Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Эмийн болон химийн бодисын хордлого

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шинж тэмдэг Анхны тусламж Урьдчилан сэргийлэлт

Эмийн болон химийн бодисын хордлого санамсаргүй тохиолдлоор эсвэл зохисгүй хэрэглээнээс үүднэ. Химийн бодисын нөлөөгөөр бие махбод, бодисын солилцоонд өөрчлөлт орох, эд эрхтэн уг бодисын нөлөөнд өртөж амь насаа алдах ч аюултай бөгөөд ийм хордлогыг хурц хордлого гэнэ.

Бие махбодод хорт бодисын орох зам:

  1. Амаар
  2. Амьсгалын замаар
  3. Арьс, салст өмссөн хувцсаар орох
  4. Эм тариагаар орох (хорт эмийн тун хэтрэх)
  5. Бие махбодын нүх сүвээр (шулуун гэдэс, үтрээ, гадна чихний хөндий) орох

Шинж тэмдэг

Хордсон байх магадлалтай хүнд илрэх шинж тэмдэг, нас, ямар төрлийн зүйл идэж ууснаас хамааруулан шаардлагатай гэж үзвэл түргэн тусламж дуудна.

  • Нүүр амаар улайж, халуу оргих
  • Химийн бодис шиг амьсгал үнэртэх
  • Бөөлжих
  • Дотор муухайрах
  • Амьсгалах хэцүү байх
  • Уймрах

Хэрэв эм, химийн бодисонд хордсон гэж сэжиглэж байгаа бол ойр хавьд эмийн хоосон сав, химийн бодисны сав байгаа эсэхийг анзаараарай.

Анхны тусламж

Эмнэлгийн тусламж ирэх хооронд дараах арга хэмжээг авна уу.

  • Хортой зүйл залгисан тохиолдолд аман дотор үлдсэн зүйлийг гаргах
  • Арьсан дээр хортой зүйл хүрсэн бол бээлий өмсөж байгаад арьсыг арчих, 15-20 минутын турш усаар угаах
  • Нүдэнд хортой зүйл орсон бол нүдийг 20 минутын турш бүлээн усаар угаах
  • Хортой зүйлээр амьсгалсан бол цэвэр агаараар амьсгалуулах
  • Бөөлжиж байвал толгойг нь хажуу тийшээ харуулж хэвтүүлэх
  • Амьсгалахгүй байвал хамрыг нь чимхэж ам руу нь агаараар үлээх байдлаар хиймэл амьсгал хийнэ

Урьдчилан сэргийлэлт

  • Хүүхдээс химийн бодисыг хол байлгах
  • Эм тариаг хүүхдээс хол байлгах
  • Цэвэрлэгээний бодисуудад шошго наах

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Амьсгалахад хэцүү байх, Бөөлжих, Дотор муухайрах, Нүүр амаар улайх, Уймрах, Хордох
Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05
  • Өсвөр насны жирэмслэлт амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?2022-11-30 - 16:32
  • Хооллолтын бэрхшээл ба түүний төрлүүд2022-11-30 - 16:30

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Химийн бодист түлэгдэх Нүдний ядаргаа
Scroll to top