Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Мэдрэлийн ёзоорын дарагдал

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Урьдчилан сэргийлэлт Оношилгоо Эмчилгээ

Мэдрэлийн эргэн тойрны эдүүдэд хэт ачаалал үүсэн дарагдахад мэдрэлийн ёзоорын дарагдал үүсдэг. Энэ даралт нь мэдрэлийн үйл ажиллагааг саатуулан өвдөлт мэдрэгдэх, бадайрах, хүчгүй болох зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Биеийн хэд хэдэн хэсгүүдэд мэдрэлийн ёзоорын дарагдал үүсч болох бөгөөд сээр нурууны доод хэсэг, бугуйн хэсэг зэргээр элбэг тохиолдоно. Сээр нурууны доод хэсгийн мэдрэл дарагдсан бол хөлийн хойд хэсэгт өвдөлт мэдрэгдэнэ. Харин бугуйн мэдрэл дарагдсан бол гарын алга, хуруугаар өвдөлт мэдрэгдэн бадайрах нь ажиглагддаг.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаас мэдрэл дарагдсан байж болно,

  • Гэмтэх
  • Эвгүй байрлалтай унтахад
  • Хэрх өвчтэй бол
  • Удамшлаас шалтгаалж
  • Ажлын стресс хэт ихэссэн бол
  • Спортоор хичээллэхдээ огцом хөдөлгөөн хийх
  • Хэт таргалалт, илүүдэл жинтэй үед
  • Хэт хүнд зүйл өргөхөд
  • Жирэмсэн бол мэдрэл дарагддаг гэж үздэг.

Мэдрэлийн ёзоор дарагдсанаас мэдрэл үрэвсэж гэмтэх магадлалтай. Дарагдсан мэдрэлийг эмчилэхэдээ бусад гэмтлүүдийг давхар эмчилдэг. Гэхдээ олон удаа мэдрэл дарагдах, удаан хугацаанд эмчлэхгүй явах нь амьдралын чанарт муугаар нөлөөлж,  эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэнэ.

Энэ даралт нь мэдрэлийн үйл ажиллагааг саатуулан өвдөлт мэдрэгдэх, бадайрах, хүчгүй болох гэх зэргийн шинж тэмдэг ажиглагдана.

Шинж тэмдэг

  • Дарагдсан хэсэгт бадайрч, мэдээ алдах
  • Дотроос гадагшаа хүчтэй өвдөх
  • Зүгээр хатгаж байгаа мэт болох
  • Дарагдсан хэсгийн булчин хүчгүй болох, сулрах
  • Хөл, гарын үзүүрийн шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Шөнө унтаж байхад эдгээр шинж тэмдгүүд илүү ажиглагдаж болох ба сүүлийн хэд хоногт эдгээр шинж тэмдгүүд илэрч хувь хүн өөрийн зүгээс өвчин намдаагч хэрэглэсэн ч өвдөлт намдахгүй бол эмчид хандахыг зөвлөнө.

Урьдчилан сэргийлэлт

Мэдрэлийн ёзоор дарагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд

  • Эвтэйхэн байрлалтай хэвтэх, унтаж амрах
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвших
  • Спортоор хичээллэхдээ анхаарал, болгоомжтой хандах
  • Хүнд зүйл өргөхгүй байхад анхаарах нь зүйтэй.

Оношилгоо

  • MRI
  • Рентген зураг
  • Мэдрэлийн шинжилгээ зэрэг үзлэгийн тусламжтайгаар мэдрэлийн дарагдлыг оношилдог.

Эмчилгээ

Ихэнх тохиолдолд мэдрэл дарагдсан хэсгийг хөдөлгөхгүй байж физик эмчилгээ, эмэн эмчилгээ хийнэ. Физик эмчилгээ нь мэргэжлийн сувилагчийн зааварчилгаагаар дасгал хийх, иллэг хийлгэх байдлаар явагдах ба эмэн эмчилгээ нь өвчин намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй байна. Эдгээр анхан шатны эмчилгээ, үйлчилгээний дараагаар биеийн байдал сайжрахгүй бол мэс заслын аргаар дарагдсан хэсгийг хэвийн болгох эмчилгээг мэргэжлийн эмч санал болгоно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Булчин хүчгүй болох, Гарын алга бадайрах, Зүүгээр хатгах мэт өвдөх, Хөлийн ул бадайрах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Мигрень Суудлын мэдрэлийн өвдөлт
Scroll to top