Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Зүрхний хэм алдагдал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Насанд хүрсэн хүн тайван байх үед зүрхний цохилтын давтамж минутад дунджаар 60-80 цохилдог. Харин энэхүү үзүүлэлт алдагдаж хэвийн бус цохилохыг зүрхний хэм алдагдал гэнэ. Зүрхний хэм алдагдал нь зүрхний хэмнэлийг зохицуулах цахилгаан дамжуулах механизм алдагдсанаар үүсдэг.

Зүрх нь зарим тохиолдолд хэт удаан эсвэл хэт хурдан цохилж болно. Жишээлбэл дасгал хийх үед нэмэгдэж, унах үед удааширч болно. Энэ нь хэвийн буюу физиологийн үйл явц юм.

Зүрхний хэм алдагдалтыг зүрхний цохилтын хурдаар нь 2 ангилдаг.

Тахикарди – Зүрхний цохилт түргэсэх / тайван үед 1 минутад 100 аас их байх/

Брадикарди – Зүрхний цохилт удаашрах / Тайван үед  минутад 60 буюу түүнээс доош байх/

 Шалтгаан

Хэм алдагдлын хамгийн том шалтгаан болж байдаг зүрхний өвчин нь зүрхний титэм судасны эмгэг байдаг. Арай цөөн тохиолддог шалтгаанууд нь зүрхний хавхлагын гажгууд болон зүрхний булчингийн үрэвслийг хамардаг. Бамбай булчирхайн дааврын тэнцвэргүй байдал эсвэл цусан дахь калийн хэмжээ хэт ихсэх гэх мэт цусны химийн найрлагын тэнцвэргүй байдал үүсэх нь хэм алдагдлын шалтгаан болж болдог. Зарим эм, бронх тэлэгч эмүүд болон дижитал эмүүд гэх мэт эмүүд нь хэм алдагдлын шалтгаан болж болно. Үүний адилаар кофеин, тамхи зэрэг нь хэм алдагдлын шалтгаан болдог ч зарим тохиолдолд шалтгаан тодорхойгүй ч байж болдог.

Шинж тэмдэг

Шинж тэмдэг байнга илрээд байдаггүй бөгөөд илэрсэн тохиолдолд цочмог байдаг. Дараах шинж тэмдгүүдийг хамардаг. Үүнд:

  • Зүрх дэлсэх
  • Цээж өвдөх
  • Амьсгал давчдах
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Зүрхний цохилт удаашрах

Хүндрэлүүд нь тархинд цус харвалт, зүрхний хурц дутагдал болон зүрхний архаг дутагдлыг хамардаг.

Авч болох арга хэмжээ

Хэрэв танд зүрх хэт хурдан юм уу удаан цохилт байгаа юм шиг санагдаж байвал та зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч онош тодруулах хэрэгтэй.

Харин дээрх шинж тэмдэг дээр амьсгал давчдах, сулрах, толгой эргэх, ухаан алдах, цээжээр хүчтэй хатгуулах зэрэг таагүй мэдрэмж төрж байвал яаралтай 103 дуудаж эмнэлгийн тусламж аваарай.

Оношилгоо

Зүрхний хэм алдагдалтыг оношлохын тулд эмч ерөнхий биеийн үзлэг, оношилгооноос гадна өвчний түүх шинж тэмдгийн талаарх асуумжаар хэм алдалт үүсгэж болзошгүй нөхцөл байдал урьтал өвчнийг шинжилнэ. Оношилгооны хувьд ихэвчлэн дараах төрлийн шинжилгээнүүдийг хийнэ.

  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Холтер бичлэг (зүрхний)
  • Эхо (зүрхний)
  • Зүрхний ачаалалтай сорил

Эмчилгээ

Зүрхний хэм алдалтын эмчилгээ нь тахикарди эсвэл брадикарди байгаа эсэхээс хамаарна. Ихэвчлэн эмийн эмчилгээ хийх ба шаардлагатай тохиолдолд цахилгаан имьпульс эмчилгээ , мэс засал пайсмакер тавих зэрэг эмчилгээ хийнэ. Хэм алдалдалтын эмчилгээний зорилго нь

  • Цусны бүлэгнэлтийг тогтвортой хэмжээнд барьж шигдээсээс сэргийлэх
  • Зүрхний хэмийг хэвийн хэмжээнд барих
  • Хэм алдалтад хүргэж буй шалтгааныг олж, эмчлэх

 

 

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Меньерийн өвчин Лактозын хэт мэдрэгшил
Scroll to top