Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Даралт ихсэх
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Цистит
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Миний бие
    • Эмчтэй ярилцъя
    • Ээж ба хүүхэд
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Хэрэгслүүд
  • Search
  • Menu Menu
  • МЕНЮ

Цавины ивэрхий

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Оношилгоо Эмчилгээ Хүндрэлүүд Урьдчилан сэргийлэлт

Цавины доод хэсгийн булчингийн төрөлхийн дутуу хөгжил эсвэл цавины сувгийн суларсан хэсгээр гэдэсний аль нэг хэсэг, эд ивэрэн гарч ирэхийг Цавины ивэрхий гэнэ.

Хэвлийн хөндий нь цавь орчимд тусгай завсартай бөгөөд үүнийг цавины суваг гэдэг. Цавины  сувагт судас, мэдрэлийн ширхэг, эр хүнд үрийн шингэний унжуурга, эм хүнд умайн холбоос зэрэг байрлана.

Ивэрхийтэй хүмүүсийн ихэнх нь төрөхдөө хэвлийн гялтан хальс бүрэн хаагдаагүй байснаас үүдэн хэвлийн хананы дутагдалд орж ивэрхий үүссэн байдаг. Ивэрхий төрөлхийн байх нь олонтаа боловч гэмтэл болон бусад шалтгааны улмаас олдмолоор үүсэх тохиолдолд ч бий. Голчлон баруун талд байрлах бөгөөд манай улсад эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 25 дахин их өвчилдөг.

Насанд хүрсэн хүмүүсийн ивэрхий ивэрсэн үед өвдөж эмзэглэх зовиур шаналгаа илрэх ба өвдөлт нь ялангуяа ханиах, доош тонгойх, хүнд зүйл өргөх зэрэгт улам нэмэгдэх хандлагатай. Харин хүүхдэд хуйхнагны аль нэг тал эсвэл хоёр талд нь овойж томбойж харагдана.

Цавины ивэрхийг байрлалаас нь хамааран ташуу болон шулуун гэж ангилдаг.

Ивэрсэн хэсэг томрох эсвэл өвдөлт зовиур шаналгаа нь улам нэмэгдвэл мэс заслын хийлгэх шаардлагатай болдог бөгөөд мэс заслаар бүрэн эдгэрэх боломжтой. Ивэрхийн хүндрэл үүсвэл амь насанд хүрэх аюултай.

Шалтгаан

Цавины ивэрхийг үүсгэх тодорхой нэг шалтгаан үгүй ч доорх нөхцөлүүдээс үүдсэн байж болно. Үүнд:

  • Хэвлийн булчингийн эсвэл гялтангийн төрөлхийн дутмагшил
  • Хэвлийн хөндийн дотоод даралт нэмэгдэх, ихсэх
  • Хэвлийн хананд сул зай үүсэх
  • Шээс ялгаруулалт болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн өөрчлөгдөх
  • Архаг ханиалгалт
  • Таргалалттай хүмүүс
  • Жирэмслэлт /жирэмсэн эмэгтэйн хэвлийн дотоод даралт нэмэгддэг/
  • Хүчний дасгалыг хамгаалалтын бүсгүй хийх

Нөлөөлөх хүчин зүйлс:

Доорх хүчин зүйлсүүд нь цавины ивэрхий үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлж байдаг. Үүнд:

  • Эрэгтэй хүн

Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 25 дахин их тохиолддог.

  • Дутуу эсвэл жин багатай төрсөн байх
  • Цагаан арьстан
  • Хөгшрөлт

Нас ахих тусам хэвлийн булчин сулардаг.

  • Гэр бүлийн өвчлөл

Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн ивэрхийтэй байсан.

  • Уушги зүрхний өвчтэй байх

Уушги зүрхний эмгэгээс үүдэлтэй архаг ханиалгалтаас үүдэн хэвлийн булчин сулрах, эсвэл цавины суваг тэлэгддэг.

  • Архаг өтгөн хаталт /гэдэсний хөдөлгөөний алдагдлаас үүдсэн өтгөн хаталт эсвэл түгжрэл/
  • Өмнө нь ивэрхийтэй байсан, ивэрхийгээ эмчлүүлж байсан.

Бага байхдаа ивэрхийтэй байсан бол өвчлөх магадлал хамгийн өндөр юм.

Шинж тэмдэг

Цавины ивэрхийтэй хүмүүст доорх шинжүүд нийтлэг илэрнэ. Үүнд:

  • Умдаг ясны хажуу хэсэгт овойж товойж харагдах

Ялангуяа босч зогсоод ханиах, найтаах үед илүү ихээр овойж харагдана.

  • Ивэрч овойсон хэсэг халуу дүүгэх эсвэл өвдөж эмзэглэлтэй байх
  • Цавь орчмоор хөндүүрлэх

Тонгойх болон ханиах, дүлэх зэрэгт өвдөлт ихэснэ.

  • Заримдаа төмсөгний орчмоор хавдах, өвдөх

Төмсгөнд уруудах гэдэс ивэрч орсон үед илэрдэг.

Хүүхдэд үүссэн цавины ивэрхийн үед илрэх шинжүүд:

Дөнгөж төрсөн хүүхдийн хэвлийн булчин сул байдаг тул ивэрхий үүсэх амархан байдаг. Мөн нүдэнд ил харагддаг.

