Цахим эмч
  • Өвчин А-Я
    • Зүрхний шигдээс
    • Мигрень
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Сэтгэл гутрал
    • Түрүү булчирхайн үрэвсэл
    • Уушгины хатгалгаа
    • Ханиад
    • Давсагны үрэвсэл (Цистит)
    • Цус багадалт
    • Чихрийн шижин
    • БҮГДИЙГ ХАРАХ
  • Шинж тэмдгийн асуулга
  • Булангууд
    • Онцлог
    • Эрүүл бие
    • Ээж ба хүүхэд
    • Бэлгийн боловсрол
    • Гоо сайхан, лайфстайл
    • #Басбус
  • Эмнэлэг хайх
  • Тооцоолуур
  • Search
  • Menu МЕНЮ
ӨВЧИН A-Я

Усанд живэх

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

Анхны тусламж

Усанд амьсгалах боломжгүй болж хүчилтөрөгчөөр дутагдахыг “ усанд живэх” гэнэ. Усан сан, голын ус, нуур, цөөрөмд живэх нь элбэг ч, гүехэн усанд шөрмөс татах, гэртээ усанд орж байхдаа ухаан алдаж живсэн тохиолдлууд ч бий.

Усанд живэх аюулаас дараах байдлаар сэрэмжлэх нь зүйтэй

  • Ганцаараа сэлэхгүй байх
  • Амь аврах хантааз өмсөх
  • Хэт хүйтэн усанд халаалтгүй сэлэхгүй байх
  • Нимгэн мөсөн дээр алхахгүй байх
  • Усан санд хүүхдүүдээ хараа хяналтгүй оруулахгүй байх
  • Хэрэв таталт өгдөг, ухаан алддаг өвчтэй бол хүнгүй үед ганцаараа ваннтай усанд орохгүй байх

Усанд живсэн хүнийг аварсны дараа эрүүл мэт харагдаж болох ч уушгинд их хэмжээний ус орсон бол

  • Хоолны дуршил муудах
  • Уймрах
  • Хүнтэй ярихгүй байх
  • Бие эвгүйрхэх шинж тэмдэг илрэх ба 20 минутын дараа ухаан алдах шинж тэмдэг илэрч болно. Энэ үзэгдлийг хуурай живэлт гэх ба энэ нөхцөл нь маш аюултай тул усанд живсэн хүнийг аварсны дараа ч эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөнө.

Анхны тусламж

  1. Усанд живсэн хүнийг аварч чадсан бол түргэн тусламж (103) дуудна.
  2. Харин хүн усанд живж байгааг харсан ч аварч чадахгүй байвал усанд сэлж чадах хүнээс тусламж хүсэх.
  3. Живсэн хүнийг амьсгалж байгаа эсэхийг шалгах.
  4. Живсэн хүний хамар, амны ойролцоо чихээ ойртуулж амьсгал сонсогдож байгаа эсэх, хацрын ойролцоо агаар мэдрэгдэж байгаа эсэхийг үзэх.
  5. Живсэн хүний цээж хөдөлж байгаа эсэхийг мэдрэх.
  6. Живсан хүн хэрэв амьсгалахгүй байвал зүрхний цохилтыг шалгах ба 10 секундийн турш шалгана.
  7. Хэрэв зүрх цохилохгүй байвал иллэг хийнэ.
  8. Живсэн хүнийг өөрийн хоёр өвдгөн дээр элгээр нь хэвтүүлж нуруун дээр нь даралттай иллэг хийнэ. Хоёр гараараа нуруун дээр дарах давтамжтайгаар иллэг хийн залгисан усыг гадагшлуулна.
  9. Зүрхний иллэг хийхэд бэлдэнэ. Живсэн хүнийг дээш харуулан хэвтүүлж, толгойг гэдийлгэн амьсгалын замыг чөлөөлнө. 2 хөхний завсар өвчүүний доод хэсэгт 2 гарын алгыг давхарлан тохойг нулалгүйгээр 1 минутанд 100 удаа дарах байдлаар хийнэ. 30 удаа зогсолтгүй хийх хэрэгтэй.
  10. Дараа нь амьсгалж байгаа эсэхийг шалгана.
  11. Түргэн тусламж иртэл иллэгийг тасралтгүй хийх.
  • Share on Facebook
  • Share on Twitter
  • Share by Mail
Өвчлөл: Живэх, Усанд живэх

 Холбоотой мэдээлэл

Мэдээллийг хянасан

Д.Цолмон , Хүний их эмч

 Шинэ нийтлэл

  • Хиймэл оюун ухаан ба эрүүл мэндийн салбар2024-10-07 - 15:16
  • Филлер яагаад эрсдэлтэй байдаг вэ?2023-05-17 - 16:39
  • Буугаагүй төмсгийг хэрхэн оношлох вэ?2022-11-30 - 17:13
  • Иргэдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан2022-11-30 - 17:11
  • Монгол хүний дундаж наслалт2022-11-30 - 17:05

Мэдээллээс бүү хоцор

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Шинж тэмдгийн асуулга

Өвчин
А-Я

Эмнэлэг
хайх

Эрүүл мэндийн
тооцоолуур

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх
Хамтран ажиллах
хүсэлт илгээх

Бидний тухай

Үйлчилгээний нөхцөл

Нууц хадгалах тухай

Холбоо барих

Өвчин А-Я

Эмнэлэг хайх

Эрүүл мэндийн хэрэгслүүд

Мэдээлэл авах

Таны эрүүл мэндийн
итгэлтэй зөвлөх

Бүртгүүлснээр та манай Үйлчилгээний нөхцөл болон
Нууцлалын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

Түлэгдэлт Хахах үед үзүүлэх анхны тусламж
Scroll to top