 - 15:07
  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Цистит Шээс задгайрах
Scroll to top