Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Живхний тууралт

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Эмчилгээ

Бага насны хүүхдүүдэд живх зүүдэг хэсгээр гарсан, халдварт үрэвслийн шалтгаантай тууралтыг хэлнэ. Живхний тууралт бараг бүх хүүхдэд илэрдэг. Живхний хэсгийн тууралт нь үрэвсэл өвдөлтийг үүсгэх ба хүүхэд уцаартай, тавгүй болоход нөлөөлдөг байна.

  • Олон хүүхэд төрөхөөсөө эхлэн живх өмсөхөө болих хүртлээ энэ эмгэгт өртдөг.
  • Эрүүл ахуй муу, живэхээ цөөн сольсноос эрсдэл нэмэгдэнэ.
  • Хүйс, удамшил онцын нөлөөгүй байдаг.

Шалтгаан

Живхний тууралт нь ихэвчлэн хүүхдийн шээс болон өтгөн арьсыг цочроосноос болдог. Ингэхдээ бохирдсон живх болон арьс хүрэлцсэн хэсгээр гарах ба цааш арьсны нугалаас руу тархдаггүй. Хүүхдийн живхийг ойр ойрхон солихгүй байх, живхний хэсгийг гүйцэд цэвэрлэхгүй байх зэрэг нь тууралтыг илүү хүндрүүлдэг. Арьсны үнэрт бүтээгдэхүүн, зарим цэвэрлэх угаалгын нунтаг, даавуун живхнүүд ийм тууралтыг үүсэхэд нөлөөлдөг.

Кандидоз зэрэг мөөгөнцрийн халдвар, түүхий гэх бактерийн халдвар нь живхний тууралтын шалтгаан болдог. Тууралт халдварын шалтгаантай байвал арьсны нугалаас зэрэг бүх хэсгийг хамарсан байдаг.

Эмчилгээ

  • Арьсны цочрол үүсэхээс сэргийлж живхийг ойр ойрхон сольж байх
  • Живхийг солих үедээ живхтэй байсан хэсгийг усаар угааж хуурай болгох
  • Зориулалтын хүүхдийн тос хэрэглэх
  • Үнэртэй арьсны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх
  • Боломжтой бол хүүхдээ живхгүй байлгах
  • Даавуун живхийг гараар угааж, усаар сайн зайлах
  • Даавуун живхийг шингээгч жийргэвчтэй хамт хэрэглэх

Живхний тууралт нь халдвар орсон, зөвлөгөөг дагаад үр дүнгээ өгөхгүй байвал та эмчид хандах хэрэгтэй.

Хүүхдийн тууралтыг эмч үзээд үрэвслийг бууруулах зорилгоор хэсгийн кортикостериод тос түрхэж хэрэглэхийг зөвлөж болно. Уухаар болон тосон түрхлэгэн антибиотикууд нь бактерийн гаралтай халдварын үед хэрэглэдэг бол, хэсэг газрын мөөгөнцрийн эсрэг эм нь мөөгөнцрийн гаралтай тууралтыг эмчлэхэд хэрэглэгддэг.

Халдварласан живхний тууралт нь эмчилгээний  үр дүнд хэдэн долоо хоногийн дотор арилдаг. Живхний тууралт нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан эсэхээс хамааран дахих боломжтой.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Арьс улайх, Загатнах, Тууралт гарах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл Ойрын хараа муудах
Scroll to top