Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Төвөнхийн үрэвсэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Шалтгаан Шинж тэмдэг Хэзээ эмчид хандах вэ? Урьдчилан сэргийлэлт Зөвлөгөө Оношилгоо Эмчилгээ

Хоолойны төвөнх хэт их ачаалан, үрэвсэж, халдвар авахыг ларингит буюу төвөнхийн үрэвсэл гэнэ. Төвөнхийн дээд талд дууны хөвч яс залгагддаг. Үүний тусламжтайгаар хүмүүс ярих, шивнэх, дуулах боломжтой болдог. Харин төвөнх үрэвссэн үед дууны хөвч хавдаж, хөвчнөөс гарах дуу өөрчлөгдөн хоолой сөөж сонсогддог.

Зарим тохиолдолд хэт их үрэвссэнээс дуу гарахаа ч болих нь бий.  Бага насны хүүхдүүдэд тохиолдох нь элбэг.

Төвөнхийн үрэвсэл нь,

  • богино хугацаанд үргэлжлэх буюу хурц хэлбэртэй,
  • урт хугацаанд үргэлжлэх буюу архаг хэлбэртэй.

Ихэнхдээ удаан хугацаанд чангаар орилж хашхирах болон вирусийн гаралтай халдварын улмаас төвөнхий үрэвсэл үүсдэг.

Шалтгаан

Ханиад томооуны үед төвөнхийн үрэвсэл элбэг тохиолддог. Гэхдээ хэсэг хугацааны дараа эмчилгээ шаардахгүйгээр эдгэрдэг.

Харин 2 долоо хоногоос дээш хугацаанд үрэвсэж өвдөх юм бол архаг хэлбэрт шилждэг. Харшил хөдлөх , тамхи татах, дууны хөвчөө гэмтээх, химийн бодисоор амьсгалах, алкоголь их хэмжээгээр хэрэглэх, дууны хөвчөө үргэлж удаан хугацаагаар ажиллуулдаг (дуучин, багш г.м) бол архаг хэлбэрийн ларингиттай болдог.

 

Ховор тохиолдолд хорт хавдар, уушгины хавдар, хоолойгоо гадны шалтгаанаас гэмтээх зэргээс үүдэн төвөнх үрэвсдэг.

Нөлөөлөх Хүчин Зүйлс

  • Амьсгалын замын халдварт өвчин туссаны дараа
  • Тамхи татдаг байх
  • Алкоголь их хэмжээгээр хэрэглэдэг байх
  • Химийн бодистой ойр ажилладаг байх
  • Хоолойгоо удаан хугацаагаар ашигладаг байх

Шинж тэмдэг

Хэдэн долоо хоногийн турш хоолой сөөх байдал илэрч байгаад зүгээр болдог. Харин вирусийн бус гаралтай бол дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Хоолой сөөх
  • Дуу гарахгүй болох
  • Хоолой загатнах
  • Хоолой хуурайшиж өвдөх
  • Гуурсан хоолой үрэвсэн улайх
  • Хуурай ханиалгах шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжлэх хандлагатай.

Хэзээ эмчид хандах вэ?

Хоолой сөөж өвдөх нь  хоёр долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Мөн дараах шинж тэмдэг нь аюултай нөхцөл үүсгэх талтай.

Насанд хүрэгчид:

  • Амьсгалахад хүндрэл учрах
  • Цустай ханиалгах
  • Халуун буухгүй байх
  • Хоолой маш ихээр өвдөх
  • Юм залгиж чадахгүй байх

Хүүхдэд:

  • Амьсгалахад шүгэлдэж буй мэт чимээ сонсогдох
  • Ердийнхөөс илүү их шүлс гоожих
  • Юм залгиж чадахгүй байх
  • Амьсгалахад бэрх болох
  • 40 болон түүнээс дээш хэмтэй халуурч байгаа нөхцөлд яаралтай эмчид хандаарай.

Урьдчилан сэргийлэлт

  • Тамхи татахгүй байх
  • Дам тамхидалтанд өртөхөөс зайлсхийх
  • Архи уухгүй байх
  • Халуун ногоотой хоол идэхгүй байх
  • Ханиад томуу хүрэхээс сэргийлэх
  • Хүйтэн халуунд харшлахаас сэргийлэх
  • Хоолойгоо ойр ойрхон засахгүй байснаар төвөнхийн үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Зөвлөгөө

Дууны хөвчид хэт ачаалал өгөхгүйн тулд дараах арга хэмжээг аваарай.

Хүүхдийн төвөнх хавагнаж, хоолой сөөн, амьсгал давчдан, амнаас нь их хэмжээний шүлс эсвэл хөөс гарвал хөргөгчний хөлдөөгч онгойлгон хүйтэн агаараар амьсгалуулна (15 орчим минут). Мөн түргэн дуудна.  Мөн гэртээ агаарын солилцоо оруулах хэрэгтэй.

Чийглэг агаараар амьсгалах – Гэр болон оффисын өрөөнд агаар чийгшүүлэгч ажиллуулах

Аль болох хоолойгоо амраах – Удаан хугацаанд ярьж, орилсон бол хоолойгоо сайн амраах хэрэгтэй

Шингэн зүйл их хэмжээгээр уух – Өдөрт дор хаяж 6-8 аяга ус ууж байх

Химийн бодистой агаараар амьсгалахгүй байх

Харшил өдөөгч хүнснээс татгалзах

Оношилгоо

  • Дууны хөвчийг дурангаар харах
  • Дууны хөвчөөс арчдас авч шинжлэх

Эмчилгээ

Архаг хэлбэрийн төвөнхийн үрэвслийн үед үрэвслийн шалтгааныг тодорхойлж суурь өвчнийг эмчлэх байдлаар эмчилгээ хийнэ.

Антибиотик болон үрэвсэл дарах үйлчилгээтэй бусад эм уух шаардлагатай. Мөн харшлын эм өгч болно.

  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Дуу гарахгүй болох, Хоолой загатнах, Хоолой сөөх, Хоолой улайх, Хоолой хуурайших, Хуурай ханиалгах

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Суудлын мэдрэлийн өвдөлт Уушгины сүрьеэ
Scroll to top