Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Төрөлхийн цөсний сувгийн битүүрэл

Шалтгаан Шинж тэмдэг Хүндрэл Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Төрсний дараах 2-8 хоногийн хугацаанд нярай хүүхдийн элэг болон цөсний суваг битүүрсэн нь илэрдэг төрөлхийн гажиг юм. Элэгнээс цөс гэх шингэн ялгардаг бөгөөд энэ шингэн нь өөх тосыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн цөс элэгнээс шаардлагагүй зүйлсийг нарийн гэдэсрүү зөөвөрлөдөг. Энэ процесс нь цөсний цоргоор дамжина.

Харин нярайн цөсний суваг битүүрсэн бол элэг цөсний хүүдийг холбосон цөсний суваг хаагдаж, улмаар цөсийг элэгнээс гадагшлуулах боломжгүй байдалд хүрдэг. Элгэнд хэт их хэмжээний цөс агуулагдвал элэг сорвижиж хатуурах (элэгний хатуурал буюу цириоз), элэгний архаг дутагдалд орох аюултай.

Шалтгаан

Энэ гажиг үүсэх шалтгаан тодорхойгүй байдаг боловч удамшлын болон жирэмсний үед хордсон байх магадлалтай холбон тайлбарладаг. Мөн цөсний суваг битүүрээгүй төрсөн боловч биеийн дархлаа муудсанаас эсвэл вирусийн халдвар авснаас төрөлхийн бус цөсний сувгийн бөглөрөл үүсч  болно.

Нөлөөлөх хүчин зүйлс

  • Эмэгтэй хүүхэд
  • Удамшлын нөлөө
  • Химийн болон хорт бодисын нөлөөлөл

Жирэмсний үед уусан эмэн эмчилгээ энэ гажигтай хамааралгүй гэж үздэг.

Төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй хүүхдүүд мөн дараах гажигтай байх магадлал өндөр байна.

  • Зүрхний төрөлхийн гажиг
  • Дэлүүний гажиг
  • Судасны буруу байрлал
  • Шулуунгэдэсний гажиг

Шинж тэмдэг

Дөнгөж төрөх үедээ хүүхэд гаднаасаа хэвийн харагдах боловч төрсний дараах 2 долоо хоногоос 2 сарын хугацаанд шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлдэг.

  • Шарлалт– Нүд болон арьсны өнгө шарлана. Хэвийн үед нярайн арьсны шар нь 10 хоногийн дараа арилдаг. Харин төрснөөс 2 долоо хоногийн дараа бүрэн арилахгүй бол хэвийн бус байгаагийн шинж юм.
  • Бараан өнгийн шээс гарах – Цусанд билирубины хэмжээ нэмэгдэж шээсний өнгө бараан болох
  • Хэвлий хавагнах
  • Цагаан, саарал өнгийн өтгөн гарах
  • Жин хасах
  • Яргалах

Хүндрэл

Харин цөсний сувгийн битүүрлийг эмчлээгүй үед дараах хүндрэлүүд тулгарна.

  • Арьс нүд дахин шарлах
  • Элэгний хатуурал болох
  • Хэвлий хавагнах
  • Цусны даралт ихсэх

Элэгний дутагдалд орох

Зөвлөгөө

  • Шарлалттай хүүхдүүд өөх тостой хүнсийг боловсруулахад асуудал тулгарах учир эхийн зүгээс зөв дэглэм барих – Эх нь өдөрт 3 удаа хооллож, хоолны завсраар хөнгөн зууш идэж байх
  • Эх нь витаминлаг хүнс хэрэглэх, шаардлагатай бол витаминыг эм тариа хэлбэрээр авах
  • Илчлэг ихтэй шингэн сайн уух

Оношилгоо

  • Цусны шинжилгээ
  • Рентген зураг авахуулах
  • Элэгний эдээс дээж авч шинжлэх

Эмчилгээ

Цөсний сувгийн битүүрлийг эмэн эмчилгээгээр эдгээх боломжгүй тул Касайн мэс ажилбар хийнэ. Энэ мэс ажилбар нь элэгнээс нарийн гэдэсрүү цөсийг урсгадаг болгох хагалгаа бөгөөд анх хагалгааны аргыг нээсэн мэс засалчийн нэрээр нэрлэгджээ.

Хагалгаа хийгдсэнээс 10 хоногийн дараа нярай эмнэлгээс гарч болно. Хагалгааны дараа үрэвсүүлэхгүйн тулд удаан хугацаанд антибиотик хэрэглэх шаардлагатай.

Касайн мэс ажилбар бүтэлгүйтэх магадлал 15-40 хувь байдаг. Тиймээс хэрэв энэ хагалгаа бүтэлгүйтвэл элэг шилжүүлэн суулгах хагалгаа яригдана.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс шарлах, Жин хасах, Нүд шарлах, Хэвлий хавагнах, Шээс бараан болох, Яргалах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Уушгины артерийн бүлэнт бөглөрөл Архаг хэлбэрийн хамар дайвар хөндийн идээт...
Scroll to top