Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил

Амьдралын мөчлөгийн үе шатуудад хувь хүний нийгэм, сэтгэлзүйн шинж чанарууд нь үүсэл, хөгжилт төлөвшилт ялангуяа нийгмийн харилцаа хүмүүжил нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие хүн болон төлөвшихөд хүүхдийн сэтгэц танин мэдэхүйн хөгжил нь маш чухал.

Хүний амьдралын мөчлөгийн нийгэм сэтгэлзүйн хөгжлийн үе шат:

  1. Нялх үе
  2. Хар бага насны үе
  3. Бага насны үе
  4. Сургуулийн насны үе
  5. Өсвөр нас буюу идэр насны үе

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь 4 үе шаттай:

I үе шат – Мэдрэхүй хөдөлгөөний үе (0-2 нас)

II үе шат – Логик үйлдлийн өмнөх үе шат (2-7 нас)

III үе шат – Тодорхой логик үйлдлийн үе шат (7-13 нас)

IV үе шат –  Формаль буюу хийсвэр логик үйлдлийн үе шат (13 наснаас эхэлнэ)

Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн үе шат:

I үе шат – Хөдөлгөөний үе шат (1 нас)

II үе шат – Мэдрэхүйн хөдөлгөөний үе шат (1-3 нас)

III үе шат – Сэтгэл хөдлөлийн үе шат (3-12 нас)

IV үе шат – Сэтгэхүйн үе шат (10-12 нас)

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн үр бүтээлтэй ажиллах эрмэлзэлтэй байдаг. Энэ эрмэлзэл нь өөрийн боломжийг бүрэн илрүүлж чадавхыг бүрэн хэрэгжүүлэх үйл явц аж.

Нялх үе (0-18 сар) – Энэ үед нялх хүүхдэд итгэх болон үл итгэх мэдрэмж үүсч төлөвшдөг. Дээрх хоёр мэдрэмжийн аль нь үүсч төлөвших нь ээж нь хүүхэдтэйгээ хэрхэн хандаж, түүнийг яаж асарч байгаагаас шууд шалтгаалдаг байна. Эхийнхээ энхрийллийг мэдэрч, бүлээн сүүг нь хөхөж, бүүвэйн дууг нь сонсож бойжсон нялх хүүхэд өөртөө болон бусдад итгэх зан төлөв төлөвшдөг. Итгэл нь бие хүний бусад эерэг шинжүүд үүсч төлөвшихийн сэтгэлзүйн үндэс болж өгдөг байна. Харин эсрэгээрээ энхрийлэл бие түүнийг цочоосон, шийтгэсэн, айлгасан хандлагаар харьцвал бусад хүмүүст итгэдэггүй зан төлөвтэй болж төлөвшинө. Үл итгэх зан төлөв бүрэлдсэн хүүхдэд бие хүний бусад сөрөг шинж чанарууд үүснэ.

Хар бага насны үе (18 сар – 3 нас) – Энэ үед хүүхдэд бие даасан байдал эсвэл ичиж зовох хийгээд эргэлзэх мэдрэмжүүд үүсч төлөвшинө. Бага насны хүүхдийг дуртай цагтаа мээмээ хөхөх, идэж уух, шээж баах, тоглож наадах зэргийг нь хориглоод байвал түүнийг нийгэм сэтгэлзүйн хувьд тахир дутуу хүн болгож төлөвшүүлнэ. Ийм хүүхдүүд нь бусдын үгэнд оромтгой, дуулгавартай, ичимтгий, эргэлзэж тээнэгэлздэг зан төлөв бүрэлддэг байна. Харин өөрийн дураар чөлөөтэй байлгадаг, цагдан хорьдоггүй байдлаар өсгөсөн хүүхдүүдэд бие даасан байдал үүсч төлөвшдөг. (Бие даасан байдал гэдэг нь өөрийн гэсэн бодолтой, бусдын мэдэл эрхшээлд ордоггүй байх шинж чанар юм.)

Бага насны үе (3 – 5 нас) – Энэ үед нь идэвх санаачлага эсвэл захирагдсан байдал төлөвшинө. Бага насны хүүхдүүдийн нийгэм сэтгэлзүйн үндсэн хэрэгцээ нь тоглоом байдаг. Тэд тоглоомоор дамжуулан ертөнцийг таньдаг. Тоглоомоо тоглохдоо идэвхтэй, идэвхгүй байр суурийн алийг нь баримталж байснаас шалтгаалан санаачлагатай эсвэл захирагдсан зан төлөв үүснэ. (Захирагдсан зан байдал нь өөрийгөө дорд үзэх, өөрийгөө голох, өөрийгөө буруутайд тооцох, хүлцэнгүй байх зэрэг бие хүний сөрөг шинж чанаруудын үндэс суурь болж өгнө.)

Сургуулийн насны үе (6 – 12 нас) – Энэ насанд өмнө тавигдсан идэвх санаачлагатай байх эсвэл захирагдсан байдал үргэлжлэн хөгжинө. Идэвх санаачлагатай байх нь хөдөлмөрч зан чанараар илэрч цаашид ажил хийх дур чадвараа хэрэгжүүлэх эрмэлзэл, шургуу зан, цөхрөлтгүй оролдлого үүсч төлөвшинө.

Өсвөр буюу идэр насны үе (12 – 20 нас) – Амьдралын мөчлөгийн бүх үе шатууд дотроос хамгийн нарийн бөгөөд маш чухал үе шат юм. Энэ үед ижилсүүлэлт, тодорхойгүй байдал хоёрын аль нэг нь л бүрэлдэн тогтоно. Өсвөр насны охид хөвгүүд би хэн бэ, би хэнийг дуурайх вэ зэрэг асуултуудаар өөрийгөө булж хариултыг хайдаг. Энэ нь тэдний сэтгэлзүйд тулгамдсан асуудал болдог. Хэн нэгэн үлгэр дуурайлал бүхий сэтгэл зүйн хувьд ижил байхын тулд түүнийг үлгэрлэн дуурайж, түүн шиг биеэ авч явах, түүн шиг хувцаслах, түүн шиг ярих гэх мэтээр өөртөө бие хүний тодорхой байдлыг төлөвшүүлдэг. Харин ижилсүүлэлтийг шийдвэрлэж чадаагүй охид хөвгүүдэд бие хүний тодорхойгүй байдал төлөвшинө. Энэ нь доорх сөрөг талуудтай:

  • Нийгэм сэтгэлзүйн дараагийн хөгжлийн үе шатуудад шилжихэд саад тотгор болдог
  • Сэтгэцийн гажуудал үүсэх
  • Сэтгэлзүйн хөгжлийн өмнөх шатруу ухрах. Ингэснээр бага насны хүүхдийн хөгжилд тохирох сексийн хамтрагч хайна.

Ирээдүйд та бидний хүүхэд хэн болох, хэрхэн амжилттай явах зэрэг нь эцэг эхчүүд бидний хүүхэдтэйгээ харилцах болон хүмүүжүүлэх арга барилаас бүрэн шалтгаалдаг байна.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хооллолтын бэрхшээл Амьтанд хазуулах
Scroll to top