  • Цавинд овойж харагдах
  • Хүүхдийн хуйхнаг хавдсан мэт том харагдах
  • Заримдаа зөвхөн уйлах, сүүндээ хахаж цацахад, гэдэс дүүрэнгэтэхэд нь цавинд эсвэл хуйхнагт ивэрхий нь овойж үзэгддэг.
  • Цавины ивэрхий хавчигдсан үед доорх шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:
    • Дотор муухайрах, бөөлжих
    • Халуурах
    • Гэнэт огцом өвдөлт мэдрэгдэж маш хурдан нэмэгдэх
    • Ивэрхийн овойж ивэрсэн хэсгийн арьсны өнгө өөрчлөгдөн улаан, чирнээлийн ягаан эсвэл хар болох
    • Гэдэс гүрвэлзэхээ болих, хийгээ гаргаж чадахгүй байх

Хэзээ эмчид хандах вэ?

  • Хүүхэд – Ивэрхийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧид /ЭХЭМҮТ/ хандан зөвлөгөө аваарай.
  • Насанд хүрэгсэд – Ивэрсэн хэсэг буцаж орохгүй удах, өдөр тутмын амьдралд саад учруулах, зовиур шаналгаа ихтэй байгаа бол харьяа дүүргийн эсвэл III шатлалын МЭС ЗАСЛЫН ЭМЧид хандаарай.

Мөн дараах шинж тэмдэг илрэх нь амь насанд аюултай учир ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ дуудаарай. Үүнд:

  • Ивэрсэн хэсэг улам томрох
  • Өвдөлт зовиур нэмэгдэх
  • Өтгөн болон хийгээ гаргаж чадахгүй байх
  • Овойж ивэрсэн хэсгийн арьсны өнгө өөрчлөгдсөн бол

Оношилгоо

Мэс заслын эмч үзлэг хийн шаардлагатай тохиолдолд доорх шинжилгээнүүдийг зөвлөдөг.

  • Хэвлийн хэт авиан шинжилгээ
  • Хэвлийн компьютер томографи
  • Соронзон резонанст томографи

Эмчилгээ

Ивэрсэн хэсгийн хэмжээ жижиг байвал эмч ажиглахыг зөвлөдөг. Харин өвдөлт зовиур ихтэй, овойсон хэсэг том байгаа тохиолдолд хүндрэлээс сэргийлж, ивэрхийг эмчлэх ганц арга болох мэс заслын эмчилгээг хийх шаардлага тулгардаг.

Ивэрхийн хагалгаанд мэс заслын 2 аргыг ашигладаг.

  • Нээлттэй мэс засал
  • Дурангийн мэс засал

Дурангийн мэс заслын арга нь нээлттэйгээ бодвол өвчтөнд зовиур шаналгаа багатай, хурдан эдгэрдэг зэрэг давуу талтай ч хагалгааны хүндрэл үүсэх, ивэрхий дахих гэх мэт эрсдэлийг дагуулдаг.

Мэс заслын эмчилгээний дараа үүсч болох хүндрэлүүд:

  • Цус хурах, шархан доор шингэн хуримтлагдах
  • Шээс хаагдах
  • Шарх халдварлагдах
  • Мэдрэл гэмтвэл мэдрэлийн архаг өвдөлт үүсэх
  • Төмсөгний артери гэмтвэл төмсөг хатингарших
  • Ивэрхий дахих

Хүндрэлүүд

Цавины ивэрхийтэй өвчтөнд хүндрэлүүд гарч болдог. Үүнд:

  • Ивэрхий хавчигдах

Ивэрхийн агууламж болох гэдэс, сэмж эсвэл чацархай цавины сувганд хавчигдан цусан хангамж нь боогддог. Яаралтай мэс заслын эмчилгээ шаардлагатай.

  • Үхжилт

Хавчигдсан агууламж 1-2 цагийн дараагаас үхжих эхэлдэг. Амь насанд маш аюултай.

Урьдчилан сэргийлэлт

Төрөлхийн гажгаас үүссэн цавины ивэрхийд өртөхөөс сэргийлэх боломжгүй ч олдмол ивэрхийн эрсдэлийг бууруулах боломжтой. Жишээлбэл:

  • Өөрийн зохих жин барих
  • Ширхэглэх ихтэй хүнс хэрэглэх

Жимс, хүнсний ногоо, бүхэл үр хэрэглэх нь өтгөн хатахаас сэргийлдэг.

  • Хүнд зүйл өргөхдөө болгоомжтой байх, өргөхөөс зайлсхийх

Хүнд юм өргөх шаардлага гарвал өвдгөө нугалж бөхийж байх хэрэгтэй.

  • Тамхиа хаях

Тамхи нь маш олон өвчний үндэс суурийг бүрдүүлдэг. Тамхи татах нь архаг ханиалгалт үүсгэх шалтгаан болдог бөгөөд энэ нь ивэрхий үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

  • Ивэрхийн даруулга хэрэглэх

Хэрэв та ивэрхийтэй бол хүндрэл үүсэхээс сэргийлж зориулалтын даруулга зүүж заншаарай.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Төмсөг хавдах, Цавинд овойж харагдах
Д Цолмон
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • таргалалтТаргалалт ба эрүүл мэнд2021-02-22 - 15:19
  • амны хөндийн эрүүл мэндАмны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны зөвлөмжүүд2021-02-18 - 16:51
  • Удаан суух нь нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг2021-02-16 - 15:31
  • Хүн амын насжилт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс2021-02-16 - 15:12
  • Арьс арчилгааӨөрт тохирох эрүүл арьс арчилгаа хэрхэн бүрдүүлэх вэ?2021-02-15 - 13:46

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
хэрэгслүүд

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шээс задгайрах Бамбай булчирхайн даавар хэт багасалт /Г...
Scroll to top