Үений үрэвсэл
Ясны үзүүрийн хамгаалагч мөгөөрснүүд элэгдэн яс нь гэмтсэнээр үений үрэвсэл болно. Биеийн аль ч хэсгийн үе үрэвсэж болох бөгөөд ихэвчлэн гар, өвдөг, ташаа, сээр нурууны үе үрэвсдэг.
Хэдийгээр үений үрэвслийг эдгээж, анх байсан хэвэнд нь оруулж болохгүй ч шинж тэмдгүүдийг арилган цаашид үүсэх хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж болдог. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, биеийн жингээ зохистой түвшинд барих нь үрэвслийн хурдыг сааруулдаг.
Шалтгаан
Ясны үзүүрт байрлах мөгөөрс нь хатуу, гулгамтгай эд юм. Харин ясны үрэвслийн үед мөгөөрс зөөлөрч, гулгамтгай чанар нь алдагдан хоёр ясны мөгөөрснүүд хавирахад хүрнэ. Зарим тохиолдолд мөгөөрс элэгдэн хоёр яс хоорондоо хавирах тохиолдол ч гардаг.
Шинж тэмдэг
Үе үрэвсэж эхлэхэд шинж тэмдэг бараг ажиглагдахгүй боловч хүндрэх тусам хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Бусад шинж тэмдгүүдэд:
- Өвдөлт – Үрэвссэн үеийг хөдөлгөхөд өвдөлт мэдрэгдэх, улайж хавдах, халуу дүүгэх
- Янгинах – Үеийг хөдөлгөхөд янгинах
- Хөших – Өглөө сэрэхэд эсвэл удаан хугацаанд хөдөлгөөгүй байж байгаад хөдөлгөхөд хөших
- Уян хатан чанараа алдах – Үрэвссэн үеийг бүрэн тэнийлгэж чадахгүй байх
- Үе дугарах – Хөдөлгөхөд байн байн дугарах, үрэгдэх
- Үрэвссэн үе дээр яс ургах (Тулай) зэрэг орно.
Хэзээ эмчид хандах вэ?
Аль нэг үеэр өвдөх, улайж хавдах, эсвэл хөшиж байвал эмчид хандаарай.
Дараах нөхцөлүүд нь үений үрэвсэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
- Ахимаг настай байх
- Эмэгтэй хүн байх
- Илүүдэл жинтэй байх
- Үе мөчиндөө гэмтэл авсан байх
- Нянгийн халдвар авсан байх
- Дархлалын системийн эмгэгтэй байх
- Удамшил
- Ясны сийрэгжилт
Хүндрэлүүд
Үений үрэвсэл цаг хугацаа өнгөрөх тусам улам их өвдөлт өгч, үеийг хөдөлгөхөд хэцүү болно. Зарим хүмүүс ажлаа хийх боломжгүй болдог. Үеэр маш их өвдөлт өгч, үрэвсэл эрчимтэй явагдаж, үений бүтцэд нөлөөлсөн байгаа тохиолдолд эмч үе солих хагалгааг санал болгоно.
Зөвлөгөө
Өөрийн зүгээс дараах арга хэмжээг авснаар үений үрэвслийг цаашид хүндрэхээс урьдчилан сэргийлж болох ба өвдөлтийг намдаах боломжтой.
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Жин хасах
- Халуун болон хүйтэн жин тавих
- Тосон түрхлэг түрхэх
- Үрэвссэн үеэр хамгаалалт зүүх
- Үрэвссэн үед ачаалал өгөхгүйн тулд таяг тулах зэрэг арга хэмжээг аваарай.
Мөн дараах зөвлөгөөг дагаарай.
Алим идэх
-
- Өдөрт хүссэн хэмжээгээр алим идэх
Чавга
-
- 10 хоногийн турш өдөрт 5ш чавга идэх
Хан боргоцой идэх
-
- Өдөр бүр 1 аяга хан боргоцойн шүүс уух
Оношилгоо
Үрэвссэн үеийн гадна хэсгээр хавдсан эсэх, хөдөлгөөнд хэр нөлөөлж байгааг эмчийн үзлэгээр шалгах бөгөөд дараах шинжилгээ, зургуудыг авахуулахыг зөвлөж болно.
- Рентген зураг
- MRIs
- Цусны шинжилгээ
- Үений шингэний шинжилгээ
Эмчилгээ
Хэдийгээр үений үрэвслээс үүссэн гэмтлийг буцаан хэвэнд нь оруулах арга байхгүй ч өвдөлтийг намдаах, цаашид улам хүндрэхээс сэргийлж болно. Амьдралын хэв маягаа өөрчлөн дасгал хөдөлгөөн хийх нь үений үрэвслийг хүндрүүлэхгүй байх арга юм.
Өвчин намдаах, үрэвсэл дарах зорилгоор эмийн эмчилгээ хийдэг бол иог, дасгал хөдөлгөөн, физик эмчилгээг өөрийн зүгээс хийж болно. Хэрэв өвдөлт намдахгүй, үений гадаргуу маш их гэмтсэн тохиолдолд хагалгаа хийлгэх боломжтой.
Хагалгаа нь үрэвссэн үеийг мэс заслын аргаар авч оронд нь хиймэл үе суулгах байдлаар хийгдэнэ. Ташааны үе солих болон өвдөгний үе солих хагалгаа хамгийн элбэг хийгддэг.