Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Гэдэсний түгжрэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Гэдэсний булчин саажих эсвэл боогдсоны улмаас боловсруулсан хоол хүнс гэдэснээс гадагшлах явц саатахыг гэдэсний түгжрэл гэнэ. Энэ нь гэдэсний хэсэг таллаж болон бүтнээрээ бөглөрөх (механик бөглөрөл), гэдэсний хана агшихаа болих (үйл ажиллагааны бөглөрөл) хоёр төрөлтэй. Аль ч тохиолдолд гэдэсний агуулагдахуун хоол боловсруулах замаас хөдөлж чадахгүй болно. Шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь хийгээгүй тохиолдолд амь насанд аюултай эмгэг юм.

Шалтгаан

Маш олон эмгэг механик бөглөрөл үүсгэнэ. Жишээлбэл, гэдэс дотор талаасаа хавдраар бөглөрөх, эсвэл гадна талаасаа бусад эрхтэнд дарагдах гэх мэтээс шалтгаална. Бөгөлөрөл нь мөн Кроны өвчин зэрэг үрэвсэл, боомилогдсон ивэрхийн улмаас гэдэс нарийсах байдлаар үүсгэгддэг. Хэвлийн мэс заслын дараа сорвины эд гэдсэнд үүсэн хэдэн сар эсвэл жилийн дараа түгжрэл үүсэх тохиолдол ч бий. Түүнчлэн гэдэсний үрэвсэлт өвчин нь мөн адил гэдэсний түгжрэл бий болоход нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм.

Шинж тэмдэг

Гэдэсний түгжрэлийн үед илрэх шинж тэмдгүүд нь ихэвчлэн бөглөрлийн байршлаас хамаардаг. Тухайлбал, бөөлжих нь нарийн гэдэсний түгжрэлийн шинж тэмдэг бол суулгалт нь хэсэгчилсэн түгжрэлтэй холбоотой байдаг. Хэрэв түгжрэл нь гэдэсний хана цоороход хүргэх хэмжээний ноцтой бол халуурна. Нийтлэг илрэх шинж тэмдгүүд:

  • Ногоон шар эсвэл бор өнгөтэй, ялгадас шиг үнэртэй шингэнээр бөөлжих
  • Өтгөн хатах
  • Гэдэс, хэвлий дүүрэх
  • Гэдэс өвдөх
  • Суулгах
  • Хэвлийн хүчтэй хатгах
  • Дотор муухайрах

Түүнчлэн, түгжрэлээс үүдэн гэдэсний хананы даралт ихэссэний улмаас цуурч, доторх агуулагдахуун нь хэвлийн хөндийд гоожсоноор хэвлийн гялтан хальсны үрэвсэл үүсгэдэг.

Оношилгоо

Дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь танд илэрч, бие тань тавгүйрхэж байгаа тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.Эмч дараах байдлаар үзлэг, шинжилгээг хийжоноштодруулах боломжтой:

  • Биеийн нарийвчилсан үзлэг
  • Рентген зураг
  • Компьютер томограф
  • Хэт авиан шинжилгээ
  • Агаар эсвэл барийн бургуй

Эмчилгээ

Гэдэсний түгжрэлийн эмчлэг арга нь түгжрэлийн шалтгаанаас хамаарна. Иймд, дур мэдэн эмчилгээ хийхийг оролдох нь сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Ихэвчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Учир нь түгжрэлийн улмаас өвчтөнд шингэн алдах, гэдэсний хана цоорох гэх мэтчилэн ноцтой хүндрэлүүд үүссэн байх эрсдэлтэй юм.

Хэрэв гэдэсний түгжрэлийг цаг тухайд нь эмчлэхгүй бол энэ нь амь насанд аюултай үр дагаварт хүргэж болзошгүй юм. Жишээлбэл, гэдэсний цусан хангамж буурч дутагдалд хүргэнэ. Энэ нь гэдэсний ханыг үхэлд хүргэж, улмаар урагдах, бусад эрхтнийг халдварлахад хүргэдэг. Хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэлийгперитонит гэж нэрлэдэг бөгөөд эмнэлгийн яаралтай тусламжийн арга хэмжээ авах, ихэвчлэн мэс засал хийх шаардлагатай байдаг.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Кроны өвчин Бруцеллёз
Scroll to top