Усанд живэх
Усанд живэх гэдэг нь усанд амьсгалах боломжгүй болж хүчилтөрөгчөөр дутагдахыг хэлнэ. Усан сан, голын ус, нуур, цөөрөмд живэх нь элбэг гардаг ч, гүехэн усанд шөрмөс татах, гэртээ усанд орж байхдаа ухаан алдаж живсэн тохиоlдлууд ч байдаг.
Усанд живэхгүйн тулд дараах байдлаар хамгаалаарай:
- Ганцаараа сэлэхгүй байх
- Амь аврах хантааз өмсөх
- Хэт хүйтэн усанд халаалтгүй сэлэхгүй байх
- Нимгэн мөсөн дээр алхахгүй байх
- Усан санд хүүхдүүдээ оруулахгүй байх
- Хэрэв таталт өгдөг, ухаан алддаг өвчтэй бол хүнгүй үед ганцаараа ваннтай усанд орохгүй байх
Усанд живсэн хүнийг аварсны дараа эрүүл мэт харагдаж болох ч уушгинд их хэмжээний ус орсон бол:
- Хоолны дуршил муудах
- Уймрах
- Хүнтэй ярихгүй байх
- Бие эвгүйрхэх
- Улмаар 20 минутын дараа ухаан алдах шинж тэмдэг илэрч болно. Энэ үзэгдлийг хуурай живэлт гэдэг. Энэ нөхцөл нь маш аюултай тул усанд живсэн хүнийг аварсны дараа ч эмнэлэгт яаралтай хүргээрэй.
Анхны тусламж
- Тусламж дуудах.
- Хэрэв усанд живсэн хүнийг аварч чадсан бол түргэн тусламж дуудаарай. (Түргэн тусламж-103)
- Харин хүн усанд живж байгаа боловч аварч чадахгүй байвал усанд сэлж чадах хүнээс тусламж хүсээрэй.
- Живсэн хүнийг амьсгалж байгаа эсэхийг шалгах.
- Живсэн хүний хамар, амны ойролцоо чихээ ойртуулж амьсгал сонсогдож байгаа эсэх, хацрын ойролцоо агаар мэдрэгдэж байгаа эсэхийг үзээрэй.
- Живсэн хүний цээж хөдөлж байгаа эсэхийг үзэх
- Хэрэв амьсгалахгүй байвал зүрхний цохилтыг шалгах.
- Зүрхний цохилтыг 10 секундийн турш шалгана.
- Хэрэв зүрх цохилохгүй байвал иллэг хийнэ.
- Живсэн хүнийг өөрийн хоёр өвдгөн дээр элгээр нь хэвтүүлж нуруун дээр нь даралттай иллэг хийнэ. Хоёр гараараа нуруун дээр дарж давтамжтайгаар иллэг хийн залгисан усыг гадагшлуулна.
- Ингээд зүрхний иллэг хийхэд бэлдэнэ. Живсэн хүнийг дээш харуулан хэвтүүлж, толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлнө. 2 хөхний завсар өвчүүний доод хэсэгт 2 гарын алгыг давхарлан тохойг нулалгүйгээр 1 минутанд 100 удаа дарах байдлаар хийнэ. 30 удаа зогсолтгүй хийх хэрэгтэй.
- Дараа нь амьсгалж байгаа эсэхийг шалгана.
- Түргэн тусламж иртэл иллэгийг хийсээр байх болно.