Нулимсны сувгийн идээт үрэвсэл
Нулимсны суваг бүрэн битүүрч нулимс гадагшилж чадахгүй нүд хорсож өвдөх, доод зовхинд хөндүүр ихтэй хавдар үүсч үрэвсэхийг нулимсны сувгийн идээт үрэвсэл буюу хүмүүсийн хэлж дассанаар “өвдөг гарах” гэнэ. Дөнгөж төрсөн нярайн нулимсны суваг битүүрэх нь элбэг бөгөөд ихэнх тохиолдолд эмчилгээгүйгээр эдгэрдэг. Харин насанд хүрэгчдийн нулимсны суваг битүүрэх нь нүдийг гэмтээх, цаашлаад идээт үрэвсэл буглаж, нэвчдэс үүсгэн, зовхины арьсыг цоолж гоожих аюултай.
Шалтгаан
Нүдний дээд хэсэгт байрлах нулимсны булчирхай нь нулимсыг ялгаруулдаг. Хэвийн үед нулимсны булчирхайгаас ялгарсан нулимс нь нүдний гадаргуугаар урсаж нүдний доод хэсэгт байрлах нулимсны цэгрүү тунаж, шавхагдана. Нулимсны цэг битүүрч үрэвсэхэд нулимс шавхагдах үйл ажиллагаа алдагдан нуух тунаж, идээлдэг байна.
Нулимсны сувгийн идээт үрэвсэл нь аль ч насны хүнд тохиолдож болох бөгөөд дараах хүчин зүйлсийн нөлөөллөөс үүссэн байж болно.
- Төрөлхийн – Нярай хүүхдийннулимсны суваг үрэвссэн байх тохиолдол элбэг байна.
- Нас – Нас ахих тусамнулимсны суваг нарийсч улмаар битүүрэн үрэвсэх хандлагатай болдог.
- Халдвар – Ямар нэгэн халдвар авсан тохиолдолд суваг битүүрч үрэвсэх магадлалтай.
- Гэмтэл – Нүүрэндгаднын шалтгаанаас гэмтэл авч нулимсны сувгийг гэмтээсэн байж болно.
- Хавдар – Нулимсны сувгийн ойролцоо хавдар ургасан бол суваг үрэвсдэг.
- Нүдний дусаалга – Ховор тохиолдолд нүдний даралтын үед хэрэглэдэг нүднийдусаалгууд нулимсны сувгийг үрэвсүүлдэг.
- Хорт хавдрын эмчилгээ – Химийн болон туяа эмчилгээ нь нулимсны сувгийгнарийсч үрэвсэх шалтгаан болж болно.
Нөлөөлөх хүчин зүйлс
- Нас болон хүйс – Нас ахиж буй эмэгтэй хүний нулимсны суваг үрэвсэх хандлагатай байдаг.
- Нүдний салст бүрхүүл үрэвсэж байсан бол
- Өмнө нь нүд, чих, хамрын ямар нэгэн хагалгаанд орж байсан бол
- Нүдний даралттай бол
- Хорт хавдрын эмчилгээ хийлгэдэг бол нулимсны суваг үрэвсэх магадлал өндөр байна.
Шинж тэмдэг
- Их хэмжээний нулимс гарах
- Нүдний цөцгий улайх
- Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл болох
- Нүдний булангаар хавдаж, өвдөх
- Нүднуухтах
- Нүднээс өтгөн шар өнгийн идээ гарах
- Нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Хүндрэл
Нулимсны суваг үрэвсэж, битүүрдэг тул бактери үржиж нүд ахин дахин үрэвсэхэд хүргэнэ.
- Нүдний хараа муудах
- Буглаа үүсэх
- Халдвар даамжирч доод зовхи хацарлуу нэвчих
- Идээт буглаа гоожих
- Хамрын хөндийрүү буглаа нээгдэж, хамрын хөндийг идээлүүлэх
- Нулимсны сувгийн идээт үрэвсэл
Урьдчилан сэргийлэлт
Нулимсны суваг битүүрэхээс сэргийлэхийн тулд нүдээ гэмтээхгүй, элдэв халдвар авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Үүний тулд:
- Гараа тогтмол угаах
- Нүдээ нухахгүй байхыг хичээх
- Нүдний будгаа ойр ойрхон сольж байх
- Бусадтай гоо сайхны бүтээгдэхүүнээ солихгүй байх
- Нүдний линз зүүхгүй байх эсвэл линзний усыг ойр ойрхон сольж байх зэрэг арга хэмжээг аваарай.
Эмчилгээ
Нулимсны сувгийн бөглөрлийг үүсгэж байгаа шалтгааныг олж тогтоон эмчилгээний аргыг сонгодог. Хэрэв нулимсны сувагт хавдар үүссэн бол хавдар луу чиглэсэн эмчилгээ хийх шаардлагатай.
- Үрэвслийн эсрэг эмэн эмчилгээ – Хэрэв халдварын гаралтай үрэвссэн бол антибиотик хэрэглэнэ.
- Иллэг хийх – Нярай хүүхдийн нулимсны суваг үрэвссэн бол эхний 3-6 сарын хугацаанд иллэг хийн эмэн эмчилгээгүйгээр ажиглаж болох юм.
- Нулимсны сувгийг тэлэх – Нулимсны сувагт нарийн гуурс оруулан тэлэх арга хэмжээ авч болно.
- Мэс заслын арга – Хэрэв хавдар үүссэн бол нулимсны сувагт үүссэн хавдрыг авах, зовхийг зүсэн идээт хөндийг нээж идээг гадагшлуулах зэрэг аргыг ашигладаг.