Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Буугаагүй төмсөг

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Оношилгоо Эмчилгээ Хүндрэл

Төмсөг нь зууван хэлбэртэй хос эрхтэн бөгөөд эр бэлгийн эс боловсруулах, тестостерон хэмээх даавар нийлэгжүүлэх үүрэгтэй. Хэвийн үед хүүхэд төрөхөөс өмнө төмсөг нь хэвлийгээс хуухнаг руу буусан байдаг. Харин төрөхөөс өмнө нэг эсвэл хоёр төмсөг хуухнагтаа буугаагүй байхыг буугаагүй төмсөг буюу крипторхизм гэнэ. Буугаагүй төмсөг нь тархалтын хувьд нийт эрэгтэй төрөлтийн 1.5%-ийг эзэлдэг буюу ойролцоогоор 100 төрөлт тутмын нэгд тохиолдох магадлалтай байна.

Урагт 5-6 долоо хоногтойд хүйсийн ялгаа гарч, 7-8 долоо хоногтойд эрэгтэй ургийн хэвлийд төмсөг үүсэж эхэлнэ. Харин 28 дахь долоо хоногтойгоос хэвлийгээс цавины сувгаар дамжин аажмаар доошилж, 35-40 долоо хоногтойд хуухнагт бууна. Ойролцоогоор 100 эрэгтэй хүүхэд тутмын 4-ийх нь нэг төмсөг буугаагүй байдаг бол хоёр төмсөг буугаагүй тохиолдол ховор байна.

Буугаагүй төмсөг нь хүүхдэд ямар нэгэн зовуурь, шаналгаа мэдрэгддэггүй.

Шалтгаан

Хугацаандаа төрсөн эрэгтэй хүүхдийн ердөө 3%-д төмсөг буугаагүй байдаг бол дутуу төрсөн хүүхдэд энэ тоо 30 хүртэлх хувьд тохиолддог. Крипторхизмын шалтгаан тодорхой болоогүй ч удамшил нөлөөлдөг. Тодруулбал, хүүхдийн аав эсвэл нэг гэр бүлийн бусад хүүхдийн төмсөг буугаагүй байсан тохиолдолд тохиолдох магадлал өндөр байх аж. Харин дараах хүчин зүйлс крипторхизм үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг. Тухайлбал:

  • Эхийн жингийн илүүдэл
  • Чихрийн шижин
  • Жирэмсний хугацаанд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх

Оношилгоо

Хүүхдийг төрмөгц эмчийн үзлэгээр буугаагүй төмсгийг оношлох боломжтой. Шаардлагатай гэж үзвэл эход харуулна. Тэмтрэхэд хуухнагт төмсөг мэдрэгдэхгүй бөгөөд энэ тохиолдолд төмсөг хэвлийд эсвэл цавины сувагт байж болно. Түүнчлэн төмсгийн хатингаршил (маш жижиг хэмжээтэй) эсвэл төрөлхийн төмсөггүй тохиолдол байхыг ч үгүйсгэхгүй.

Ихэнх тохиолдолд хүүхдийн төмсөг нь хүйтэнд болон хүрэлцэхэд хэвлий рүү буцаж ордог учраас буугаагүй төмсгийг тодорхойлоход багагүй төвөгтэй байдаг. Гэвч та санаа зовниж байгаа бол мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Эмчилгээ

Дийлэнх тохиолдолд төмсөг ямар нэг эмчилгээгүй амьдралын эхний 3-4 сард өөрөө хуухнагтаа бууна. Харин үүнээс хойш хугацаанд буугаагүй бол заавал хүүхдийн мэс заслын эмчид хандахыг зөвлөдөг. Учир нь 3-4 сараас хойших хугацаанд төмсөг өөрөө буух магадлал маш бага болдог.

Буугаагүй төмсгийг зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ. Хагалгааг орхидопекси гэх бөгөөд энэ нь төмсгийн хавсралт эсвэл байрлалыг өөрчлөхөд чиглэсэн мэс заслын арга юм.  Орхидопексийг 6 сараас 1 насны хооронд, оройтлоо гэхэд 2 наснаас өмнө заавал буулгах заалттай байдаг.

Хагалгааны үр дүн маш өндөр. Нэг төмсөг буулгасан тохиолдолд үр тогтоох чадвар бараг 100% хадгалагддаг бол 2 төмсөг буулгахад 65% байна. Иймд, хагалгааны дараа хүүхдийн мэс заслын эмчийн байнгын хяналт шаардлагатай.

Хүндрэл

Буугаагүй төмсгийг тоолгүй орхих, зохих эмчилгээг хийлгээгүй тохиолдолд дараах хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй:

  • Үр тогтоох чадвар буурах
  • Төмсгийн хорт хавдар үүсэх
  • Төмсөг умдгийн ясанд холгогдож гэмтэх
  • Хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, өөртөө итгэх итгэл буурах

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Улаан эсэргэнэ Бүслүүр херпес
Scroll to top